Жагсаал хоёр дахь өдрөө үргэлжлэв

16 цаг 51 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

“Эрх чөлөөний эвсэл” намаас “Засгийн газар огцор” жагсаалыг өнгөрсөн бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.  Бямба гарагийн 11:00 цагаас Төв талбайд жагсагчид цуглаж эхлэв.  Жагсаалын зорилгыг зохион байгуулагчид утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл хэмээн тайлбарлаж байлаа.  Түүнчлэн, жагсаал зохион байгуулагчид ямар нэгэн тайлбар сонсож,  хэлэлцээр хийхгүйгээр эцсийн үр дүнд хүртлээ жагсана гэдгээ илэрхийлж байсан юм.

 

14.00 цагт: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нарыг гарч ирэхийг шаардав

Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нарыг Төв талбайд ирж уулзахыг шаардаж, зам хааж зогсов. Тодруулбал, ГХЯ-ны хойд талын болон Төв шуудангийн уулзварыг хааж жагссан нь автозамын хөдөлгөөнд саад учруулж жолооч нар нэлээд бухимдалтай байв.  Мөн төв зам дамжин өнгөрдөг 15 чиглэлийн автобусны хөдөлгөөнд саад учирч, түгжрэл үүссэн. Жагсагчид Төв талбайг тойрон алхахдаа хүмүүсийг нэгдэхийг уриаллаа.

 

17:00 цагт: ХЭҮК жагсаалыг тайван замаар зохион байгуулахыг уриалав

Төв  талбайд болж буй жагсаалтай холбогдуулан ХЭҮК-оос тайван жагсаж үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхийг санууллаа. Тайван жагсаал гэдэг нь нийгмийн хэв журам иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахгүй, эмх замбараагүй байдал үүсгэхгүй, хүчирхийлэл халдлага, үймээн самуун, дэгдээхгүй байхыг илэрхийлдэг гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.  Жагсагчид “Засгийн газрыг шууд огцруулах биш утаа, түгжрэл арилгах, татварын дарамтаас чөлөөлөх зэрэг тодорхой шийдлүүдээ танилцуулахыг шаардаж байна” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

 

18:00 цагт: Жагсагчид: Төрийн ордон руу орно

Жагсагчид Төрийн ордон руу орох оролдлого хийв. Түүнчлэн, Төрийн ордны шатан дээр иргэд бөөнөөр гарч Засгийн газар огцрохыг шаардлаа. Цагдаагийн байгууллагаас хүч нэмэхээр ирсэн ч иргэд цагдаа нарыг Төрийн ордон руу оруулсангүй. Ингээд 19.00 цагийн үед жагсаал тарав. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс эцсийн үр дүнд хүртлээ өдөр бүр жагсана гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

 

“Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн тул хуулийн байгууллагад шалгуулна”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" гэж мэдэгдсэн. Тиймээс  жагсаал цуглаантай холбоотойгоор Бригадын генерал Р.Чингис мэдэгдэл гаргасан. Тэрээр " Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр, “Дотоодын цэргийн командлагч Р.Чингис өөрийн дүүгийн хамт жагсаал цуглааныг санхүүжүүлж байна” гэсэн ор үндэслэлгүй мэдэгдлийг олон нийтэд хандаж хийсэн. Энэ худал мэдээллийг үндэслэн тухайн өдөр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.  Тиймээс  миний болон манай гэр бүлийн нэр хүндэд халдсан хэрээс хэтэрсэн ноцтой асуудал тул энэ тухайд хуулийн байгууллагад хандаж шалгуулан шийдвэрлүүлэх болно" гэжээ.

 

Жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Хоёр дахь өдрийн жагсаалаар иргэн Х.Нармандах “Өнөөдөр жагсаалын эхний өдрийг бодвол хөл хөдөлгөөн багатай тайван байна. Гадаа хүйтэрч байгаа ч хүмүүс амьдралынхаа төлөө төв талбай дээр бүтэн өдөржингөө даарч хөрөхөө ч умартан шаардлага тавьж жагссаар. Бидэнд тулгарч байгаа олон асуудал байгаа шүү дээ. Тэр бүгдийг төр шийдэж өгнө гэдэгт итгэлгүй байна. Тиймээс жагсагчид тодорхой хэдхэн асуудлыг ярьж, түүнийгээ шийдүүлэхийн тулд л нэгдэж байж энэ жагсаалын үр дүн гарна гэж бодож байна" гэсэн юм. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 6 (7502)

 

Р.Чингис: Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн тул хуулийн байгууллагад хандан шалгуулах болно

Р.Чингис: Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн тул хуулийн байгууллагад хандан шалгуулах болно

11 цаг 20 мин
Жагсаал хоёр дахь өдрөө үргэлжлэв

“Эрх чөлөөний эвсэл” намаас “Засгийн газар огцор” жагсаалыг өнгөрсөн бямба, ням гарагт

16 цаг 51 мин
Их Британид олон зуун ажилчид McDonalds-ийн эсрэг шүүхэд нэгджээ

Их Британид олон зуун ажилчид McDonalds-ийн эсрэг шүүхэд нэгджээ

Уржигдар 10 цаг 25 мин
Дональд Трамп Канад улсыг АНУ-ын 51 дэх муж болгох саналыг дахин дэвшүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Канад улсыг АНУ-тай нэгдэх саналаа да

Уржигдар 06 цаг 30 мин
Д.Уламбаяр: Солонгосын хойгийн “Status quo” нь хүйтэн дайн дараа ч шийдвэрлэгдэж чадаагүй цорын ганц цэг

Өмнөд Солонгост болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар Шинжлэх ухааны  доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхэлж, хуралдааны эхэнд

Уржигдар 06 цаг 00 мин
Швейцарийн шинэ ерөнхийлөгч энхийн үйл явцад туслах талаар В.Зеленскийд санал болгов

Швейцарийн шинэ Ерөнхийлөгч Карин Келлер-Саттер Киевийн дэгл

2025-01-09
Ерөнхий сайд аа, Та сувгаа соль

Хоёр төрийн нүүр үзсэн ахмад хүний хувьд, Монгол Улсын шударга иргэний

2025-01-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

2025-01-09
ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Саруул ажиллана

ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Саруул ажиллана

2025-01-09