Б.Пүрэвдорж: НӨАТ-ын хууль батлагдвал таван хувийн татвар төлж, хоёр хувиа буцааж авдаг болно

2025-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нар НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээллээ. Уг хуулийг 2019 онд өргөн барьсан ч хэлэлцэхгүй байсаар, шинэ УИХ-ын дэгийн тухай хуулиар буцаагдсан байна. Тиймээс шинээр бүрдсэн парламентын гишүүд хамтран дахин өргөн барьж байна гэлээ. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Одоогоор 180 мянган ААН бий, түүнээс 81 мянга нь НӨАТ төлөгч бол хувиараа төлөгч 250 мянга байгаагаас 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Тоо бага байгаа шалтгаан нь НӨАТ хэт өндөр байгаатай холбоотой. Нийт татварын 25 хувийг НӨАТ бүрдүүлж байгаа ба өнгөрсөн жил 5 хувь болгосон байсан бол бусад орлогууд нэмэгдэж 3.8 их наядаар багасах биш нэг их наядын орлогоор тасрах байсан. Үүний үр дүнд ард түмэн бараа таваарыг хямдаар худалдаж авах, эдийн засаг эрчимжих боломж бүрдэх байсан гэв. Энэ хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НДШ болон татварын ачааллыг багасгах ажлыг хийхээр зорьж буй. Энэ хүрээнд НӨАТ-ыг 5 хувь болгох санаачилгыг гаргаж байна. Уг хууль хэрэгжвэл татвар төлөгчдөд төрөөс ирж буй татварын дарамтыг буурах юм. Дэлхийн 200 гаруй орны 80 гаруй хувь нь 10 хувиас доош байдаг. 20 хувиас дээш байдаг ч тэд буцаан олгох систем нь сайн. Манай улсын буцаан олголт хангалттай биш байгаа нь жишээ нь сумын дэлгүүрүүд хангалттай хэмжээнд НӨАТ татвар төлдөггүй, баримт олгодоггүй. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг өндөр болголоо ч хөдөө орон нутгийн иргэдэд хүрч чадахгүй. Сангийн сайд татварыг буулгахыг хүсдэггүй. МАН иргэдээсээ их татвар авч, ард түмнээ ядуу байлгах бодлого барьж байгаа. Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын 10 хувийг төлж, хоёр хувийг буцаан авдаг. Энэхүү хууль хэрэгжсэнээр таван хувийг төлж, хоёр хувиа буцааж авахаар гурван хувийг төлнө гэсэн үг" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

үйлдвэрлэгч
нөат 5% болгохыг дэмжиж байна аа, харахад 10% гэж байгаа ч манай улс хэрэглэж байгаа бүтээгдхүүнийхээ бараг 90% гадаадаас авдаг, гадаадад байгаа бүтээгдхүүний үнэ дээр Монгол хүртэл тээврийн зардал нэмэгдээд уг нийлбэр дүнгээс нь НӨАТ 10%, Гаальд 5% нэмж татвар авдаг, дээрх өртөг дээр ашгаа нэмээд зарахдаа борлуулагч дахиад 10% татвар нэмнэ, тэгэхээр худалдан авагч үнэндээ 25% нэмэлт татвар төлж бараагаа авч байгаа, тэгээд дөнгөж 2% буцаалт авна, ингэхээр ард түмний нуруун дээр хүнд ачаа болж байгаа шүү дээ. 5% болчихвол барааны үнэ буурна шүү дээ. Бас нэг давуу тал нь бүх хүн, байгууллагаас нөат-ийн 5% татвар төлөх ёстой учир татвар төлөгчийн бааз суурь өргөжиж далд эдийн засаг үгүй болно оо. Ийм давуу байдал бий болно.
Зочин
Пүрэвдорж минь эдийн засгаа татаж унагах нь уу. Үүний оронд НДШ-ийн хувь хэмжээг бууруулах талаар ноцолдсон нь дээр. Даатгалаас хувь хүртдэг амралт сувилалаа цөөл. Ахиухан хувь хүртэх замыг танай намын С.Эрдэнэ нээж өөрөө чамгүй хөрөнгөтэй болсон байх шүү
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин