Титэм судсанд  тэлэгч тавиулсан хүмүүсийн мөрдөх таван зарчим

2021-01-13
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Зууны мэдээ” сонины 2020 оны арванхоёрдугаар  сарын 4-ний  дугаар №232 (6457)-д  нийтлэгдсэн П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн судсан дотуурх оношилгоо-эмчилгээний төвийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч, анагаах  ухааны доктор, профессор З.Лхагвасүрэнтэй хийсэн ”Титэм судсан дотуурх мэс заслыг нэвтрүүлээд 20 жил боллоо” гэсэн гарчигтай  ярилцлага нийтлэгдсэн. Тэгвэл Хэнтий аймгийн Чингис хотоос арав гаруй уншигч, титэм судсанд тэлэгч тавиулаад зургаан сараас дөрвөн жил болж байгаа 65-80 насны иргэд  манай редакцид болон  эмчид хандан захидал ирүүлж,  дараах асуудлаар зөвлөмж, санамж  өгөхийг эрхэмлэн хүсчээ. Мөн цахим хуудаст байршуулсан ярилцлагын доор олон хүн зөвлөгөө авахаар ханджээ. Иймд  асуултыг  нэгтгэн нийт эмчлүүлэгч, уншигчдад  хариулт  өгсөн нь илүү хүртээмжтэй гэж үзэж  З.Лхагвасүрэн эмчтэй холбогдож  нийтлэг таван асуултад доорх хариултыг хүргэж  байна.   

-Тэлэгч (стент )тавиулсан хүн эмчийн бичсэн эмийг уугаад хоол, ундны  зөрчилгүй бусад хүндрэл өвчингүй байхад хэдэн жил амьдрах баталгаатай вэ?

 -“Уулын мод урттай богинотой”, “Хүн бүр адилгүй” гэлцдэг. Түүн шиг  өвчин хүнд тусахдаа өөр өөр байдаг.  Өвчин үүсгэсэн буюу  бөглөрсөн, нарийссан судасны тоо, нарийслын хувь зэргээс хамааран хийх эмчилгээ, тэлэгч тавиулах тоо нь янз бүр байдаг. Иймээс энэ эмчилгээний үр дүн  олон зүйлээс хамааралтай.  Тухайн (анхдагч) үеийн эмчилгээний үр дүн хүндрэл нь өвчтөн шигдээсээр өвчлөөд хэр удсан минут, цаг, хоног хугацаанаас, наснаас мөн биеийн ерөнхий байдал, дагалдах өвчин түүний хүндрэлүүд, бөглөрсөн судасны байдал тоо их нөлөөтэй. Наслалт нь дээрхээс хамаарахаас гадна өөрөөс нь мөн хамаарна. Үүнд баримтлах дэглэм чухал  нөлөөтэй.

-Хэчнээн төрлийн баримтлах нарийвчилсан зарчим байдаг бэ?

-Эмчийн заасан эмийг хугацаанд нь тогтмол  ууж хэрэглэх, товлосон хугацаанд нь үзүүлэх,  улиралд нэг удаа зүрхний бичлэг, зүрхний эхо хийлгэж, цусны бүлэгнэлт, өөх тосны шинжилгээ өгч байх (харьяа газрын зүрх судасны эмчийн  байнгын хяналтанд орох) хэрэгтэй. Дагалдах өвчтэй ялангуяа, сахартай, даралт ихэсдэг хүмүүс  идэвхтэй хяналтад байх шаардлагатай байдаг. Хянагч эмч таныг “Хот явж үзүүл” гэвэл цаг алдалгүй ирэх хэрэгтэй. Зарим хүн өнөө маргаашдаа гайгүй байна, ийм тийм ажлаа дуусгаад  явъя гэх мэтээр хойшлуулсаар хугацаа алдах,  хүндрэлийн асуудал гардаг. Хорт зуршлын талаар өгсөн эмчийн зөвлөгөөг баримтлах хэрэгтэй юм. Тухайлбал, тэлэгч тавиулсан хүн цус шингэлэх эмээ уухгүй 3-7 хоноход судас бөглөрч, өвдөж ирсэн олон тохиолдол байдаг. Үүнд архи их хортой  нөлөөтэй. 

Хөдөлгөөний дэглэм маш чухал. Тэлэгч тавиулсны дараа мөрдөх дэглэм,  хийх дасгал гэж тусгай заавартай  21 хоног хийдэг дасгалыг манай эмнэлгийн физик эмчилгээний тасагт арга зүйч нар зааж өгдөг. Үүнд голдуу Улаанбаатарт байгаа иргэд хамрагдаад хөдөөнийхөн  оролцоо сул байгаа нь ажиглагддаг. Гэхдээ “Шигдээсийн дараах нөхөн сэргээх эмчилгээний удирдамж”  2014 онд гарсан.  Тухайн аймаг, сум, дүүргийн  харьяа газрын зүрх судасны эмч, физик эмчилгээний  тасгийн эмч нарт байгаа. Тэднээс  заавар авч хийж болно. Тэлэгч тавиулсан жолооч зургаан сарын дараа машиныхаа дугуйг өргөөд дахин өвдөж ирсэн, хүнд юм өргөөд өвдсөн олон тохиолдол байдаг. Хүнд юм өргөх бол  өөрийн биеийн жин нас, хүйсээ бодолцох  хэрэгтэй юм. Стресс хэт бухимдал, сэтгэл санааны тогтворгүй байдлаас ямагт зайлсхийх хэрэгтэй. Үүний тулд тайван байж, өөрийн дуртай зүйлийг 30 минутаас хоёр  цаг, түүнээс  илүү хугацаанд хийхгүй байж сурах хэрэгтэй. Гадаа  цэвэр агаарт гарах, цэцэрлэгт хүрээлэнд явган алхах,  нарсан ойд зугаалах нь хүчилтөрөгчийг  илүү их өгөх болно. Хоол, идээ ундааны сахих дэглэм гэж бий. Давс бага хэрэглэх, өөх ялангуяа, гадар өөх хэрэглэхгүй байх / сүүлний өөх, өвчүүний өөх багаар хэрэглэж болно/ шаардлагатай.

Газтай ундаанаас татгалзаж,  жимс, үзэм, хар чавга, чангаанз, цацарганы 100 хувь жүүс хэрэглэж болно.  Ямар ч төрлийн бараан махыг  хүнсэнд хэрэглэхийг хориглохгүй. Харин хүнсний ногооноос аль болох төмс, халуун ногооноос татгалзах буюу  бага хэрэглэж, сармис, сонгино түлхүү хэрэглэх нь зүйтэй.  Цагаан идээнээс өрөм тос бага хэрэглэх (ялангуяа, хуучирч  удсан өрөм тос хэрэглэхгүй байх) нь зүйтэй.

-Тэлэгч  чанараа алдах гэж байх уу?

-Тавьсан тэлэгч нь наад талын хугацаа дөрвөн сар, цаашлаад зургаан  сарын хугацаанд таны өөрийн судас шиг болж насан туршид таныг амьдруулахын төлөө тантай хамт ажиллах юм. Иймээс таны эм уух, баримтлах дэглэмээс  хамаарч дээрх хугацаа наанатай цаанатай байж эмчилгээний үр дүнд нөлөөлнө.

Манай улсад    дэлхийн жишгээр 2000 онд анх  эмгүй тэлэгч (BMS) тавьдаг байсан бол 2015 оноос 100 хувь эмээр бүрхэгдсэн тэлэгч (DES) тавьдаг болсон. Энэ тэлэгчийн эмийн бүрхүүл гэдэг нь өөрөөсөө цус шингэлэх, /эсийн ургалтыг саатуулах нөлөөтэй эм ялгаруулна гэсэн үг/ юм.  Эмчийн зааврын дагуу уух  чухал хоёр эм болох асприн-81 эсвэл аспирин-100, копидрел 75мг заасан хугацаагаар нь хэрэглэснээр дээрх тэлэгчийн үйлчилгээ, наслалтыг нэмж байна гэж ойлгох хэрэгтэй.

-75-95 хувийн нарийссан хоёр  судсанд гурван  тэлэгч тавиулсан хүний амьдрах нас хэдэн жил байх магадлалтай вэ?

 -Эхний  асуулттай давхцаж  байгаа учир дээрх хариултуудыг  сайн уншвал хариуг их тодорхой өгсөн гэж бодож байна. Зарим шүлэг зохиолд амьд явах эрхийг эмч хүн өгдөг гэсэн нь  бид бүгдийг хэт  өргөмжилсөн  мэт бодогддог ч яаралтай тусламжийн чиглэлээр олон жил ажиллаад аварсан хүмүүсээ харахад   үнэний хувь байгаа ч юм шиг санагддаг. Хэлж ирдэггүй хийсч ирдэг гэнэтийн өвчнөөр (зүрхний шигдээс, цус харвалт,  осол) үхлийн ирмэгт ирсэн хүнд хэрэгтэй тусламжийг хэрэгтэй цагт нь үзүүлж хүний амь аварсныхаа дараа   өөрийн мэргэжлээр бахархдаг. Иймээс “Хэрэгтэй хүнд нь, хэрэгтэй цагт нь, хэрэгтэй тусламжийг зөв үзүүлэхийг яаралтай тусламж гэнэ” гэж шавь нартаа хэлдэг юм. Хэдэн жил наслах нь эмчийн зааврын дагуу эмээ ууж буй эсэх дээр дурдсан  зөвлөмжүүдийг хэрхэн  биелүүлдгээс их хамаарна гэж үзэж байна.

 - Олны доторх  элдэв яриаг сонсоход тэлэгч тавиулсан хүн оройдоо  40-50 гр архи балгаж байх. Гурван  хундага дарс балгаж байх нь судас зөөллөж унтаж амрахад сайн нөлөөтэй гэцгээх юм. Үүнд  үнэний хувь байна уу?

-“Тамхи таван  насны,  архи 10 насны дайсан”  гэж өвгөд дээдэс сургаж байсан нь ортой үг. Бидний амьдралд ч батлагдаж байна шүү дээ. “40 нас хүрээд дөнгөж амс, 50 хүрээд татаж амс, 60 хүрээд жаргаж амс” гэж сургаж байснаас биш  “Уу, ид”  гэж сургаагүйг манай залуус  мартсан  нь зүрх судасны өвчнөөр өвчлөгсдийн нас залуужиж, зүрхний шигдээсээр 29-39 наснаас эхлэн  өвчилж байгаагаас харагдаж байна. Дээр нь  тамхи, архины нөлөө их  байна. Тамхи бол  бүр хэрэггүй. Болж өгвөл  хаях хэрэгтэй,  архи  ч хэрэггүй. Харин улаан дарсыг хоолны дараа  багахан хэмжээгээр  ууж болно. Улам нарийн зөвлөмж, дэг зарчим мэдэж сахиж амьдрахыг хүссэн хүн олон байгаа нь бахархалтай байна. Бидний ажлыг дэмжин, төр, засгаас үзүүлсэн өндөр үнэтэй эмчилгээний эрүүл мэндийн даатгалаас үзүүлдэг 75 хувийн хөнгөлөлтийн ач тусыг мэдэрч байгаад талархан гүнээ хүндэтгэн та бүхнийг урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.13 ЛХАГВА № 9 (6486)

 

Б. Энхбаяр
З. Лхагвасүрэн эмч энэ ажилаа хийхгүй болчихвол яана бэ. Залуу эмч нар бгаач голцуул стент тавих боломжгүй шаардлага байхгүй бна гээд буцаадаг. Лхагваа эмч үнэн сэтгэлээсээ ажилладаг бурхан шиг хүн шүү
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 21 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 33 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 39 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 41 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 59 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 59 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18