COVID-19:Английн “Novavax” вакцин шинэ хувилбарын эсрэг 89 хувийн үр дүн үзүүллээ

2021-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын эсрэг хэд хэдэн вакциныг улс орнууд үйлдвэрлэж, өөрийн иргэдээ хэдийнэ хамруулж эхэлсэн. Хүн амын вакцинжуулалтаараа Европтоо тэргүүлж байгаа Английн COVID-19 эсрэг “Novavax вакцин шинэ хувилбарын эсрэг 89.3 хувийн үр дүн үзүүлсэн анхны вакцин болсныг өнөөдөр зарлалаа. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон “Маш сайн мэдээ байна. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг зөвшөөрөл олговол, 60 сая тунг үйлдвэрлэж, энэ оны хоёрдугаар хагас гэхэд түгээхэд бэлэн” гэлээ.

Novavax” компани сүүлийн шатандаа 18-84 насны 15 мянган хүнийг хамруулахад 89.3 хувийн үр дүн үзүүлжээ. Туршилтад хамрагдсан хүмүүсийн 27 хувь нь 65-аас дээш насныхан байна. Энэ талаар “Novavax”-ийн гүйцэтгэх захирал Стэн Эрк “Туршилтын үр дүн бидний төсөөлсөн хэмжээнд хүрсэн. Хурдацтай тархаж буй шинэ төрлийн эсрэг үр дүн үзүүлсэн нь том ололт юм. Вакцины үйлдвэр гурваас дөрөвдүгээр сарын хооронд ашиглалтад орно. Энэ үед зөвшөөрлөө авчихсан байна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.

Англи улс өнөөдрийн байдлаар AstraZeneca, Pfizer, Moderna гэсэн гурван вакцинд яаралтай ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм. Тэд хоёрдугаар сарын дунд үе гэхэд дөрвөн бүлгийн 15 сая иргэнийг вакцины эхний тунд хамруулахаар төлөвлөөд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 7.4 сая нь вакцины эхний тундаа хамрагджээ.

Эх сурвалж: BBC

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 18 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 30 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 36 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 38 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 56 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18