Т.Мөнхсайхан сайд мөн ч том “эрх ашиг” хөндөж дээ

2020-12-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.Дамдин-Очир

COVID19 цар тахлын үед бид хоёр ч сонгууль хийсэн. Үүний нэг нь болох УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулсан. Ингээд Эрүүл мэндийн сайдаар Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг томиллоо.

Ерөнхий сайд ийн хоёр ч эмнэлгийн даргаар ажиллачихсан, гуч гаруйхан настай үений дуран, хагас хиймэл үеийг солих, мөрний дуран, шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслуудаар мэргэшсэн эмч залууг сайдаар томилсон нь олон хүнийг цочирдуулаад авсан.

Учир юу гэвэл Т.Мөнхсайханд МАН-тай холбогдсон түүх гэхээр юмгүй байв.

Харин Гэмтлийн эмнэлэг, Нэгдүгээр эмнэлэг хоёрт бол богино хугацаанд хийж болох бүгдийг хийсэн байдаг юм. Салбараас нь үүнтэй маргах хүн олдохгүй. Яахав, алдаа нь залуу нас, аавынх нь бизнес хоёр юм шиг байгаа юм.

За ингээд, эрүүл мэндийн салбарын удирдлагуудын хувьд “цоо шинэ хүн” сайд болчихлоо. Энэ COVID19 цар тахлын үед шүү дээ.

Монгол Улс нийтээрээ л энэ хүнд цаг үеийг туулж байна. Эрсдэл, халдварын дараах эмчилгээг эрүүл мэндийн салбарынхан чадлаараа эсэргүүцэн ажиллаж байна.

Сар шахмын өмнөөс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан руу дайралт эхэллээ. Гадаад байнга оршин суудаг нэг тендерийн мангаа цахим сүлжээгээр орой бүр “лайвддаг” болов. Нам, эрх мэдэл дагаж, хүссэнийг нь өгөхгүй бол хэн рүү ч хамаагүй боргож байдаг нэг “улстөрч” нэг хэсэг ноолов. Дараахнаас нь эрүүл мэндийн салбарын нэр бүхий хүмүүс нэр усаа нууж байгаад, бас “баатар” хэмээн өргөмжлөгдөж буй эмч гарч ирээд Т.Мөнхсайханыг муулав.

Хөөрхий дөө, бидний монголчууд хөшигний ардах амьдралаас дэндүү хол, юм бүхэн хоёр талтайг мартана, тэгээд хоёрхон үгэнд уярна.

Эрүүл мэндийн сайд яамандаа зарим нэг хариуцлагын асуудал ярьжээ. Бас удирдлагын баг нь Онцгой комиссын чиглэлийн дагуу халдварын голомт болоод байгаа ХӨСҮТ-ийг ариутган халдваргүйжүүлэхээр болсон байна.

Т.Мөнхсайханыг шүүмжлээд байгаа ил яригдаж байгаа шалтгаанууд нь энэ аж.

Яг үнэндээ ийм цаг үед толгой илж ажиллах хориотой. Алдаа гаргасан албан тушаалтнаа “олсон” бол хариуцлага тооцох үүрэг нь сайдад бий. ХӨСҮТ халдварын голомт болж, Онцгой комисс чиглэл өгсөн бол ариутгах ажлыг зохион байгуулах нь бас л сайдын үүрэг юм. Мөн төрийн хэрэг тасралтгүй явах зарчмаар салбарт хийх ажлыг хийх л ёстой.

Гэвч хэд хэдэн талаас яамаа бужигнуулсан, зохион байгуулалтыг үгүй хийсэн гэх мэт  сөрөг “шүүмж” яваад байгаагийн ард өөр том ашиг сонирхол байна. Ийм үед хариуцлагыг сулруулж, халдварыг улам дэгдээе гэх эмч, сайд байна гэж юу байхав. Бүгдээрээ л Хотын даргын хэлдгээр нойр хоолгүй зүтгэцгээж байна.

Эхэнд хэлсэн дээ, энэ сайдын алдаа нь залуу нас аа гэж... Үнэндээ эрүүл мэндийн салбар бол энэ салбарын хийгээд улс төрийн нөхдүүдийн идэш зоогийг бэлддэг газар болоод бугшчихсан юм. Тийм ч учраас хамгийн их зардал мөнгө гаргадаг атал өнөөг хүртэл дэлхийн жишигт дөхдөггүй.

Энэ нь улс төрийн нөлөөтэй, бас эрүүл мэндийн салбарт удчихсан хэсэг бүлэг хүний “юм”-ыг хөдөлгөж, хүслийг хангасаар ирсэн байдаг.

Бас энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалт руу хэдхэн хүн шунаж долларыг сая саяар нь шатааж байдаг юм. Гадаадаас тачаадаж уурлаад байгаа хүний дотор ийм л хүсэл шатаж буй.

Дээрээс нь бид баатар хэмээн өргөмжилсөн эмчийн даргалдаг газрыг лацдаж байгаад аритугавал баатар маань хохирох гээд байгаа хэрэг. Бас ХӨСҮТ-ийн эмч нарт тараагдсан 5.0 сая төгрөгийн хэдийг нь жинхэнэ эзэд нь авч, хэд нь “хэн нэгэн”-ийн халаас руу орсон бэ гэдэг асуудал сөхөгдөх гээд оволзож байна. Алдсан хүмүүс нь айхтар бухимдалтай. Гэхдээ даргаасаа айгаад ярьж чадахгүй байгаа аж.

Товчхон хэлэхэд иймэрхүү хувийн ашиг сонирхол Т.Мөнхсайханы эсрэг босоод байгаа хэрэг.

Учир нь эрүүл мэндийн салбарыг бялуу болгон хүртэгсдэд Т.Мөнхсайханы бодлого яваандаа халгаатай болж эхэлнэ.

Нэг талаас сайн эмч гэгдэж бурхан мэт хүндлэгдсэн хүмүүс нөгөө талдаа хувийн лаборатори, эмийн сангийн сүлжээ, ер нь энэ салбарт хийж болох бүх бизнесийг хийж өврөө түнтийлгэж суудаг. Тиймээс энэ бүхнийг таслан зогсоох цаг нь болсон.

Тэр тэдэнтэй нийлэхгүй. Тэгэхээр очсон сайд бүр нь ийм ашиг сонирхолд нэгдэж, монголчуудын эрүүл мэндээр бизнес хийдэг сүлжээг, бүлэглэлийг өөгшүүлдэг байдал дуусгавар болох учиртай.

Ерөнхий сайд ч танхимаа бүрдүүлэхдээ таван төгрөг хараад сөхрөөд уначихгүй, ажил яаж хийдгээ хоёр ч эмнэлэг дээр харуулчихсан, дээрх мэтийн явдлыг тасалж, эрүүл мэндийн салбарыг өөд нь татъя гэж л Т.Мөнхсайханыг сайдаар томилсон биз ээ.

Одоо байдлыг харвал Т.Мөнхсайханыг сайдыг ийм ашиг сонрихол нэгтэй бүлэг хүн, тэдний турхиралт хэсэгтээ дайрч давшлан “эрүүдэн шүүх” бололтой.

Эх сурвалж:www.polit.mn 

Залуу хүний эрч хүч, мэдлэг, хоёр ч эмнэлгийг сайн удирдсан туршлага, дээр нь сайд болсноос хойш хэрэгжүүлж байгаа ажлууд нь зөв санагдаад ЕС Хүүк салбарын сайд нараа зөв хүмүүсээр томилжээ. Шантрахгүй сайн ажиллаарай. Амжилт.
Сэлэнгэ
Энэ их халдвар гарч байгаа үед солио холионы асуудал зөв эсэхэд эргэлзэж байна. Харин өвчтэй хүмүүсийг МӨНГӨ болгож хардаг шуналтай эмч нартаа цочироо авахаар арга хэмжээ авч, таслан зогсоож өгөхийг сайд таниас хичээнгүйлэн хүсье
Сэлэнгэ
Энэ их халдвар гарч байгаа үед солио холионы асуудал зөв эсэхэд эргэлзэж байна. Харин өвчтэй хүмүүсийг МӨНГӨ болгож хардаг шуналтай эмч нартаа цочироо авахаар арга хэмжээ авч. таслан зогсоож өгөхийг сайд таниас хичээнгүйлэн хүсье
Сэлэнгэ
Энэ их халдвар гарч байгаа үед солио холионы асуудал зөв эсэхэд эргэлзэж байна. Харин өвчтэй хүмүүсийг МӨНГӨ болгож хардаг шуналтай эмч нартаа цочироо авахаар арга хэмжээ авч, таслан зогсоож өгөхийг сайд таниас хичээнгүйлэн хүсье
Сэлэнгэ
Энэ их халдвар гарч байгаа үед солио холионы асуудал зөв эсэхэд эргэлзэж байна. Хамгийн гол нь эмнэлгийн салбар болгонд өвчтэй хүмүүсийг МӨНГӨ болгож хардаг эмч нартаа цочироо өгөхөөр маш том арга хэмжээ авч, таслан зогсоож өгөөрэй сайд аа
Нямхүү одоо зайлаа 12жил овооч идлээ.наад ХӨСҮТчинь нурж уналаа.эмнэлэг доторхоо хардаа 21 р зууны эмнэлэг шдээ.ямар түлээ нүүрсний амбаар биш дээ. Үнэн сэтгэлгүй юм аа.Гүндалай үнэн яриад байгаа юм биш үү
Зоригтой өөрчлөх хэрэгтэй сайдаа олон жил буг болж бугшсан идээ бээрэндээ идэгдсэн хамсан хулгай хийдэг түмний эрүүл мэндийг хамгаалах гэхээсээ хувийн эрх ашгаа бодсон хувийн эмнэлэг эмийн сангаараа ард олны кхрмаа хотыг ухдаг.улсын эмнэлэгт орох ёстой бүхнийг хувийн эмнэлэг лүүгээ зөөдөг хөгшин тэнэгүүдийг зайлуулж залуу сайхан эрч хүчтэй залуусаа хөдөлгөөд ядарсан түмнээ харах цаг болсон Сарангэрэл мэргэжлийн хүн биш болоод тэгсэнүү эсвэл эвсэн ууссануу юу ч хийгээгүй шүү.монгол түмний заяа биз ЭМСыг өөдтатах залуу гарсанд баярлах хэрэгтэй
З .Саарал
Залуу хүн сайн бна .Олон жил ард түмнийхээ эрүүл мэндээр бизнёс хийсэн ЭМЯ эмч ,эмнэлгиынхэн одоо журмандаа орох цаг нь болсон байлгүй дайнгүй мөртлөө хавдар гэдэг тахлаар үхэж бгаа нь дайнтай газрын үхлээс илүү чимээгүй дайныг дайнд монголчууд нэрвэгдэж эрүүл мэндийн яамныхны бизнесийн золиос болсоор бгаа нь үнэн шүү баяр хүргэе ,амжилт хүсье.
Зочин
Сайд болоод коронагийн эсрэг юу хийж бүтээсэн бэ. Юу ч олж уншсангүй.
Сайд болоод коронагийн эсрэг юу бүтээв.
Дулам
Хаа газар ажлыг дүрэм журмаар нь хийх гэрээр залуу нас алдаа болох юм. Яах гэж ч энэ олон дүрэм журмыг боловсруулсан юм, хэнд зориулсан юм бүү мэд. Ахмадууд нь нүүрнийхээ арьсаар ажлаа хийгээд сурчихсан. Сурсан занг сураар боох биш. Цаг нь болохоор цаст уулын цагаан барс ч шоргоолжинд бариулдаг гэдэг дээ.
Shinechlel hiij bno ghdee iim ued Nymkhuu emchiig solij bolohgui
zichin
xawdarin emnelegt ix l buruu svljee yawagdaj owchton nar ix xoxirch baigaa olon jil yariad l baix yum xvni toloo bna uu mongoni toloo ajillaad bna uu
zichin
xawdarin emnelegt ix l buruu svljee yawagdaj owchton nar ix xoxirch baigaa olon jil yariad l baix yum xvni toloo bna uu mongoni toloo ajillaad bna uu
Мдддада яасан хөөрхөн найруулгатай юм бичсийн, энийг бичсэн залууд нэмж мөнгө өгөөрэй
zuw helj bn saidaa demjij bn
Зочин
Зоригтой залуу яадгийн зөвштээ алдаатай эвлэрээд байх шаардлагагүй
Зочин
Ер нь тэр яам болон эмнэлгийн удирлагуудаар ажлаа мэддэг хүн томилогддог гэдэгт би л лав итгэдэггүй. Дандаа л дарга нарын эрх, ажлаа мэддэггүй, хорчин авгай нар л байдаг штээ.
Унэн болтугай
zochin
Saidin shiidber zub demjij bna.Huni eruul mendig dandaa munguur hardag ene uzegdlig halah heregtei.Dood shatandaa ch hiih heregtei.
залуу хүн эрч хүчтэй зөв шиидэлд хүрэх гэж яваа сэтгэлииг мохоож болохгүй тушлага дутаж болноо гэхдээ 2 ч эмнэлгиин дарга хиисэн мэрэгжилиин хүн хиих ёстой юмаа хииж бгаа
Сайдын хийх ажил энэ хэцүү цаг үед багадаад байх шиг бна.Харин яадгийн эмнэлэг,ХӨСҮТд хэцүү бна.Та 1 өдөр ч ажиллаж чадахгүй шүү.Ажил хийж бгаа хүмүүсийг бүү хагаралдуул,урам өгч үз.Сайд болоод та короног дотроо алдлаа.Хүрэлсүхээ сайд гэдэг санааг солиоч.Ард түмэн эсэргүүцэж бна.Албан тушаал горьдсон ганц нэг долигонож байх шиг бна САЙДАА НЭГ ХУРДАН ОГЦРУУЛ
Zochin
Үнэхээр зөв шийдвэр шүү. Нямхүү даргыг солих хэрэгтэй. Маш нахалны, маш бүдүүлэг, Шинийг хийж бүтээе гэсэн сэтгэлгээгүй сольж халах цаг нь болсон. Яагаад ингэтлээ зууралдаад байдаг байнаа, дээхэн нэг халж үзсэн байдаг, шүүхдээд авилгадаад эргээд томилогдсон. Урьдын юм ул болсон, залуу хийе бүтээе гэсэн хүмүүстээ халаагаа ёс зүйтэй өгөх хэрэгтэй. 2р эмнэлгийг босгож ирсэн, нүдэн дээр хөгжүүлж, үндэсний оношлогоо эмчилгээний төвтэй болгосон Баясгалан даргыг авч хаяхын оронд энэ Нямхүүх явуулах ёстой байсан юм. Шударга бус юмдаа
Гүндалай нэг удаа Эмийн салбарыг авилгалаас салгах гээд бараагүй өөрөө явчих дөхсөн шүү, энэ залуу чадахгүй дээ, одоо дарамтлуулаад зугтаана эсвэл дуугаа хурааж гөлөг болно.
Залуу сайдаа дэмжиж байна .
Хард
Үүнийг бичиж бгаа хүмүүс бүгд сайдын гар хөл юмаа
Багаийн найз
Монхсайхан сайдаа андаа юу бна даа . Короноо дуусахаар найз нь сэтгэлийг чинь засаад нанц юм задалнаа анд нь.
Зочин
Энэ нийтлэлийг бичсэн хүн нь яагаад нэр усаа тавьдаггүй юм вэ? Би хувьдаа тэр Оном сангийн залуугийн ярьсан, шүгэл үлээснийг зөв гэж бодож байна.
хотын иргэн
Сайдыг дэмжих нь чухал.Яг үнэндээ энэ хүн сайд хийсэн ч хийгээгүй ч өөрт нь ялгаагүй.Сайд хийхгүй байвал бүр амар. Гэхдээ энэ хүн сайд байвал салбарт алхам хийх бус уу.
Нямхүү эмчээ одоо хэрэггүй
Яг үнэндээ бол Нямхүү эмч одоо амжихгүй заргалдаад ч нэмэргүй, цэвэрхэн гарья гэвэл зүгээр л орхи, тэгээд ч энэ салбарын хамгийн хөгшин бурхи бол Нямхүү эмч. Олон ч удаа мөнгөөр зодож заргаа авч байсан одоо бол тэр үе биш Саыдтай зөвшилц өөр зам байгүй. Идэж уусан нь ил байхад нэмэргүй дээ
Мөнхсайхан Сайддаа итгэж байна Идэж уудаг сайд битгий болоорой. Амжилт : зоригтой хэл Чадахгүйг нь хал
Нямка миний найз амжихгүйээ одоо збултаа
Ашгуй дээ,энд тэндхийн эмнэлэгт шургалсан бэртэгчингүүд,идэж ууж ханадаггүй ,өөрсдөө мөнхрөх юм шиг санадаг заваан балиар юмнуудын булхайг гаргаад, халчихвал болох н тэр.Тэгвэл чиний гавъяа😚
зочин
Эрүүл мэндийн салбарынхан бол бараг 100 хувь сайдыг дэмжиж байгаа нь үнэн юм аа,,,Хэн эсэргүүцээд байгааг бүгд мэдэж байгаа ш дээ, ажлаа мөнгө гэж хардаг Нямхүү мэтийн хэдэн хуучин дарга нар, Ковидоор үрсэн мөнгө нь ил болох гээд байгаа учир амь нь тэмцсэн хуучин сайд, шантаач хийж байгаад тендер авдаг нэг физикч нэртэй ичихээ байсан амьтан,,,энэ хэд л эсэргүүцээд байгаа шд ээ,
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин