Т.САЙХАН
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үүрэг бүхий УИХ-ын түр хорооны хуралдаан боллоо. Энэ үеэр
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: - Халдварыг зогсоохын тулд юу хийв, цаашид юу хийх вэ гэдэг нь чухал болохоос та нарын хэдэн удаа хуралдсан нь ард түмэнд огтхон ч хамаагүй. Энд та нар шиг худлаа ярьж суумааргүй байна. 33 хуудас материлаа өмнө нь өгч байж, гишүүд асуултаа бэлдэх байсан. Та нарын хэрэгжүүлж байгаа ажлууд чинь болохгүй байна, халдвар нэмэгдээд байна. Иргэдээс халдвар гарсангүй, эмнэлэг, тусгаалалтын байрнаас халдвар гарлаа гэж нэг иргэний бичсэнтэй би санал нийлж байгаа.
ШАДАР САЙД Я.СОДБААТАР:
-Баянзүрх дүүргийн эмнэлэг 1998 онд хувьд шилжсэнийг Н.Алтанхуяг гишүүн та сайн мэднэ. Хувийн эмнэлэгт асуудал гарсан. Холбогдох хүмүүст нь шалгалтууд хийж байгаа. Эмнэлгийн дотоод халдвар санаа зовоож байгаа нь үнэн. Хувь, хувьсгал гэлгүйгээр бүх эмнэлэгт хяналт шалгалт хийж байгаа. Баянзүрх дүүргийн эмнэлгээс алдагдсан халдварын анхны тохиолдол эмнэлэгт хэвтэхээсээ өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Хэвтэх хугацаанд нь мөн сөрөг гараад гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм сахих ёстой. Шалгалт ч хийж байна. Улсын эмнэлгүүдэд хариуцлагын асуудал ярьж байгаа. Хувийн эмнэлгүүдэд холбогдох шаардлагыг тавина.
Эх сурвалж:www.polit.mn