Ирц бүрдээгүйгээс Цэцдийн зөвлөлийн хурал дахин хойшлов

2020-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОД

Авлигатай  тэмцэх газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд "Сүүлийн 10 жилд буюу 2009-2019 оны Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн давхардсан тоогоор 192 бөх байгаа. Давхардлыг нь арилгавал 109 бөх байна. Эдгээр 109 бөхөөс  допингийн шинжилгээнд 38 нь бүдэрсэн” гэж мэдэгдсэн. Үүний дараахан нэгдүгээр сарын 25-нд  хэсэг бөхчүүд хэвлэлийн бага хурал зарлаж, МҮБХ-ны удирдлага, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, Их Эе хурлыг яаралтай зохион байгуулах шаардлагыг хүргүүлсэн. Гэвч үүнээс хойш Цэцдийн зөвлөл ганц ч удаа хуралдсангүй. Тодруулбал, МҮБХ-ны 2017 оны Их эе хурлаас сонгогдсон Цэцдийн зөвлөлийн 67 гишүүний хурал  энэ сарын 24-нд товлогдсон ч  ирц хүрээгүйгээс  25-ныг хүртэл хойшлуулсан. Гэвч  өчигдөр /2020.10.25/ Цэцдийн зөвлөлийн хуралд 14 гишүүн ирж, ирц дахин хүрээгүй тул хуралдсангүй. Ийнхүү гурав дахь удаагаа товлогдсон Цэцдийн зөвлөлийн хурлын ирц дахин бүрдсэнгүй.

Эх сурвалж:www.polit.mn

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 12 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 24 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 30 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 32 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 50 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 50 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18