
З.Батцэцэг
Их Британийн McDonalds-ын хуучин болон одоогийн 700 гаруй ажилтан түргэн хоолны сүлжээний
эсрэг ажлын байран дээр дарамт учруулсан хэрэгт нэгдлээ гэж "Leigh Day" хуулийн фирм мэдэгдэв.
"McDonalds-д ажиллаж байсан 19 ба түүнээс доош насны 700 гаруй үйлчлүүлэгч Leigh Day хуулийн
фирмээс өөрсдийнхөө өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргахыг хүссэн. Одоогоор 450 гаруй McDonalds
зоогийн газар шүүхэд оролцож байна" гэж тус фирмийн мэдэгдэлд дурджээ.
Сүлжээний ажилтнууд ажлын явцад гадуурхалт, дарамт шахалтад өртөж, ижил хүйстэн, арьс
өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн хохирогч болсон гэж гомдолложээ.
Эх сурвалж:www.polit.mn