Б.Түвшин: Аливаа асуудалд тооцоо судалгаатай, мэргэжлийн байр сууринаас хандаж ажиллана

2025-02-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

“Намаараа талцахаасаа илүү нэгдэн нийлж, гарц шийдэл хайсан чуулган боллоо”

 

-УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд та тойрогтой ажиллаж байна уу. Ер нь намрын чуулган ямар үр дүнтэй болов.  Энэ тухай яриагаа эхэлье?

-Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй УИХ хуралдаж намрын чуулганаа өндөрлүүллээ. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн нь олон талаар давуу байдлыг бий болгосон гэж би дүгнэж байгаа.  Олон нийтийн хувьд ч янз бүрийн л байр суурьтай байх шиг байна. Энэ удаагийн намрын чуулганы хуралдааны хамгийн гол онцлог бол намаараа талцахаасаа илүү нэгдэн нийлж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан явдал болно. Нөгөө талаас аливаа хуулийн төслийг нээлттэй байдлаар хэлэлцэн, мэтгэлцсэн чуулган боллоо. Нэн ялангуяа Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг нээлттэй ил тод мэтгэлцсэн байдлаар хэлэлцсэн.  Монгол Улсын төсөв одоо явж байгаа энэ загвараараа явах нь зөв үү буруу юу.  Үнэхээр оновчтой шийдэл мөн эсэх тал дээр илүү  ярилцлаа.  Энэ утгаараа ч өмнөх парламенттай харьцуулахад шийдэл, гарц хайсан, олон талаас нь харсан, мэргэжлийн дуу хоолой туссан хэлэлцүүлэг бүхий чуулганы хуралдаанууд өрнөлөө хэмээн харж байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг нээлттэй ил тод мэтгэлцсэн байдлаар хэлэлцлээ.

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө хувийн хэвшлийн дуу хоолой болж ажиллаж ирсэн. Харин одоо парламентын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын хууль эрх зүй болоод хөгжлийн бодлого тодорхойлон ажиллаж байна. Мэдээж нэлээд ялгаа зааг мэдрэгдэж байгаа болов уу.  Ер нь УИХ-ын гишүүний эрх үүрэг зэргийг хэрхэн хүлээн авч байна?

- Би хувийн хэвшил гэхээсээ илүү мэргэжлийн байгууллагыг төлөөлж ирсэн. Ялангуяа нягтлан бодох бүртгэл, санхүү, татвар, даатгал зэрэг мэргэжлийн байгууллагын стандартыг нэвтрүүлэх, олон улстай хөл нийлүүлэх, энэ талаар судалгаа, шинжилгээний ажил хийх сургалт явуулах, багш сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийн зэргийг ахиулах зэрэг ажлуудыг хийж байсан. Энэ ч утгаараа УИХ-ын бүрэлдэхүүнд ороод хууль эрх зүй, хөгжлийн бодлогыг тодорхойлоход илүү мэргэжлийн хандлагын үүднээс ажиллах хэрэгтэй юм байна гэж хүлээж авсан. 

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 37, 38 (7533, 7534)

 

амжилт хүсье
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17