Н.Даваадорж: Шударга, цэвэр өрсөлдөөнийг хүсч байна

2020-12-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

А.ДОРЖХАНД

 

Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат аймгийн начин “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Н.Даваадоржтай ярилцлаа. Тэрээр сумын цолтнуудын барилдаанд 19 удаа шөвгөрсөн ховор амжилтын эзэн юм. Түүний хорвоод мэндэлсэн өдөр ч сонирхол татсан юм.

 

-Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Шинэ жил хүн бүрт хамгийн сайхан баяр. Харин энэ ховорхон тохиох өдөр та эхээс мэндэлжээ.  Хоёулаа энэ талаар ярилцлагаа эхлэе?

-Тийм ээ. Би 1990 оны арванхоёрдугаар сарын 31-нд Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн. Тухайн үед манайх сумын төвд байсан учир ээжийг төрөх гээд  өвдөхөд аав минь мотоцикль дээрээ сундлаад эмнэлэгт хүргэж өгөөд удалгүй би төрсөн гэдэг. Он гарахаас долоон минутын өмнө төрсөн тухай аав ээж хоёр минь ярьдаг. Мэдээж шинэ жилийн баяр хүн бүхний хүсэн хүлээдэг баяр шүү дээ. Хүүхэд байхад ээж арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн өдөр, шинэ жилийн бэлгийг хамт өгнө. Тэр бэлгээ дүүтэйгээ хуваагаад идчихнэ. Одоо ч гэсэн шинэ жил миний хүсэн хүлээдэг баярын маань нэг гэж хэлж болно. Үүнээс гадна би төрж өссөн нутгаараа их бахархдаг гэдгээ хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Манай сумаас улсын цолтой бөх төрсөн. Мөн урлаг, соёлын алдартанууд ч бий. Тухайлбал, ардын жүжигчин Гэндэн, гавьяат жүжигчин Г.Бат-Өлзий байна. Харин алдар цуутай бөхчүүдээс гэвэл улсын арслан С.Самданжигмэд, улсын заан  Ж.Дорж, улсын заан Б.Сайнбаяр, улсын начин И.Ганбаатар болон аймгийн арслан олон төрж гарсан сум. Үүнээс гадна байгалийн дурсгалт газрууд ихтэй говь талдаа байгалийн дурсгалт газартай. Сэнжит хад хэмээх сонин тогтоцтой хад байдаг. Ийм сайхан нутагт төрсөндөө бахархаж явдаг.

-Та ч энэ нутгаас төрсөн хүчтэн шүү дээ. Таны хүүхэд нас сумандаа өнгөрөв үү. Анх барилдаж эхэлсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манайх удахгүй аймаг руу шилжсэн л дээ. Бага нас минь аймгийн төвд өнгөрсөн. Миний ах Н.Мөрөн намайг бага байхаас л бөх болно гэдэг байлаа. Мөн хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэхэд хамгийн их дэмжсэн хүмүүс бол миний ээж, дүү хоёр маань. Тиймээс би арван жилээсээ анх жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Миний анхны багш Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газрын самбо, жүдо бөхийн дасгалжуулагч Б.Очир гэж хүн бий. Одоо ч багшийнхаа заавар зөвлөгөөг авч багш шавийн сайхан барилдлагатай явдаг. Харин жүдо бөхөөр арван жилдээ аймгийн өсвөрийн аварга болж байсан. Харин 2012 онд самбо бөхөөр 2012 онд бүх ард түмний спартикадад 82 кг-д барилдаад хүрэл медаль хүртэж байлаа

-Харин үндсэний бөхөөр хэзээнээс эхэлж барилдав?

-2011 оноос үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн. Анх зодог шуудаг өмсөх үедээ туранхай байсан учир жаахан ичиж байлаа. Анхны барилдаан уулын тахилгын наадамд барилдан түрүүлж DVD гээр шагнуулж байсан. Харин 2011 онд төрсөн сумандаа тойргоор сумын цол олгох барилдаанд түрүүлж сумын заан цол хүртэж үүний дараа 2017 онд сумандаа түрүүлж сумын заан цолоо баталж байсан.  2018 онд аймгийнхаа наадмаар тав давж аймгийн начин цол хүртсэн

-Таныг бөхийн өргөөнд зохиодог сумын заан цолтой бөхчүүдийн барилдаанд ховор амжилт үзүүлсэн бөх гэдэг. Энэ талаараа яриач?

-Миний бодлоор хамгийн гоё уран хурц, түргэн шуурхай, барилдаан сумын заануудын барилдаан гэж боддог. Үзэгчид ч үүнтэй санал нийлэх байх. Одоо ч би цаг зав гарвал очиж үздэг. Миний үеийхэн бүгд ижил сайн байсан даа. Тухайн үед барилдаж байсан залуучуудаас улс болон аймгийн цол хүртэцгээсэн. Бидний үед хол илүү байсан гэх одоогийн улсын харцага Х.Гантулга найз маань гэж боддог. Миний хувьд сумын цолтой бөхчүүдийн барилдаанд нэг түрүүлж, хоёр удаа үзүүрлэж, хоёр удаа их шөвөгт шалгарч нийт 19 удаа шөвгөрч байсан. Завханы  Т.Хайдавдорж ах бид хоёрын амжилт ойролцоо байдаг санагдаж байна.

-Бөх хүний хувьд барилдахад тунах, өөрөө амлах, амлуулахын аль нь сайхан бэ?

-Аль аль нь л сайхан. Монгол эр хүн болж төрснийх бөх болно гэдэг үеийн олон залуустай дэвжэээн дээр эр бяр, авхаалж самбаагаа сорьж, уран мэхийг уралдуулна гэдэг ховорхон завшаан. Энэ дундаас л хамгийн сайхан нь тунах юм юм болов уу, учир нь илүү задгай барилдана. Сэтгэлд минь үлдсэн нэг барилдаан санаанд орж байна л даа. Маш сонин барилдаан болж байсан. 2017 оны дөрөвдүгээр сарын сумын заануудын барилдаанд одоогийн аймгийн арслан Г.Бадрахтай наймын даваанд тунаж байв. Энэ барилдаанд би нөгөө бөхөө хонгодож хөөж яваад давуулж гуядуулаад суганд нь эргээд давж байсан. Энэ барилдааныг аав минь ирж үзсэн их баярласан байх гэж санадаг.

-Үүнээс өөр сэтгэлд тань үлдсэн барилдаанаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-2018 онд аймгийн цол хүртсэн барилдаан их дурсамж үлдээсэн. Тэр тусмаа начны даваанд намайг гурван бөхөөс амлаж аваад барилдсан. Тус барилдаанд би  гурвын даваанд Төгрөг сумын харьяат одоогийн аймгийн харцага Ц.Бямба-  Отгоныг, дөрвийн даваанд улсын начин П.Ганхүүг давчихсан байв. Харин тавын даваанд аймгийн харцага Ц.Батжаргал намайг амласан энэ барилдаанд би бараг унах нөхцөл бүрдсэн гэж хэлж болохоор хутгаа ч юм шиг дайруулж яваад дээр нь тусаад давж байлаа.

-Барилдааны онцлог гэвэл?

-Барилдааны онцлог гэвэл хонгоддог. Үүнийгээ л унаган хийж сурсан. Аливаа мэхийг сурахад маш удаан хугацаанд олон цагийн бэлтгэлээр уйгагүй давтаж хичээллэж байж сурна. Ямар ч бөхтэй барилдсан сэтгэл зүйгээр дутахгүй гэж боддог. Энэ тал дээр багш маань зөвлөдөг.

-Таны хүрэхийг хүсдэг цол?

-Өөрийн үнэн хүч чадлаар хүрсэн бүх цол сайхан. Учир нь үнэн хүчийг үзээд тухайн бөх маань намайг давлаа гээд би түүнийг сайн барилдаасай цаашлаад түрүүлээсэй гэж боддог. Жудагийн тухай бөхчүүдээс их нэхэж байгаа ажиллагддаг. Минийхээр жудаг бол үнэнч шударга байхыг л хэлэх байх. Монгол эрчүүдэд байх ёстой чанар гэж боддог. Дэвжээн дээр, амьдрал дээр ч шударга байх хэрэгтэй. Өрсөлдөж байгаа бөхөө хүндлэх хэрэгтэй, шударга бусаар даваа авдаггүй байвал сайхан. Допингийн тал дээр би хатуу байр суурьтай байдаг. Шударга өрсөлдөөнөөр хүртсэн цол хамгийн сайхан.

-Ирэх зун та хаана зодоглох вэ?

-Ирэх жил 100 жилийн ойдоо  зодоглоно. Энэ бол монгол эр хүн болж төрсний нэг бахархал гэж бодож байна. Мөн Хархорум хотынхоо түүхэн ойд барилдана. Энх цаг удахгүй ирж  идэр олон наадмын торгон ногоон дэвжээнд зодоглон уран мэхийг уралдуулна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.24 ПҮРЭВ № 247, 248 (6472, 6473)

 

Chinbat
Mundag dvvdee amjilt hvsey
Mundag ah shvv baharhaj ywdag shvv
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин