З.БАТЦЭЦЭГ
Бурядын Тункинский районы Аршан тосгоны аялал жуулчлалын захын худалдагч нар бэлэн бараагүй болж байгаа талаар “Орда Инфо” онлайн хэвлэл мэдээлж байна.
Цар тахлаас өмнө Аршаны төвд орших жуулчдын дунд алдартай уг захад Монгол бараа зардаг байжээ. Гэвч хил хаагдаснаар худалдагч нарт таагүй цохилт болоод байна. Одоогийн байдлаар тэд бэлэн байсан ихэнх бараагаа зараад дуусжээ.
-Тэмээний ноосон эдлэл бараг олдохоо байсан. Зун, намрын эхэн саруудад ачаа тээвэр явж байсан. Өөрсдөө Монгол очихгүйгээр бараагаа захчихдаг худалдагч нар байдаг. 11 дүгээр сард хил хаагаад хөдөлгөөн бүр зогссон. Зарим нэг худалдагч нар чиглэлээ өөрчлөн эмийн ургамал зардаг, зарим нэг нь өөрсдөө нэхэж сурсан. Цах тахар хурдан дуусаад хил нээгдээсэй гэж мөрөөдөж байна гэж худалдагч Елена “Орда Инфод” хэлжээ. Намрын төгсгөлд Монгол улс Бурядтай хилээ хаасан юм.
Эх сурвалж: www.baikal-daily.ru