Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2020.12.19/ өглөө. Улсын хэмжээнд даваа гаригт 14035 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс халдвар илэрсний 36 нь БЗД-ийн эмнэлгийн голомтны хүн байна. Үлдсэн хоёр тохиолдлын нэг нь Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолооч, нөгөө нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтан байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлаж, бусад хавьтлуудаас шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна Нэгдсэн эмнэлгийн голомтот ойрын хавьтал болсон 682 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс 15 хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн үг. Мөн сүүлийн гэр бүлийн хамааралтай сүүлийн 10 тохиолдлын ойрын хавьтал 124 хүнд шинжилгээ хийснээс 17 хүнд халдвар илэрсэн. Нэгдсэн эмнэлгийн голомтот нийт хамааралтай 226 тохиолдол болсон. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 22, гэр бүлийн өвчтөн, сахиур 204 хүн байна” гэлээ. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1175 боллоо.
Дотоодын халдвар /2020.12.29/
- Улаанбаатар хотод- 376
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эх сурвалж:www.polit.mn