Н.Учрал: Алдагдалтай ажиллаж байгаа ТӨК-уудыг татан буулгана

2025-01-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

 

-Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ.  Энэ талаар тодруулахгүй юу?

- Төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн хараат бус байдлыг хангахын тулд ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх захирлын босго шаардлагыг тодорхой болгохоор хуульд тусгаад байна.  Мөн гүйцэтгэх захирал, ерөнхий менежерийг KPI буюу компаниудын хэрэгжүүлдэг гүйцэтгэлийн үнэлгээ, бизнес төлөвлөгөөнд суурилсан гүйцэтгэлийн үнэлгээн дээр нь суурилан үргэлжүүлэн ажиллах, эсэхээр гэрээг нь сунгадаг болно. Төр ямар тохиолдолд төрийн өмчийн компани байгуулахыг хуульд хатуу зааж байна. Төр таван чиглэлд төрийн өмчит компани байгуулна, бусад тохиолдолд төрийн өмчит компани огт байгуулахгүй. УИХ-аар энэ хууль батлагдсанаар Засгийн газар төрийн өмчит команиудад баримтлах үндсэн чиглэлээ УИХ-д танилцуулна. Энэ үндсэн чиглэлийнхээ хүрээнд аль компанийг нэгтгэх, алийг нь өөрчлөн зохион байгуулах, алийг нь олон нийтэд нээлттэй болгох вэ гэдэг хууль эрх зүйн орчныг нээлттэй болгож байна.

-Төрийн өмчит компаниудын алдагдал ямар хэмжээнд байна вэ?

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 122 компани бүртгэлтэй байна. Эдгээр компаниудад 58 мянга гаруй хүн ажиллаж байна. Үүнээс тавхан компани нь 4.8 их наяд төгрөгийг бүрдүүлдэг. 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг. Үлдсэн 40 гаруй компани нь 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Тэгэхээр хууль батлагдсанаар эдгээр компанийн статусыг ойлгомжтой болгоно. Төрийн өмчит компани, баялгийн сан, төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Эдгээр компаниудыг төрийн өмчийн корпорац буюу хөрөнгийн менежмент болон засаглалыг сайжруулдаг менежментийн компанитай нэгтгэж зохион байгуулна. Үүний хүрээнд Монголын төр, Засгийн газар дэргэдээ уул уурхай компаниудын нэгдэл буюу “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудын нэгдэл буюу “Эрчэс Монгол” гэсэн хоёр нэгдлийн хүрээнд төрийн өмчийн компаниуд үйл ажиллагаа явуулна.

-Улсын төсөвт үйлдвэрийн газрууд дээр ямар зохицуулалт хийх вэ?

-Эдгээр байгууллагуудыг мөн шинээр зохион байгуулна. Олон улсын жишигт нийцүүлэн нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг статус руу шилжүүлээд хувийн хэвшлийн хийж чадах ажлыг гэрээгээр шилжүүлнэ. Эсвэл тухайн салбарын сайд нь өөрийн төсөвлөсөн хөрөнгийн багцаас ажилчдын хөлсийг шийдээд авч явна. Мөн татан буулгаж болно. Ер нь төрийн өмчит компаниуд гурван жил дараалан санхүүгийн алдагдалтай ажиллавал шууд татан буулгахаар хуульд зааж байгаа. Цаашид төрийн өмчит компани гэдэг статус дотор ашиггүй, орлогогүй, алдагдал хүлээдэг компани байх боломжгүй. Үнэ тарифын зохицуулалттай байгууллагуудыг нэгтгэх зохицуулалтыг яаралтай зохион байгуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7500)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 24 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 25 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17