ДЭМБ:Вирусын гарал үүслийн судалгааны дүн 100 хувь Хятадаас хамаарна

2021-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 халдварын эх үүсвэрийг судлахаар БНХАУ-ын Ухань хотод очсон ДЭМБ-ын судлаачдын баг 14 хоногийн тусгаарлалтаасаа гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл тэд Хятадын шинжээчидтэй өнөөдөр уулзалтаа эхлүүлж, Ухань хотын эмнэлэг, хүнсний зах, лабораториор зочлохоор болжээ.

Энэ талаар Нидерландын “Erasmus Анагаах ухааны их сургуулийн вирус судлаач Марион Коопманс “Бид анх удаагаа Хятадын шинжээчидтэй нүүр тулж уулзсандаа таатай байна. Ингэхдээ бүгд маск зүүж, аюулгүй байдлаа хангасан. Одоо судалгааныхаа төлөвлөгөө, айлчлалын хөтөлбөрөө хэлэлцэж байна” хэмээн өнөөдөр твиттертээ бичсэн байна.

Шинжээчдийн баг хоёр долоо хоног судалгаа хийнэ. Энэ хугацаанд вирус хамгийн анх тархсан далайн хүнсний зах, Уханийн вирус судлалын хүрээлэнд зочлох юм. АНУ-ын зүгээс Хятадыг вирусын эх үүсвэрийг нууж байгаа учир судлаачдын айлчлах хугацааг хойшлуулсан хэмээн шүүмжилсний дараагаар Хятадын шинжээчид судалгаагаа эхлүүлээд байна. Энэ тухай Дани улсын судлаач Теа Фишер “Вирусын гарал үүслийн судалгаа амжилттай болох эсэх нь холбогдох эх сурвалжаас 100 хувь хамаардаг гэдгийг санах нь чухал. Бид хэчнээн чадвартай байгаад  шаргуу хичээсэн ч бүх зүйл Хятадын дэмжлэгээс хамаарна” гэв.

Хятадын эрх баригчид цар тахлыг Европоос импортоор оруулж ирсэн хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин 2019 онд орж ирсэн, Америкийн  цэргийн “Fort Detrick” төвийг гэнэт хаасан нь тахалтай холбоотой гэсэн мэдээллийг тараагаад байгаа билээ. “Халдварын эхэн үед хүн бүр Уханийн вирус хэмээн цоллож, Уханьд амьдардаг хүмүүсийг үзэн ядаж байсан. Тиймээс вирусын эх үүсвэр тодорхой болвол Ухань хотын нэр цэвэр болно” хэмээн 30 настай Уханийн иргэн Ван И ярилаа.

Эх сурвалж:Reuters

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 39 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 45 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 5 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 5 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18