Ерөнхийлөгчийн зарлигаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Рэгзэн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Я.Жамбалжав нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.
Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдыг төлөөлж төрийн одон медалиар шагнуулсан дээрх хүмүүст ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр /2020.12.25/ медалийг нь гардуулж өглөө.
Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Г.Рэгзэн, Я.Жамбалжав нарт баяр хүргээд, цаашдын эрдэм судлалын ажлаараа ардаа байгаа шавь нартаа үлгэрлэж, урдаа байгаа багш нараа баярлуулж яваарай” хэмээн ерөөсөн юм.
Эх сурвалж:www.polit.mn