Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр: 500 хүний суудалтай Соёлын ордон барина

2021-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг  хүргэсэн билээ.   Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.  

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр: 500 хүний суудалтай Соёлын ордон барина

-Багахангай дүүргийн бүх шатны төрийн албан хаагчид COVID-19-ийн  цар тахлын  эсрэг тэмцэж, хүнд цаг үеийг иргэдтэйгээ хамт, эрсдэл багатай давж гарахын тулд хичээн ажиллаж байна.Хэдий манай дүүрэгт өвчлөл гараагүй ч бид  2021 онд илүү их хичээж өвчин гарахаас урьдчилан сэргийлэх ажилд  ихээр анхаарч ажиллана. Багахангай дүүрэг нь Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэг дээр оршдог 29 жилийн түүхтэй дүүрэг юм.  Бид иргэдэд соёл урлагийг түгээх ажлыг сайжруулах, шинэ 500 хүний суудалтай соёлын ордон барих ажлыг 2021 онд эхлүүлнэ. Тус шинэ соёлын ордны барилга 2021 онд ашиглалтад орсноор дүүргийн төдийгүй хил залгаа сум, дүүргийн иргэдэд соёл, урлагийн олон төрөлт үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх юм. Бид сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүний хөгжил рүү хамгийн эхэнд чиглэсэн. Багахангай дүүргийн ард иргэд эрч хүчтэй, эрүүл саруул, эрдэм боловсролтой, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй байхад мөрийн хөтөлбөрийн гол бодлого оршиж байгаа. Тиймээс дүүргээ хөгжүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллах болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2021.1.4 ДАВАА № 1 (6478)

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

10 цаг 40 мин
Э.Цэндбаатар: Эх орондоо тулаанаа хийж байгаа болохоор заавал ялна

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн аваргын

11 цаг 25 мин
Намрын чуулган баасан гарагт завсарлана

Намрын чуулган баасан гарагт завсарлана

12 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: НӨАТ-ын хууль батлагдвал таван хувийн татвар төлж, хоёр хувиа буцааж авдаг болно

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын хууль батлагдвал таван хувийн татвар төлж, хоёр хувиа буцааж авдаг болно

12 цаг 34 мин
Сурагчдын амралт эхэлснээс хойш хүүхэд бэртэж, гэмтэх тохиолдол нэмэгджээ

ГССҮТ: Сурагчдын амралт эхэлснээс хойш хүүхэд бэртэж, гэмтэх тохиолдол нэмэгдсэн

13 цаг 39 мин
ЭМЯ: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 85.9 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байна

ЭМЯ: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 85.9 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байна

13 цаг 41 мин
Мега төслүүдийн эхлэл буюу анхны гараа

Хамтарсан Засгийн газар улсын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэх 14 мега төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсан

20 цаг 11 мин
Жагсаал хоёр дахь өдрөө үргэлжлэв

“Эрх чөлөөний эвсэл” намаас “Засгийн газар огцор” жагсаалыг өнгөрсөн бямба, ням гарагт

20 цаг 11 мин
Р.Чингис: Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн тул хуулийн байгууллагад хандан шалгуулах болно

Р.Чингис: Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн тул хуулийн байгууллагад хандан шалгуулах болно

Уржигдар 11 цаг 30 мин
Их Британид олон зуун ажилчид McDonalds-ийн эсрэг шүүхэд нэгджээ

Их Британид олон зуун ажилчид McDonalds-ийн эсрэг шүүхэд нэгджээ

2025-01-10