СОVID-19-тэй холбоотой түгээмэл асуулт, хариулт

2020-11-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

 

Дэлхий хэмжээнд СОVID-19-ийг тахал хэмээн зарлаж, улс орнууд хариу арга хэмжээ авсаар байна.  СОVID-19-тэй холбоотой түгээмэл асуулт,  хариултыг ОНОМ сангийн эрдэмдийн судалгаанаас эшлэн бэлтгэлээ.

 

-Гар хатаагч нь СОVID-19-ийг устгахад нөлөөлөх үү?

-Үгүй, гар хатаагч нь ямар ч нөлөөгүй. СОVID-19-ийн халдвараас өөрийгөө хамгаалахад гараа ойр ойрхон спирттэй гар ариутгагчаар цэвэрлэх эсвэл савантай усаар угаах хэрэгтэй. Гараа цэвэрлэсний дараа цаасан алчуур эсвэл дулаан гар хатаагчаар хатаах хэрэгтэй.

 

-Хэт ягааны туяаны ариутгалын чийдэн нь СОVID-19-ийг устгаж чадах уу?

-Хэт ягаан туяаг гар, арьсны бусад хэсгийг ариутгахад хэрэглэх ёсгүй, учир нь хэт ягаан туяа нь арьсыг цочроодог.

 

-СОVID-19-ийг илрүүлэхэд биеийн халуун алсаас хэмжигч нь хэр үр дүнтэй вэ?

-Дулааныг алсаас хэмжигч нь халдвараас болж халуурч байгаа (хэвийн биеийн температураас өндөр байгаа) хүмүүсийг илрүүлэхэд үр дүнтэй юм. Гэсэн хэдий ч халдвар авсан боловч хараахан халуураагүй хүмүүсийг илрүүлж чадахгүй байна. Учир нь хүмүүсийг халдвар авж өвдөх, халуурахаас өмнө 2-10 өдрийн хооронд энэ нь тохиолдож байна.

 

-Спирт эсвэл хлорминыг бүх бие рүү шүрших нь вирусыг устгаж чадах уу?

-Үгүй, спирт эсвэл хлорминыг биеийн бүх хэсэгт шүрших нь аль хэдийн таны биед орсон вирусыг устгаж чадахгүй. Иймэрхүү бодисыг хувцас эсвэл салст бүрхэвч рүү (нүд, ам гэх мэт) шүрших нь аюултай. Спирт болон хлормин гадаргууг ариутгахад тустай боловч эдгээрийг зохих зааврын дагуу хэрэглэх шаардлагатайг анхаараарай.

 

-Захидал эсвэл илгээмж хүлээж авах нь аюулгүй юу?

-Аюулгүй. Тухайлбал Хятадаас илгээмж хүлээн авч байгаа хүмүүс СОVID-19-ийн халдвар авах эрсдэлгүй. Өмнөх судалгаануудаас анализ хийхэд коронавирус  нь захидал, илгээмж гэх мэт эд зүйл дээр удаан амьдардаггүйг мэдэж байна.

 

-СОVID-19-ийг гэрийн тэжээвэр амьтад тарааж чадах уу?

-Одоогийн байдлаар гэрийн тэжээвэр амьтад болох нохой, муур нь шинэ халдвар авдаг эсэх нь батлагдаагүй байна. Гэсэн хэдий ч гэрийн тэжээвэр амьтадтай харьцсаны дараа гараа савантай усаар угаах нь маш зөв юм. Энэ нь таныг гэрийн тэжээвэр амьтан хүмүүсийн хооронд дамжих  өвчин үүсгэгч гэдэсний савханцар бактериудаас (E.coli, Salmonella) хамгаалдаг.

 

-Хатгааны эсрэг вакцин СОVID-19-ийн эсрэг хамгаалалт болж чадах уу?

-Үгүй, хатгааны эсрэг вакцин болох пнемококкын вакцин мөн Haemophilus influenza type B (Hib) вакцин зэрэг нь хамгаалахгүй. СОVID-19 нь ялгаатай бөгөөд өөрийн гэсэн вакцин шаардлагатай. Судлаачид вакцин бүтээхээр туршиж байгаа.

 

-Хамраа давсны уусмалаар тогтмол угаах нь  халдвараас сэргийлэхэд туслах уу?

-Үгүй, хамраа тогтмол давсны уусмалаар угаах нь СОVID-19-өөс хүмүүсийг хамгаална гэсэн баримт байхгүй байна. Хамраа тогтмол давсны уусмалаар угаах нь ердийн ханиаднаас хурдан сэргэхэд тусалдаг гэсэн цөөхөн баримт байдаг. Гэсэн хэдий ч хамраа тогтмол угаах нь амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэхэд нөлөөлөхгүй.

 

-Сармис идэх нь шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд туслах уу?

-Сармис бол бактерийн эсрэг шинж чанартай эрүүл хүнс юм. Гэсэн хэдий ч сармис идэх нь хүмүүсийг хамгаалж байна гэсэн баримт одоогийн дэгдэлтэнд байхгүй байна.

 

-Гүнжидийн тос түрхэх нь СОVID-19-ийн биед нэвтрэхийг хориглодог уу?

-Үгүй, Гүнжидийн тос к коронавирусыг устгаж чадахгүй. Гадаргуу дээр байгаа СОVID-19-ийг устгадаг химийн халдваргүйжүүлэгч бодисууд байдаг. Эдгээрт цайруулагч/хлормин дээр суурилсан халдваргүйжүүлэгч, эфирийн тосны уусмал, 75 хувь спирт, цууны хүчил, хлороформ гэх мэт . Гэсэн хэдий ч хэрэв та арьсан дээрээ эсвэл хамарныхаа дор тавихад вирусийн эсрэг маш бага эсвэл нөлөө байхгүй. Эдгээр химийн бодисыг арьсан дээрээ тавих нь бүр ч аюултай.

 

-Шинэ коронавирус нь настай хүмүүст нөлөөлж байна уу эсвэл залуу хүмүүс бас өртөмтгий байна уу?

-Бүх насны хүмүүс шинэ коронавирус СОVID-19-ийн халдвар авах боломжтой. Настай хүмүүс ба архаг өвчтэй хүмүүс (уушигны багтраа, чихрийн шижин, зүрхний өвчин) вирусээр хүндээр өвчлөх нь илүү эмзэг тохиолдож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүх насны хүмүүст вирусээс өөрийгөө хамгаалах замууд болох гарын ариун цэвэр, амьсгалын замын халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.

 

-Шинэ коронавирусыг  эмчлэх болон урьдчилан сэргийлэхэд антибиотик нөлөөлөх үү?

-Үгүй, антибиотик вируст нөлөөлөхгүй зөвхөн бактерит нөлөөлнө. Шинэ коронавирус (2019-ncoV) бол вирус бөгөөд антибиотикыг урьдчилан сэргийлэлтэнд болон эмчилгээнд хэрэглэж болохгүй. Гэсэн хэдий ч хэрэв та COVID-19 халдвараар эмнэлэгт хэвтсэн бол антибиотикыг бактерийн давхар халдвар байх боломжтой тул хэрэглэж магадгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.27 БААСАН № 227 (6452)

 

 

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

1 цаг 26 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 51 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

3 цаг 23 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

3 цаг 46 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

5 цаг 1 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

7 цаг 30 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

12 цаг 16 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

12 цаг 16 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

12 цаг 16 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Өчигдөр 18 цаг 15 мин