Объектын гал түймрийн улмаас сүүлийн дөрвөн жилд 124 хүн амь насаа алджээ

3 цаг 56 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Сар шинийн баярын өдрүүдэд болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар болон “Дөрвөн асуудал- Нэг шийдэл” аяны тухай НОБГ, Нийтийн тээврийн бодлогын газар, Байгаль орчны газар, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтсээс мэдээлэл хийлээ.

НИТХ гамшгийн эрсдлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөлт хэрэгжилтийг хангах хүрээнд хүний буруутай үйл ажиллагааны улмаас амь нас, өмч хөрөнгөөрөө хохирох, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулж буй эрсдлийг бууруулах зорилгоор НОБГ-аас “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Тус аян нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд улирал бүр иргэд рүү чиглэсэн зөвлөгөө мэдээлэл, сургалт, соён гэгээрүүлэх ажил, нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулах аж.

Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар байгаль орчин, хүний амь нас, тээврийн хэрэгсэл зэрэгт учирч буй дөрвөн асуудлыг танилцуулсан юм.
Тэрээр “Дээрх дөрвөн асуудлын нэгдүгээрт амь насны асуудал байгаа. Нийслэлийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилд гал түймэр, гамшиг ослын нийт 6,750 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын 48,6 хувийг гэр хороололд гарсан гал түймэр, 28,5 хувийг нийтийн орон сууц, барилга байгууламжид гарсан гал түймэр тус тус эзэлж байна. Мөн объектын гал түймрийн улмаас сүүлийн дөрвөн жилд 124 хүн амь насаа алдсан. Үүний 72.6 хувь нь шөнийн цагаар, 27.4 хувь нь өдрийн цагаар галд өртөж, амиа алджээ.

Хоёрдугаарт, өмч хөрөнгөөрөө хохирох асуудал байгаа. Гал түймрийн улмаас сүүлийн дөрвөн жилд төрийн болон хувийн өмчийн нийт 22.7 тэрбум төгрөгний хохирол учраад байна. Үүний 90 орчим хувийг иргэдийн өмч хөрөнгөд гарсан гал түймрийн хохирол эзэлжээ.

Гуравдугаарт, ой хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл байна. Өнгөрсөн дөрвөн жилд ой хээрийн түймрийн нийт таван дуудлага, шар өвсний 406 дуудлага бүртгэгдэн, 114 га талбай шатаж, байгаль экологид 39.5 сая төгрөгний хохирол учирсан байна.

Дөрөвдүгээрт, нийтийн тээвэр, автомашин гал түймрийн улмаас хохирч буй асуудал байна. Сүүлийн дөрвөн жилд 502 тээврийн хэрэгсэл гал түймэрт өртсөн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс нийтийн тээврийн автобус 38, суудлын автомашин 390, ачааны автомашин 55, хүнд механизмийн 19 автомашинд нийт нэг тэрбум төгрөгний хохирол учирсан статистик мэдээлэл гарсан. Дээрх дөрвөн асуудлыг бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна” гэв.

Аяны хүрээнд он гарснаар нийслэлийн засаг даргын захирамжаар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрх, аж ахуй нэгж, байгууллагын пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажилагааг шалгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллажээ. Ингэхдээ гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуй нэгжийг хяналт, шалгалтад хамруулж заавар, зөвлөгөө өгсөн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд байгаа нийтийн орон сууцны барилга байгууламжийн галын аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт хийн ажиллажээ. Энэ хүрээнд нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч найман агентлаг, дүүргүүдийн онцгой байдлын хэлтэс, цагдаа болон эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл гээд нийт 136 гаруй албан хаагч, 759 нийтийн байрыг шалгалтад хамруулж заавар зөвлөгөө өгөн ажилласан байна. Иймд сар шинийн баяртай холбогдуулан НОБГ-аас нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутаг руу явахдаа баталгаат зам гүүрээр зорчих, ахуйн галын аюулгүй байдлыг хангах зэрэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Эх сурвалж: polit.mn

 

Объектын гал түймрийн улмаас сүүлийн дөрвөн жилд 124 хүн амь насаа алджээ

Сар шинийн баярын өдрүүдэд болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар болон “Дөрвөн а

3 цаг 56 мин
Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлье хэлэлцүүлэг болно

Монголын хүний төлөө намаас  “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

5 цаг 50 мин
Гашуунсухайт, Ханги боомт түр хугацаагаар хаагдана

Гашуунсухайт, Ханги боомт түр хугацаагаар хаагдана

7 цаг 39 мин
Цагаан сарын амралтыг сунгах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ

Цагаан сарын амралтыг сунгах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ

7 цаг 44 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

7 цаг 49 мин
Л.Гантөмөр: Санхүүгийн хариуцлагагүй байдал газар авч байна

Л.Гантөмөр: Санхүүгийн хариуцлагагүй байдал газар авч байна

7 цаг 57 мин
“Ухаахудагаа авч үлдэнэ” гэж “Улс төрийн ТУЗ” нь шийджээ

Монголын улс төрд “Ухаахудаг” хэмээх хориотой сэдэв байжээ. Ухаахудагийг ярих, хөндөх хор

14 цаг 15 мин
О.Батнайрамдал: Монгол Улс “тэг цэг”-ийн эхлэл дээр ирсэн байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж

14 цаг 15 мин
Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар Б.Баярсайханыг томилжээ

Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар Б.Баярсайханыг томилжээ

Өчигдөр 10 цаг 16 мин
Фукуок-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын анхааралд

Фукуок-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын анхааралд

Өчигдөр 10 цаг 12 мин