"Эрх баригчид Ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг булаан авч байна"

2020-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Шүүгчийн багц хуулийг хэлэлцэж эхэллээ.  Хуулийн төслийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав.  Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрх баригчид дураар авирлаж, Ерөнхийлөгчийн бараг бүх эрхийг булаан авч буйг дурдав.  

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Өнгөрсөн хугацаанд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгаад, найм нь гэм буруугүй нь тогтоогдож, Улсын дээд шүүхийн хоёр шүүгчийн бүрэн эрх сэргэсэн. Шударга бусын хонгилыг нураах амаргүй. Шүүгчийг томилох, хуульчдаас шүүгчийг томилох, шүүгчдэд хариуцлага тооцдог асуудал нэг хүн нэг даргаас хамаарах ёсгүй. Хязгааргүй эрх мэдэл хязгааргүй дарангуйллыг бий болгодог. Ойрын өдрүүдэд Шүүхийн багц хуулиуд хэлэлцэгдээд ирэхээр тодорхой асуудлууд хэлэлцэгдэнэ. Хамгийн сайн, шилэгдмэл нь шүүгч болдог байх тухай хэлэлцэгдэж байгаа. 

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: -Энэ хуулийг дэмжихгүй байгаа. Эрдэнэтийн хувь, С.Зоригийн хэргийг хаах юм уу.  Маш хурдавчилсан горимоор ҮАБЗ-ийн шийдвэрээр оруулж ирсэн хууль хүчний байгууллагынхныг томилох тухай хуулийг өөрчлөх асуудал орж ирлээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Энэ хуулийн төсөл тодорхой хэрэг, тодорхой хүнтэй холбоотой асуудал биш ээ. Энэ хуулийн төслийг баталж байхад би тодорхой албан тушаал хашиж байгаагүй. Баталж байхад ч би үзэл бодлоо илэрхийлээд явж байсан. УИХ-ын дээр нэг л зүйл бий. Тэр нь Үндсэн хууль. Энэ хуулийн төслийг дэмжихгүй гээд та хонгилыг хэвээр байлгахыг хүсч байгаа юм уу? Та хонгилоор орж, гараад л яваад байсан түүхтэй хүн байна лээ шүү дээ. 

Ингээд Шүүхийн багц хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. 
 

Эх сурвалж:www.polit.mn 

Авах нь зөв өө
Төрөөс төрсөн Адьшаа гэж эзнийхээ өмнөөс үхэх нь ккк
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин