Ухаалаг утасгүй иргэд иргэний үнэмлэхээ биедээ авч явна

2021-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

Зарим төрлийн үйлчилгээний байгууллагуудыг нээсэнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Батманлайгаас тодруулав. 

-Шинээр нээгдэж байгаа үйлчилгээний байгууллагуудад хэрхэн хяналт тавьж байна вэ? 
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа есөн ангиллын 62 төрлийн худалдаа үйлчилгээ ажилладгаас 35 нь хэвийн ажиллаж байна. Үүнд нэмэлтээр тавилгын бараа, цанын бааз, цахилгаан бараа хэрэгслийн худалдаа, ТҮЦ-үүдийг ажиллуулж байна. Тиймээс иргэд QR код уншуулахдаа анхаарч, хариуцлагатай хандах хэрэгтэй. Нийтлэг түр заавруудыг худалдаа үйлчилгээний аж ахуй нэгжүүдэд хүргүүлж, мэргэжлийн байгууллагууд өдөр бүр хяналт тавьж байна. ТҮЦ түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй. Халдвар хамгааллын дэглэмийг баримталж, бээлий өмсч, нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутам хэрэглэж, бэлэн мөнгө хэрэглэхгүй байх, пос машин ашиглана. Тухай бүрт халдваргүйтгэл хийж ажиллана.Цаашид судалгаанд үндэслэж, зарим салбар чиглэлийн үйл ажиллагаа буюу бүх төрлийн бараа үйлчилгээ, худалдааг нээхээр судалж байна. Дараагийн ээлжинд бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоомын худалдаа багтсан. 


-Үсчин гоос сайхны газруудыг хэзээ нээх вэ? 
-Улаанбаатар хотын хэмжээнд 3600 орчим үсчин, хумс засал зэрэг гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэн бий. Олон улсын зөвлөмж, эрсдлийн үнэлгээгээр үсчин, гоо сайхны салбар дундаас дээш эрсдэлтэй гэж үзэж буй. Тухайн үйлчлүүлэгчтэй 15 минутын хязгаар болон хүн хоорондын 1.5-2 метрийн зайнд ойрын хавьтал болох юм. 


-Ухаалаг утасгүй иргэд QR  код уншуулахдаа яах вэ? 
-Үйлчилгээний байгууллагуудын хувьд QR кодоо уншуул гэж шаардвал цаасан тэмдэглэгээг үлдээж, иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явах шаардлагатай. Энэ боломжуудыг аж ахуй нэгжүүд бүрэн хангах хэрэгтэй.

 

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.19 МЯГМАР № 13 (6490)

Ногоон автобусны хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Ногоон автобусны хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна

12 цаг 24 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

12 цаг 30 мин
Б.Түвшин: Аливаа асуудалд тооцоо судалгаатай, мэргэжлийн байр сууринаас хандаж ажиллана

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 32 мин
“Ухаахудаг улс”

“Ухаахудаг” бол улс доторх улс юм. Энэ товч бөгөөд тодорхой нэрэндээ яг тохирно.

20 цаг 32 мин
Америкт амьдарч буй “шувууд”-ыг авчирна

“…Ковид, Орос Украйны дайнтай холбоотой геополитикийн гулсалт болж, цоо шинэ дэлхий тогтоно” гээд байсан.

20 цаг 32 мин
Объектын гал түймрийн улмаас сүүлийн дөрвөн жилд 124 хүн амь насаа алджээ

Сар шинийн баярын өдрүүдэд болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар болон “Дөрвөн а

Уржигдар 16 цаг 19 мин
Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлье хэлэлцүүлэг болно

Монголын хүний төлөө намаас  “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Уржигдар 14 цаг 25 мин
Гашуунсухайт, Ханги боомт түр хугацаагаар хаагдана

Гашуунсухайт, Ханги боомт түр хугацаагаар хаагдана

Уржигдар 12 цаг 36 мин
Цагаан сарын амралтыг сунгах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ

Цагаан сарын амралтыг сунгах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ

Уржигдар 12 цаг 31 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

Уржигдар 12 цаг 26 мин