Т.САЙХАН
2020.12.25
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны А.Амбасэлмаа: - БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ойрын хавьтагчдаас зургаан шинэ тохиолдол илэрсэн. Тус эмнэлгийн хоёр өвчтөн, сахиур нэг, гэр бүлийн гурав, нийт зургаан хавьтал халдвар авсан байна. Улаанбаатарын өмнөх голомтын хавьтлуудаас халдвар нэмж илрээгүй. Нийслэл болон орон нутагт голомтлон гарч байгаа халдварын тохиолдол 611, улсын хэмжээнд батлагдсан халдварын нийт тохиолдол 1075 байна. Үүнээс эдгэрсэн 584. Эмчлэгдэж байгаа 482 хүнээс биеийн байдал хөнгөн 416, хүндэвтэр 57, хүнд 6, маш хүнд гурван хүн байна" гэлээ.
Мөн шинжилгээ өгсөн эхний хүмүүс давтан шинжилгээндээ ороод явж байна. Сүүлийн 24 цагт 45 хавьтлыг олж ажиглалтад авсан. Өргөн хүрээтэй халдварын голомт учраас хүн бүр өөрийгөө хамгаалж хариуцлагатай байхыг анхаарууллаа.
Эх сурвалж:www.polit.mn