Эрмэг нэгэн хүчтэний түүх

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

А.ДОРЖХАНД

 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан жил бүр хүчит бөхийн барилдаан болдог уламжилалтай. Харин энэ жил цар тахлын улмаас хөл хориотой учир хориглосон билээ. Тиймээс та бүхэндээ нэгэн бөхийн тухай дурсамжийг хуваалцаж байна.

Мөнх цаст хайрханаа мөрлөн оршдог Завхан нутаг эртнээс эр бяр нь жигдэрсэн хүчит бөхчүүдийн өлгий нутаг. Тэр дундаа Ургамал сум хүн ам цөөнтэй, говийн сум хэдий ч аймагтаа төрж гарсан бөхөөрөө эхний тавд ордог байна. Аймгийн наадмын таван түрүү, таван үзүүрийг энэ сум авчээ.

Д.Доржсүрэн арслангийн ач хүү аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ П.Өсөхбаатар.

Энэ сумаас гурван сайхан аймгийн арслан төрсний нэг нь Д.Доржсүрэн арслан юм. Түүний тухай нутгийнхан нь өнөөг хүртэл дурсан ярьдаг. Тэрээр аймгийн арслан П.Өсөхбаатарын нагац ах юм. Түүний тухай П.Өсөхбаатар арслангийн аав сумын заан Н.Пүрвээ гуай олон сайхан дурсамжийг хүүрнэж байлаа.

Тэрээр “Арслан бусад бөх шиг бэлтгэл сургуулилт хийж байгаагүй ч улсын цолонд ойрхон бөх гэж ярьдаг байлаа. 1977, 1981 онд үзүүрлэж 1984 онд аймагтаа түрүүлсэн. Бие хаа их сайхан том, өндөр цэвэрхэн цагаан царайтай аргагүй л бөхийн шинж бүрдсэн хүн байлаа. Улсад ирж цөөхөн барилдаж нэг удаа гурав, нэг удаа дөрөв давсан гэдэг. Түүнийг би хувьдаа тун сайн бөх байсан гэж боддог. Барилдааны арга заль ихтэй.

Ойрын аймгуудын наадамд бол олон түрүүлсэн дээ. Миний санаанд тодхон үлдсэн нэг дурсамж бий.

Би наймдугаар ангид байхдаа Д.Доржсүрэн арслантай хамт Увс аймгийн Завхан сумын наадамд очиж барилдан хүүхдийн барилдаанд болон насанд хүрэгчдийн барилдаанд нь түрүүлж байв. Арслангийн барилдааны арга мэхээс дурсамж хүүрнэхэд манай сум 1970-1980-аад оны хооронд нэг жил хоёр наадам хийдэг байв. Нэг нь сумын наадам нөгөө нь намар “Ургацын баяр” болдог байв. 1979 оны энэ наадамд О.Балжиням аварга ирж барилдлаа. Тухайн үед тун сайн гэгдэж улсын шигшээ тамирчин байсан аварга дөнгөж 19 настай  байжээ. Тэр үед Д.Доржсүрэн ах аймгийн заан цолтой байж. Харин энэ барилдаанд О.Балжинням аварга Д.Доржсүрэн ахыг амласан байна. Харин тэр хоёр барилдах гээд өртөл хашир заан залуу бөхийг барьцгүй ганц хавираад өвдөглүүлчихэж билээ. Энэ бол залуу бөхөд их сургамж үлдээж байгаа юм. Бөх хүнд хий нь арилна ч гэж хэлдэг. Нэг үгээр хэлбэл унах ёсгүй хүнд унасан, санамсаргүй алдаа гаргасан гэсэн үг юм. Арслангийн барилдаанаас залуучууд суралцсан даа гэж боддог” гэж байв.

Өв соёлын минь нэгээхэн хэсгийг тээж ийм нэгэн  эрмэг хүчтэн цаст хайрханы өвөрт мэндэлж өөрийн  түүхээ үлдээсэн байх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.24 МЯГМАР № 225 (6450)

 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 12 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 24 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 30 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 32 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 50 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 50 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18