Б.ОД
Сар шинийн уламжлалт барилдааныг энэ сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд үзэгчгүйгээр зохион байгуулна гэж Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллэв. Цар тахлын улмаас улс аймгийн цолтой 128 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллахаа мэдэгдсэн байна. Энэ барилдаанд оролцох үндэсний бөхийн цолтны төлөөллийн нэрсийг маргааш УОК, НОК-д гаргаж өгөх аж.
Эх сурвалж:www.polit.mn