Хүчтэй цасан шуурганы улмаас Нью Йорк хот онц байдал зарлалаа

2021-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Нью Йорк хот хүчтэй цасан шуурганы улмаас нислэгүүдээ зогсоож, вакцинжуулалтын төвүүдээ хаалаа. Тодруулбал, даваа гаригийн өдөр Нью Йорк хотод 43 сантиметр, Нью Жерси болон Пеннсилваниа мужуудад 48 сантиметр цас орж, шуурсан юм. Үүнээс үүдэн Нью Йорк хотын 44 мужид онц байдал зарлаад байна.

Салхины хурд 80 километр цагт хүрч хэдэн өдөр үргэлжлэн  цас шуурах магадлалтай хэмээн АНУ-ын Цаг уурын үндэсний төв мэдээлжээ. Тиймээс Нью Йорк хотын захирагч Билл де Блазио даваа гаригаас эхлэн зайлшгүй шаардлагагүй хөдөлгөөнийг зогсоож, өнөөдрөөс эхлэн улсын сургуулиудыг хаах шийдвэр гаргалаа.

Харин Нью Жерси мужийн захирагч Филип Мерфи автобус болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоогоод байна. Энэ шуурганы улмаас дээрх хот, мужуудад 1600 гаруй нислэгийг цуцалжээ. Энэ талаар Нью Йорк хотын мужийн захирагч Эндрю Куомо “Үнэхээр аюултай нөхцөл байдал үүслээ. Цаашид цаг агаар маш хурдан муудаж, амьдрал улам хүндэрч болзошгүй байна” хэмээн ярьжээ. 

Вашингтон хотод ням гаригт цас хэвийн хэмжээнд орсон. Энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул тус хотынхон цасан шуурганд бэлтгэж эхэлжээ.

Эх сурвалж:BBC

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 15 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 27 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 33 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 35 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 53 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 53 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18