ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2025-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Р.Чингисийг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэхүү албан тушаалд томилж, чөлөөлөх шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд гаргадаг. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь "Төмөр замын хэлэлцээрийг хийсэн цагаас эхлээд жагсаал цуглаан хийж эхэлсэн. Жагсаалыг П.Цагаан, түүний хүү мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис дүү Р.Саруулын хамт санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компани тэдний ард бий" хэмээн мэдэгдээд байсан юм.

Р.Чингис өмнө нь дараах албан тушаалуудад ажиллаж байжээ.

  • 1984-1985 онд Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч,
  • 1989-1990 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт гэрээт төлөөлөгч,
  • 1990-1992 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Өмчийн хэлтэст төлөөлөгч,
  • 1992-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэс, Банкны өр барагдуулах албаны Цагдаагийн гэрээт хэсэг, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч,
  • 2004-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Авилгалтай тэмцэх тасгийн дарга,
  • 2007-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,
  • 2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга,
  • 2012-2014 онд Хууль сахиулахын Их сургуулийн захирал,
  • 2014-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга,
  • 2021 онд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга,
  • 2011 оны 11 дүгээр сараас Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байв.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 14 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17