Хонгконг:Засгийн газрын эсрэг жагсаалыг зохион байгуулсан тэмцэгчид гэм буруугаа хүлээлээ

2021-02-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Эх газрын Хятадын бодлогыг эсэргүүцэгч, Хонгконгийн ардчиллын төлөөх хоёр тэмцэгч 2019 оны наймдугаар сард болсон Засгийн газрын эсрэг олон нийтийн  хууль бус жагсаалд гэм буруутай  болохоо өнөөдөр хүлээн зөвшөөрчээ. Харин тэднээс бусад хэвлэл мэдээллийн магнат Жимми Лай тэргүүтэй долоон хүн гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна.

Хятадын төдийгүй Азийн аялал жуулчлал, санхүү эдийн засгийн төв болсон Хонгконг нь Хятадын бие даасан засаг захиргаат хот болохоосоо өмнө 1841-1997 онуудад Английн колоничлолд байсан. Улмаар Хятад болон Их Британи хоёр улсын эрх баригчид тохиролцоо хийн, Хонгконгийг 2047 он хүртэл бие даасан хууль,эрх зүйн тогтолцоот газар нутаг байлгахаар тохиролцсон. Гэвч хагас автономит муж болгосныхоо дараа Бээжин Хонгконгчуудад бүрэн эрх чөлөө олгоно хэмээн амласандаа хүрэлгүй, дотоод хэрэгт нь хэт их оролцож байгааг эсэргүүцсэн 2019 оны жагсаал Хонгконгийг гүн хямралд оруулсан билээ. Хүчтэй борооноос үл хамааран  энэ жагсаалд нэг сая гаруй хүн оролцож, хэдэн сарын дараа жагсагчид болон цагдаа нарын хоорондох ширүүн мөргөлдөөн намжсан юм.

Ардчиллыг дэмжигч улс төрч асан, ардчиллын төлөө тэмцэгч Ау Нок Хин , Леун И Чун нар бусад тэмцэгчдийн хамт жагсаалыг зохион байгуулж, хууль бус тэмцэлд оролцсон хэмээн буруугаа хүлээжээ.  Леун болон Ау нар шүүхийн шийдвэрээ гуравдугаар сарын 22-нд сонсоно. Харин Бээжинг шүүмжлэгч Лай, Ардчилсан намын үүсгэн байгуулагч Мартин Ли, ахмад тэмцэгч Ли Чеук ян гэсэн бусад долоон тэмцэгч гэм буруугаа хүлээгээгүй байна.

Бээжингийн өнгөрсөн жилийн зургадугаар сард баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь  2019 оны жагсагчдын эсрэг байсан юм. Хуулиар Хятадаас салан тусгаарлах, гадаадынхантай хүч хавсран Хятадын эсрэг хорлон сүйтгэх, террорист халдлага, хууль бус үйлдэл гаргавал бүх насаар нь хорихоор болсон. Энэ хууль батлагдсанаас  хойш  эрх баригчид сургуулиуд дахь ардчиллыг дэмжсэн улс төрийн үйл ажиллагаа, дуу, уриа лоозонг хориглож, сөрөг хүчний улс төрчид болон хоригдож байгаа тэмцэгчдийн эрхийг хассан юм.

Эх сурвалж:Reuters

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 18 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 30 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 36 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 38 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 56 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18