Киргизчүүд ерөнхийлөгчөөрөө Садир Жапаровыг сонголоо

2021-01-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Киргиз улсын ерөнхийлөгчийн сонгууль ням гаригт болж, тус улсын Ерөнхий сайд Садир Жапаров 80 хувийн санал авсан гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдэгджээ. Харин түүний өрсөлдөгч үндэсний үзэлтэн Адахан Мадумаров долоон хувиас бага санал авсан байна.

Мөн өчигдөр болсон шинэ үндсэн хуулийн санал асуулгаар тус улсын иргэд ерөнхийлөгчийн засаглалыг сонголоо. Ингэснээр Жапаровын эрх мэдлийн хэмжээ улам нэмэгдэх юм.  Энэ талаар Жапаров “Шинэ үндсэн хууль батлагдсаны дараа бид улс төрийн тогтолцоо болон Засгийн газрын бүтцийг шинэчилнэ. Нэг нэгнээ ойлгож, хүндэлж, бүгд нэгдэе. Бид бол нэг улсын  иргэн” гэж сонгуулийн сүүлийн сурталчилгаагаа хийх үеэрээ баасан гаригт ярьжээ.

Садир Жапаров:Авлигагүй Засгийн газрыг байгуулахаа амлаж байна

Харин ням гаригт ялалтын илтгэлээ тавих үеэрээ Жапаров авлигагүй Засгийн газрыг байгуулахаа амлажээ. Тэрээр “Бид өмнөх Засгийн газрын алдааг давтахгүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд авлига манай улсын салбар бүрт цэцэглэсэн. Харин одоо үүнийг тэвчихгүй” гэж ярьсан байна. Түүнчлэн Жапаров өөрийгөө зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын системийн эсрэг тууштай тэмцэгч хэмээн тодорхойлсон. Мөн түүнийг гэмт хэргийн сүлжээг ашиглан эрх мэдлээ нэмэгдүүлсэн гэсэн таамгийг эрс няцаасан юм.

Өдгөө 52 настай Жапаровыг хоригдож байх үед нь аравдугаар сард жагсагчид суллаж, ерөнхий сайдаар томилсон билээ. Тодруулбал, Бишкек хотын төв талбайд цугларсан иргэд төрийн ордон руугаа дайрч орж эзэлсэн. Улмаар цагдаа нар, иргэдийн хооронд мөргөлдөөн гарч нэг хүн амиа алдсан юм. Мөн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков огцорсон билээ. Өмнө нь 2005, 2010 онд хоёр удаа иргэд нь эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, ерөнхийлөгчөө огцруулж байсан.  Аравдугаар сард болсон парламентын сонгуулиас гадна цар тахлын улмаас бүр дордсон эдийн засагтай тус улсын хэдэн мянган цагаач иргэн, хөрш зэргэлдээ Хятад, Оросоос бүүр илүү хамааралтай болох нь.  Учир нь тус улсад сүүлийн жилүүдэд ажилгүйдэл нэмэгдэж, залуучууд нь гадаадад ажиллахыг илүүд үзэж байна.

“Би Жапаровоос бусад нэр дэвшигчдийн сурталчилгааны хуудсыг хараагүй. Сайн мэдэхгүй. Харин Жапаров цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж амласан” гэж 69 настай Вера Павлова ярилаа. Харин 77 настай ахмад настан Бекжол Нурматов “Жапаров иргэдийг үймээнд уриалан дуудсан. Мөн хүмүүсээс нуугдаж, нэр дэвшигчдийн хоорондын мэтгэлцээнд оролцоогүй” гэсэн байна.

Эх сурвалж: BBC, Moscow times

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 42 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 54 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 0 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 2 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 20 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 20 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18