COVID-19-ийн эсрэг вакцинаар хүн амын 60 хувийг дархлаажуулна

2020-12-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТУУЛ

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар COVID-19 цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа Ажлын багийн төлөвлөгөөг баталлаа. Ажлын багийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж байгаа бөгөөд “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд коронавирусын вакциныг  ДЭМБ-аас баталгаажуулмагц эх орондоо шуурхай татан авахаар яриа хэлцэл хийж байгаа гэв. Тиймээс дотоод, гадаад дахь вакцин тойрсон мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

Ч.Хүрэлбаатар: Манай улс 51 тэрбум төгрөгийг вакцинд төсөвлөсөн

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 13-нд вакцин тойрсон сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өгсөн. Тэрээр “Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг гурван чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Нэгдүгээрт, олон улсын байгууллагуудтай харилцаж байна. Үүний нэг нь “COVAX” хөтөлбөр, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэсэн банк, санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж байна. Хоёрдугаарт, улс орнуудтай вакцины чиглэлээр хамтран ажиллаж байна. Гуравдугаарт, вакцин бүтээгчидтэй холбогдож, гэрээ хэлцэл хийж байна. 2020-2021 оны төсөвт 51 тэрбум төгрөгийг вакцинд төсөвлөсөн. Вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг хангах төлөвлөгөө гаргасан. Мөн бид вакцинжуулах эрэмбэлэн ангиллыг хийсэн. Тухайлбал, эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, онцгой, хил, гааль, цагдаа гэсэн цар тахалтай нүүр тулан ажиллаж буй алба хаагчид, 55-аас дээш насныхныг дархлаажуулна. Түүнчлэн эдийн засгийн суурь салбарын ажилтнуудыг дархлаажуулна” хэмээн мэдээлсэн юм. Иймд бид дэлхийн улс орнуудад хамгийн үр дүнтэй гэгдэж буй зарим вакцины талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

“Moderna”, “Pfizer”-ийн вакцины адил төстэй болон ялгаатай талууд

 

АНУ-д өнгөрсөн даваа гаригийн байдлаар 614 117 хүнд коронавирусын вакцин хийгээд байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна. АНУ-ын Засгийн газрын коронавирусын вакцины асуудал хариуцсан хөтөлбөр тухайн өдрийн байдлаар 50 муж улс, Вашингтон хот, Пуэрто-Рикод  4.6 сая вакцин тун хүргэжээ. Улс даяар түгээсэн вакцинуудын тоонд хамгийн өндөр үр дүнтэй гэгдэж буй “Pfizer/BioNTech”, “Moderna” компанийн аль алины вакцин багтаж байгаа боловч одоогоор “Pfizer”-ийн вакциныг хүмүүст тарьж байгааг “CDC” онцолсон байна. Гэхдээ АНУ-д “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулах хөтөлбөрийг энэ сарын 14-нөөс эхлүүлсэн бол Хүнс, эмийн хяналтын газраас яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг баасан гаригт олгосон “Moderna”-гийн вакциныг даваа гаригаас түгээж эхлээд байгаа юм байна. 

 

Үр дүн ижил, хадгалалтын горим ялгаатай

 

“Moderna” ком-панийн гаргасан коронавирусын вакциныг энэ долоо хоногийн эхээр америкчуудад хийж эхэлсэн гэдгийг дээр дурдсан. Уг вакцин нь “Pfizer-BioNTech” компанийн вакцинтай төстэй боловч хэд хэдэн ялгаатай тал байгаа аж.  АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Moderna”-гийн вакцинд яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна. “Moderna”, “Pfizer”-ийн вакцин маш төстэй боловч хэд хэдэн ялгаатай тал нь “Moderna”-гийн вакциныг илүү “уян хатан” болгож байна гэж АНУ-ын Эрүүл мэндийн сайд Алекс Азар өнгөрсөн сард мэдэгдсэн байна. Үр дүнгийн хувьд “Moderna”, “Pfizer”-ийн вакцины аль аль нь 95 орчим хувийн үр дүн үзүүлсэн билээ. “Эдгээр вакцин бараг л ижил үр дүн үзүүлсэн” гэж Хүнс, эмийн хяналтын газрын вакцины асуудал хариуцсан зөвлөх хорооны гишүүн, доктор Пол Офит мягмар гаригт “CNN” сувагт мэдээлжээ.

Бүтцийн хувьд хоёр вакцины аль алийг мессенжер рибонуклейн хүчилд /РНХ/ суурилан бүтээжээ. Гэхдээ өөр молекулууд учир хадгалалтын горим ялгаатай байгаа ажээ. Хадгалах орчны хувьд “Moderna”-гийн вакциныг “Pfizer”-ийнх шиг асар хүйтэн хэмд хадгалах шаардлагагүй. “Pfizer”-ийн вакциныг цельсийн -75 хэмд хадгалах шаардлагатай нь АНУ-д одоогоор ашиглаж буй аль ч вакцинаас 50 хэм хүйтэн орчинд байлгах ёстой гэсэн үг юм. Мөн уг вакциныг гэсгээснээс хойш хөргөгчинд тавхан хоног хадгалах боломжтой. Харин “Moderna”-гийн вакциныг цельсийн -20 хэмд буюу гэрийн хөлдөөгчнийхтэй ижил хэмд хадгалах боломжтой” гэж АНУ-ын Засгийн газрын вакцины асуудал хариуцсан хөтөлбөрийн дарга Монсеф Слауи мэдээлжээ. Мөн хөргөгчинд 30 хоног хадгалах боломжтой байна. Эдгээрээс үзэхэд “Pfizer”-ийн вакциныг томоохон хүрээлэнгүүд гэх мэт зориулалтын тоног төхөөрөмж бүхий газруудад илүү түгээмэл ашиглах боломжтой бол “Moderna”-гийн вакциныг жижиг байгууламжуудад ч хийх боломжтой байж магадгүй юм. Тун, хугацааны хувьд “Moderna”-гийн вакцины 100 микрогамм хэмжээтэй хоёр тунг 28 хоногийн зайтай хийнэ. “Pfizer”-ийн вакцины хувьд 30 микрограмм хэмжээтэй хоёр тунг 21 хоногийн дараа тарина. Насны хувьд “Moderna”-гийн вакцинд зөвшөөрөл олгосон тохиолдолд 18 болон түүнээс дээш насны хүмүүсийг хамруулах бол “Pfizer”-ийн вакциныг 16-гаас дээш насныханд хийхийг зөвшөөрөөд байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.24 ПҮРЭВ № 247, 248 (6472, 6473)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин