“Эдгээр охид улс орныг тэдэнтэй нэгэн дуугаар амьсгалуулж чадав”

2020-12-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

-Уран гулгалтын Оросын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээний талаар хэн юу ярив-

 

З.БАТЦЭЦЭГ

Анна Щербакова хатгалгаа туссаны дараа Оросын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн нь спортод хэцүү бэрхийг даван туулдагийн тод жишээ юм. Энэ тухай тэмцээний дараа түүний дасгалжуулагч Этэри Тутберидзе хэллээ. Тэрээр түүнийг мөсөн дээр гаргахаа эцсийн мөч хүртлээ эргэлзэж байсан гэв. Мөн Александра Трусова чөлөөлт үзүүлбэрээ яагаад хялбаршуулснаа тайлбарлаж, 14 настай Камила Валиева томчуудын тэмцээн таалагдсанаа хэлж, Александр Жулин Челябинскд болсон аварга шалгаруулах тэмцээнд түүхэнд хамгийн шилдэг нь байлаа гэж хэллээ.

“Бүгд намайг нэрээ татахыг санал болгож байсан. Энэ нь их саад дарамттай байсан”

Челябинскт болсон Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн жинхэн үзүүштэй болсон. Баасан гарагт болсон богино программд олон уран гулгагчид өрсөлдөж хөгжөөн дэмжигчдэд сайхан сэтгэл хөдлөлийг бэлгэлсэн. Чөлөөт гулгалт бүр илүү сонирхолтой болох байлаа.

Уран гулгагчид хоорондоо маш бага онооны зөрүүтэй байсан нь их сонирхолтой байлаа. Аварга болсон Анна Щербакова явцын дунд нэгд байсан ч ялахдаа итгэлгүй байлаа. Александра Трусова, 14 настай Камила Валиева нар түүний эрүүл мэндийн асуудлыг ашиглан ялж болох байлаа.

Тэр ч байтугай Щербакова мөсөн дээр гарах үгүйгээ сайн мэдэхгүй байлаа. Чөлөөт программд оролцсон ч түүнд ялах баталгаа байхгүй байлаа. Жишээ нь Елизавета Туктамышева саяхан корона вирусээр өвдөөд гурвалсан акселийг цэвэр хийж чадаагүйгээс болж тавдугаар байрнаас долдугаар байр луу буужээ.

Харин Трусова нэг ч алдаа гаргалгүй 170,61 оноо авчээ. Александра бүр дэлхийн рекорд тогтоосон.

“Хэд хоногийн дараа шинэ жил болох гэж байгааг бодох сэхээ одоо л гарч байна. Би маш их ажилласан. Гараа амжилтгүй байгаад би их хичээсэн. Өнөөдөр бол сэтгэл хангалуун байна. Яг  одоо бол зөвхөн лутц эргэж чадна” гэж Трусова хэллээ. “Ростелекомд бэртэл авсан ч би үзүүлбэрээсээ юу ч хасаагүй. Харин сая бол бүгдийн үгэнд орохоос өөр арга байгаагүй. Өөр үсрэлт хийж чадахгүй гэдгээ би мэдэж байсан” гэж тэрээр нэмж хэлэв. Евгений Плющенкогийн шавь итгэлтээ гулгаж Дарья Усачёваг гуравдугаар байрнаас буулгав. Гэхдээ Александраг дээшээ гарахад Валиева боломж олгосонгүй. Камилагийн үзүүлбэр үнэхээр үнэмшилтэй байсан учраас шууд нэвтрүүлэгт тайлбар хийж байсан Олимпийн аварга Алексей Ягудин нулимсаа барьж дийлсэнгүй. Түүний дасгалжуулагч Этэри Тутберидзе бас уйлахаа дөхсөн.

Шүүгчид бас залуу гулгагчийг үнэн зөв дүгнэсэн. Тэрээр чөлөөлт үзүүлбэрээрээ 174,02, нийт 254,01 оноо авсан. Ингэснээр Валиева шууд дэлхийн хоёр рекордыг эвдсэн.

“Би сандрахгүйг хичээгээд, чадсан. Түрүүчийн алдаагаа давтахгүй гэж итгэлтэй гарахыг хичээсэн. Миний хувьд сайхан тэмцээн боллоо. Томчуудтай өрсөлдөх ямар байдгийг би мэдрэхийг хүсч байсан. Үзэгчид их дэмжиж,шилдэг уран гулгагч нартай өрсөлдөх сайхан байлаа” гэж Валиева “Р-Спортод” ярьжээ.

Түүнийг гулгасны дараа нэгдүгээр байранд тэр эсвэл саяхан хатгаа авсан  Щербакова орох уу гэдэг асуулт нээлттэй байлаа. Анна мөсөн дээр гараад өөрийн үзүүлбэрээ төгс хийж чадсан юм.

Энэ удаад олон хөгжөөн дэмжигчид тэр ч бүү хэл Тутберидзе хүртэл нулимсаа барьж дийлсэнгүй. Мөн дэлхийн рекордыг тогтоож, чөлөөт гулгалтаараа 183,79 нийт 264,10 оноо авчээ.

“Би чадсандаа баяртай байна. Муу юм бодохгүйг хичээсэн. Бэлтгэлийн үеэр бие таагүй байж үсэрч чадахгүй байлаа. Бүгд намайг нэрээ тат гэж байсан. Энэ нь саадтай дарамттай байв. Хэрвээ би алдсан бол тэдний зөв байх байлаа.Тиймээс би чадсандаа маш их бяртай байна” гэж Щербакова хэллээ.

Тутберидзе хэлэхдээ түүний шавь богино үзүүлбэрийн өмнө бие нь тавгүйтэж толгой нь эргэж байсан. “Би түүнийг чөлөөт үзүүлбэрийг гулгаж чадахгүй гэж бодож байсан. Бид Аняг биеийн байдлыг нь харъя гэж бодсон. Нэг бус удаа Аняд, ээжид нь дэмий юм биш үү гэж хэлж байсан.  Гэхдээ энэ бол спорт. Спорт энэ бүгдийг даван туулдаг. Миний хувьд энэ бол бие сэтгэлийн даван туулт. Сэтгэл санааны хувьд хэцүү байсан. Одоо бид зүгээр л баяртай байна. Энэ хийсэн хөдөлмөрийн том үр дүн. Баатарлаг байсан Анягаас гадна бас Камила бас мундаг байлаа. Хоёулаа энэ улирлын сайн гулгалтыг үзүүллээ” гэж Тутберидзе 1-р сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Багийн дасгалжуулагч, бүжиг дэглээч Даниил Глейхенгауз бүгд Щербаковаг татахад бэлэн байсан хэдий ч тэрээр эцсээ хүртэл явсаар Оросын гурван удаагийн аварга боллоо гэлээ.

Тутберидзегийн нулимс- талархал, дэмжих сэтгэлийн өндөр үнэлэмж”

Эмэгтэйчүүдийн тэмцээн шинжээчдийг бас догдлуулав. Тэр дундаа Ягудин тэмцээнээс ийм мэдрэмж аваагүй удсан байна гэв. “Би өөрөө энэ үед уйлж байлаа. Би хөндлөнгөөс харж байгаа. Харин Тутберидзегийн хувьд шавь нар нь гэр бүл, үр хүүхэд нь. Тэрээр Аняг ямар байгааг мэдэж байсан. Аня харин гараад ингэж сайхан гулгалаа. Тутберидзегийн нулимс- талархал, дэмжих сэтгэлийн өндөр үнэлэмж” гэж Олимпийн аварга ТАСС-д ярьжээ.

Тэмцээнийг тайлбарлаж байсан алдарт дасгалжуулагч Татьяна Тарасова Щербакова, Валиева, Трусовад хэнийг нь ч гомдоохгүй адил оноо тавих ёстой гэж үзэж байлаа. “Энэ гурав үнэхээр сайн гулгасан. Би амьдралдаа ийм сайн гулгалт үзээгүй. Өнөөдөр дэлхийн рекордыг дараалан эвдсэн сайхан гулгалт үзлээ. Тэдний хийсэн дөрвөл лутц, флипууд гайхалтай. Эдгээр охиддоо баярлалаа, дасгалжуулагч нарт нь баярлалаа. Биднийг уйлуулж, улс орныг тэдэнтэй нэгэн дуугаар амьсгалуулж чадлаа” гэж Тарасова хэллээ.

Бүжиг дэглээч Илья Авербух энэ гулгалтыг алтан цуглуулгад оруулах хэрэгтэй, Тутберидзед талархъя гэв. “Мэдээж Щербаковад баяр хүргэе. Тэр жоохон охин хөнгөхөн, нарийн гулгадаг боловч их сэтгэлийн тэнхээтэй. Дасгалжуулагч нар нь түүнийг оруулах уу гэж эргэлзэж байхад гайхалтай алдаагүй гулгаж чадлаа. Хэлэх үг алга. Гайхалтай гулгасан Валиевад мөн талархмаар байна. Дэлхийн аваргад оролцох боломжтой болохыг нь хүлээж байна” гэж Авербух нэмж хэллээ.

Дасгалжуулагч Александр Жулин саяны тэмцээн аОросын түүхэн дэх хамгийн шилдэг нь гэж нэрлэлээ. Түүний хэлснээр охидууд гайхалтай гулгасан ба шүүгчид шударга дүгнэсэн. “Щербакова хэцүү үсрэлтүүд хийж байсан тул асуултгүй нэгд. Уушигны хоёр талын хатгаатай байж Аня яаж гулгасныг төсөөлөхгүй байна” гэж тэрээр “Чемпионатад”ярьжээ.

Харин Олимпийн аварга Ирина Роднина түүнтэй санал нийлэхгүй байна. Тэрээр Челябинск дахь тэмцээнийг шилдэг нь гэж нэрлэхгүй гэв. “Цаг үе бүр өөрийн үнэлгээ, гулгалттай. Урд нь хоёр эргэдэг байсан дараа нь гурав эргэдэг болсон одоо дөрөв эргэдэг болжээ. Охид сайн гулгасан мундаг байна гэхдээ үүнийг би шилдэг тэмцээн болсон гэж хэлэхгүй. Шагналтнууд техникийн хэцүү үзүүлэлтүүд үзүүлж сайн үсэрсэн. Заримдаа техник нь хэцүү ч чанар муутай гулгалт болдог. Энэ удаад техник чанар хоёр нь өндөр түвшинд байлаа. Дахиад ялагчаар тодорсон Щербакова миний хувьд гэнэтийн байлаа. Тэр өнөөдөр надад бүхнээс илүү таалагдсан. Трусоваг дөрөв эргэнэ гэж хүлээж байлаа. Алхам бүрийг үнэлдэг энэ тулаанд дасгалжуулагчийн баг цэвэрхэн тогтвортой гулгахыг илүүд үзсэн байх. Үр дүнд нь тэр гуравдугаар байранд орлоо. Валиева үзүүлбэр сайтай томчуудын гулгалтыг үзүүлж чадсан. Хөгжмөө мэдэрч гулгаж чадаж байгаад нь баярласан”гэж тэрээр хэллээ.

Эх сурвалж:www.russian.rt.com

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин