Т.САЙХАН
Засгийн газраас айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг "Эрдэнэт" үйлдвэрээр төлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний ачаалал нэмэгдэж, иргэдийг цахилгаанаа хэмнэхийг албаныхан уриалж байгаа. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчээ хэмнэж, албан өрөөнийхөө нэмэлт халаагуурыг салгажээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр /12.25/ чуулганы хуралдааны үеэр хэлэв. Тэрээр, хэд хоногийн өмнө Ерөнхий сайдад ажил танилцуулахаар албан өрөөнд нь ортол “Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнана аа” гэчихсэн арын өрөөнийхөө нэмэлт халаагуурыг салгасан байсан. Өрөө нь нэлээн хүйтэн, жаахан суухад жиндэх маягтай өрөөнд Ерөнхий сайд маань ажиллаж байна" гэлээ. Мөн тэрээр УИХ-ын гишүүдийг ч мөн Ерөнхий сайд шигээ, ард түмэн шигээ эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнахыг уриалж, ялангуяа УИХ-ын гишүүд бид үүнийг дэмжиж, манлайлал үзүүлэх ёстой гэдгийг анхааруулав.
Эх сурвалж:www.polit.mn