Боловсролын реформ багш, сурагчийн хөгжлийг дэмжихээс эхэлнэ

2020-11-04
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ЭНХТУУЛ

 

Дэлхий өөрчлөгдөж, бүх зүйлс технологийн эрин үе рүү шилжиж байна. Хүн төрөлхтөн  аж үйлдвэрийн IV хувьсгалд яарч, ялангуяа боловсролын салбарт асар олон зүйлс өөрчлөгдсөөр байна. Гэтэл монголчууд бид өнөөх л ажилгүйдэл, ядуурал, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, боловсролын салбарын тэгш бус байдал,  багш  нарын цалин хөлс, ажлын ачаалал, нэг ангид ногдох хүүхдийн тоо гэсэн толгой өвтгөсөн асуудалтайгаа зууралдсаар олон жилийг ардаа үдэж байгаа билээ. Харин энэ удаа  “Хонгилын үзүүрт гэрэл асна” гэдэг шиг боловсролын салбарт реформ хийхээр санал нэгдсэн гишүүд боловсролын салбарын бүх түвшний төлөөлүүдээс бүрдсэн цуврал хэлэлцүүлгийг “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдвийн дор санаачлан зохион байгуулж эхлээд байгаа юм. Тухайлбал,УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсын ЕБС дахь тулгамдсан зарим асуудал”, БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Монгол Улсын ЕБ-ын сургалтын хөтөлбөрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах оролдлогууд, өнөөгийн нөхцөл байдал”, БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” лаборатори сургуулийн захирал Б.Амартүвшин “Олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулсан туршлага, ололт амжилт”, МУБИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Х.Тамир “Монгол Улсад багш бэлтгэх тогтолцооны өнөөгийн байдал”, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон “Кембриджийн хөтөлбөр, түүний зорилго, Олон улс дахь хэрэгжилт” зэрэг сэдвээр илтгэл тавьсан нь олон хүнд хэрэгцээ шаардлагатай мэдээллүүдийг өгч чадсан юм.

 

Сурагчдын хувьсах зардал, сургуулийн төсөв ялгаатай байна

 

Хэлэлцүүлэгт хөндөж буй зарим асуудлуудаас онцолбол, Монгол Улс үнэхээр боловсролын салбарыг улс орны хөгжлийг тэргүүлэх чиглэл гэж үзэж байгаа бол энэ салбарт дорвитой анхаарал хандуулах цаг нь нэгэнт болжээ. Ингэхдээ энэ салбарт төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оновчтой зөв зарцуулах тухай ярьж байв. Энэ тухай  УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсын ЕБС дахь тулгамдсан зарим асуудал” сэдэвт илтгэлдээ “Монгол Улс төсвийн зарлагын 15.3 хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа ч ихэнх хувийг нь байшин барилга барих ажилд зарцуулж байна.Хүндээ хүрсэн ажил хийхгүй байна” хэмээн шүүмжилж байв. Мөн төсвийн санхүүжилт нь хот, хөдөөд ялгаатай байна. Жишээ нь, 2019 оны байдлаар нэг сурагчид ногдох урсгал төсвийн дундаж хэмжээ Улаанбаатар, Дархан-Уул, Орхон зэрэг хотуудад бага, Булган, Говь-Алтай, Дундговь зэрэг аймгуудад өндөр байгааг дурдаж байлаа. Мөн “Ирэх оны төсөвт цахим шилжилт, багшийг хөгжүүлэх, сургалтын технологийг сайжруулах чиглэлд маш бага хэмжээний мөнгө төсөвлөсөн байна. Ялангуяа, цахим шилжилт нь хотын төвийн сургуулиуд, хотын захын сургуулиудад харилцан адилгүй байна” гэдгийг анхааруулсан. Түүнчлэн Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй манай улсын гурван  лаборатори сургуулийн нэг сурагчид оногдож байгаа хувьсах зардал 2.4 сая байгаа нь үндэсний хөтөлбөрөөр суралцаж байгаа сурагчаас 5-6 дахин их байгааг дурдаад, ирэх жилүүдэд төсвийн зардлыг оновчтой зөв хуваарилж, төрөөс баримтлах боловсролын бодлогоо хүүхэд бүрт тэгш, хүртээмжтэй боловсрол олгоход чиглүүлэхэд анхаарч ажиллахыг тодотгов. 

 

Багшийн хөгжлийг дэмжиж, сургалтын хөтөлбөрөө сайжруулъя

 

Мөн дээрх илтгэлүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалт хэт ялгавартай, багш нарын нийгмийн асуудал дорвитой шийдэгдээгүй байгаа энэ үед бид  улсын болон хувийн сургуульд сайн багшийг ч тогтоох боломжгүй байна. Тиймээс багшийн хөгжлийн асуудлыг дэмжсэн бодлого явуулах ёстой гэдэгт олон хүн санал нэгдэж байв. Нөгөөтэйгүүр, багш бэлтгэх тогтолцоондоо анхаарахдаа их, дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, давхардсан мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудад магадлан итгэмжлэлд хамрагдахаас эхлээд чанарын шаардлага тавих ёстой гэдгийг МУБИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Х.Тамир хэлж байв. Сургалтыг чанаржуулах тал дээр боловсролын шинэчлэлийн цөм нь сургалтын хөтөлбөр, багш сурагчийн хөгжил байх ёстой гэдгийг онцлоод, боловсролын салбарт БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир ЕБС-ийн сургалтын өнөөгийн нөхцөл байдлыг олон улстай харьцуулан дүгнэсэн судалгааг танилцуулсан юм. Үүнээс үүдэн боловсролын шинэчлэлийг хийхдээ бид олон зүйлийг бодолцож, шинжлэх ухаанчаар хандах ёстой. Ялангуяа, сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нь багшийн заах арга, ур чадварыг хөгжүүлэх багшийн хөгжил, сургалтын орчин нөхцлийг сайжруулах, сургалтын үнэлгээ гээд олон асуудлыг хамаарна. Тиймээс олон улсын хөтөлбөрийг  авч хэрэгжүүлэхдээ олон улсын боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрөөс аль ололттой, амжилттай зүйлсийг нь эх орондоо нутагшуулъя. Ингэхдээ үндэснийхээ онцлогт тохируулан хэрэгжүүлэх нь чухал гэдэгт олон хүн санал нэгдэж байгаагаа илэрхийлж байлаа. Ялангуяа, дэлхийн  160 гаруй оронд нэвтэрчихсэн кембрижийн хөтөлбөр манай улсад амжилттай хэрэгжиж байгааг “Шинэ эрин” дунд сургуулийн захирал дурдаад, олон улсын олимпиад, тэмцээн уралдаанд монгол хүүхдүүд өндөр ур чадвартай оролцож байгаа нь олон улсын сургалтын хөтөлбөрийг монгол хүүхдүүд эзэмшвэл ирээдүйд дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэгдэх, үндэсний боловсролын тогтолцоог шинэчлэх бас нэгэн ажил үр дүнтэй хэрэгжих болов уу гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд зарим хүний байр суурийг сонирхсон юм. 

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Багш, сурагчдыг ЭЕШ-аар бус явцын үнэлгээгээр дүгнэдэг болно

-Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд үндэсний боловсролын тогтолцоог сайжруулья гэсэн нэгдмэл байр суурьтай хүрэлцэн ирсэн учраас цаашид бид хууль эрхзүйн орчин, гүйцэтгэх түвшинд менежментээ хэрхэн сайжруулах вэ гээд Засгийн газар, БШУЯ, харьяа агентлагууд, нийслэл, дүүрэг, орон нутгийн Боловсролын газрын мэргэжилтнүүдтэй хамтраад хэлэлцэж байна. Эхний хэлэлцүүлгийн үр дүн гарч байна.  Тухайлбал, бид 2021 оны төсөвт үнэлгээний системийг нэвтрүүлэх, байршлын судалгаа хийх санхүүгийн эх үүсвэрийг тусгуулахаар боллоо. Үнэлгээний системийг нэвтрүүлэх гэж буй нь Монгол Улс хүүхдээ 12 дугаар анги төгсөхөд нь ЭЕШ-аар нэг удаа үнэлж байгаа нь хангалтгүй юм. Тиймээс бид явцын үнэлгээг жил бүр хийдэг болгохоор зорьж байна. Нөгөө талд нь багшийг үнэлж, үр дүнтэй сайн ажилласан бол урамшуулах, эсрэгээрээ сул байгааг нь хөгжүүлэх боломжтой болно. Ингэснээр бид сурагчаа, багшаа, сургуулиа үнэлж чадна. Асуудлаа мэддэг болно.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:  Төсвийн хөрөнгө оруулалтыг хүндээ зарцуулъя

-Монгол Улсын боловсролын тухай хууль хэрэгжээд 20 жил болж байгаа ч энэ хугацаанд хамгийн олон өөрчлөгдөж шинэчлэгдсэн хуулийн нэг байгаа. Хэдий тийм боловч Монгол улсынхаа хүн амын өсөлтийг дагаад байнга өөрчлөгдөх шаардлагатай. Нийслэлийн хүн амын төвлөрөл, ЕБС-ийн сургалтын чанар, анги дүүргэлт, багшийн ачаалал, сургалтын технологи зэрэгтэй уялдуулан Боловсролын тухай багц хууль, багшийн тухай хуулиудыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна. Мөн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ирэх оны төсөв дээр манай гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, энэ жилийн төсвийн төсөөлөл хуучных шигээ барилга байшин, бүтээн байгуулалт руу чиглэсэн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.4 ЛХАГВА № 213 (6438)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин