Сурагчдын амралт эхэлснээс хойш хүүхэд бэртэж, гэмтэх тохиолдол нэмэгджээ

2025-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр бэртэж гэмтсэн гэх 137 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр нийт 383 хүн хандсаны 50 хувь нь хүүхэд байгаа юм. Тус төвийн мэдээлснээр жилд дунджаар 138 мянган хүн гэмтэж бэртдэг байна. Тэдний 30 орчим хувь нь хүүхэд байдаг аж. Он гарснаас хойш тус төвөөс 2580 хүн тусламж үйлчилгээ авсны 762 нь хүүхэд байжээ.

Амралтын өдрүүдээр цана, чарганаас унаж гэмтэж бэртэх тохиолдол их байдаг. Тиймээс анхаарал болгоомжтой байж, хамгаалах хувцас хэрэгслээ иж бүрэн өмсөж, зориулалтын чаргаар гулгахыг тув төвөөс зөвлөлөө. Энэ талаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Наранхүү "Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор иргэд агаар салхинд гарч, зориулалтын бус цана, чаргаар гулгаж байна. Үүнтэй холбоотойгоор унаж гэмтэх, зам тээврийн осолд өртөх тохиолдол элбэг байна. 2019-2023 оны хооронд 8919 иргэн цана, чарганаас унаж гэмтсэн шалтгаанаар ирж эмчлүүлсэн байна. 2024 оны 12 дугаар сарын 31-нээс 2024 оны нэгдүгээр сарын 8-ны өдрүүдэд 200 иргэн ирж үйлчлүүлсэн. Үүний 106 буюу 50-иас дээш хувь нь бага насны хүүхэд байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 31 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 32 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17