Дээд шүүхэд очсон АН-ын дүрэмд засвар оржээ

2020-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН өнгөрсөн амралтын өдрүүдэд X Их хурлаа зохион байгуулж, намын дүрмээ шинэчлэн батлаад байна.  Улмаар мягмар гаригт дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн билээ.  Тэгвэл намын гишүүдийн баталсан дүрэмд өөрчлөлт орж,  арай өөр үг өгүүлбэр заалттайгаар засагдаж, Дээд шүүхэд очсон мэдээлэл байна. 

Тухайлбал, намын дүрмийн 5.12.4.2-т Намын анхан, дунд шатны гишүүдийн саналд үндэслэн  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших асуудлыг ҮБХ-ны хурлаар хэлэлцэн, 3 ба түүнээс дээш нэр дэвшигчтэй бол нууцаар санал хурааж, хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг дэмжинэ гэж заажээ.  Гэтэл үүнийг АН-аас  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд  5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр  намын их хурал, эсвэл ҮБХ-оор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэх гэсэн  тодолголыг дүрэмд оруулжээ.  Улмаар энэ заалтыг 2021.07.01-ний өдөр хүртэл хүчинтэй гэсэн байна.  Тэгэхээр шинэ дүрмээр бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихээр бол АН-аас ямар нэгэн шалгаруулалтгүйгээр нэр дэвших эрхтэй боллоо гэсэн үг.  Ийм өөрчлөлтийг намын дүрмийг хэлэлцэн баталсны дараа  Дээд шүүхэд очихоос өмнө хийжээ.

Эх сурвалж:www.polit.mn  

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22