Ангараг гаригийн шинэ төрхийг НАСА харууллаа

2021-02-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн "Perseverance"  робот Ангараг  гариг дээр  пүрэв гаригт амжилттай газардан, тус гаригийн гадаргуугийн зургийг дарсныг баасан гаригт олон нийтэд танилцууллаа. Энэ нь дэлхийгээс өөр гариг дээр робот станц бууж байгааг ойроос харуулсан хамгийн анхны гэрэл зураг юм.Робот  энэ сарын 19-нд /Улаанбаатарын цагаар 04:55 цагт/ Ангараг дээр газарджээ.

Энэ тухай "Perseverance"  роботын Twitter хуудсанд “Ангараг гариг дээр буухаасаа өмнө дарсан зургаа та бүхэнд илгээлээ. Манай багийнхны олон жилийн турш мөрөөдсөн хүсэл биеллээ” гэж бичжээ. Улаан нүдэн гаригийн гадаргуу дээр буухаасаа хэдхэн секундын өмнө авсан энэ зургийг уян холбоосоор станцыг доош буулгаж байсан “Sky crane” буюу тэнгэрийн өргөгч дээр байрлуулсан камераас авсан байна.  

"Гаригийн ийм төрхийг бид өмнө нь харж байгаагүй"

Энэ тухай роботыг бүтээсэн ахлах инженер Адам Стелцнер “Ангараг гаригийн гадаргуу дээр робот амжилттай газардаж чадсанд манай багийнхан баяр хөөрөөр бялхаж, сэтгэл ихэд догдолж байна. Гаригийн ийм төрхийг бид өмнө нь харж байгаагүй. Дээрх зургийг гаригаас 700 километрийн зайнаас дарсан. Хүн төрөлхтөний төлөөх төсөлдөө  их хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг энэ үйл явдал нотолж байна. Бид  одон орон болон нарны аймгуудын талаар гүнзгий судалж  өөр нэг гайхамшигтай дүр зургаар цуглуулгаа баяжуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.

Ангараг гаригийн гадаргууг харуулсан анхны хар, цагаан зургийг пүрэв гаригт харуулсан бол баасан гаригт улаан өнгийн гадаргуу бүхий өнгөт зургийг нийтэд танилцуулсан юм.

Ангараг гаригийн гадаргуу дээрх чулуунуудыг роботын дугуйтай харьцуулахад жижигхэн байсан аж. Энэ тухай “Би чулуунд хайртай. Миний дугуйны хажууд байгаа чулуунуудыг хараачээ. Галт уулынх эсвэл тунамал чулуу юу. Энэ бүхэн юу хэлж байна вэ. Үүний учрыг олохыг хүлээж тэсэхгүй нь” хэмээн роботны твиттер хуудсанд бичжээ. Робот Ангараг гаригийн гадаргуу дээр хэвийн, маш сайн ажилласаныг онцолжээ.

НАСА энэ долоо хоногт Ангарагийн тойрог замд байгаа сансрын хөлгийн зургаан камераар буулгасан илүү олон сонирхолтой дүрс бичлэг, гэрэл зураг, аудио бичлэгийг олон нийтэд сонирхуулахаар төлөвлөжээ. Үүнд “Perseverance” хөлөг тус гариг дээр хэрхэн газардсаныг эхнээс нь дуустал харах бичлэг багтсан байна. Робот дараагийн хоёр жилд тус гариг дээрх эртний нуурын ёроолд ажиллаж дээж цуглуулан,  Ангараг гариг дээр өмнө нь амьдрал байсан эсэхийг судлах юм. Ингэхдээ гадаргуу дээрх чулуулгийг нарийвчлан шинжлэх аж.

Эх сурвалж:CNN

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

1 цаг 10 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

1 цаг 12 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 30 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 30 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 58 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 58 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18