2020-2021 онд зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүд

2020-10-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТУУЛ

Оюутан залуусын дунд нийгэмд дуу хоолойгоо хүргэх, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох, сайн дурын ажил хийх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх гээд олон боломжийг олгодог  гадаад, дотоодын  тэтгэлгүүд  энэ үед  зарлагддаг билээ. Эдгээрээс  оюутан залуусын хамгийн их сонирхдог зарим тэтгэлгийн талаарх мэдээллийг сорчлон хүргэж байна. 

2021 оны “IREX” xөтөлбөрийн бүртгэл эхэлжээ

Сайн дурын ажилд идэвхтэй оролдцог   оюутан залуусын хамгийн ихээр сонирхдог  “IREX” xөтөлбөр бүртгэлээ эхэлжээ.  Уг хөтөлбөрт  нийгмийн болон олон нийтийг xөгжүүлэx чиглэлээр ажиллаж байсан туршлагатай,  25-38 хүртэлх насны залуучуудыг идэвхтэй хамруулдаг бөгөөд бүртгэл нь энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм байна.  2021 оны “IREX” xөтөлбөрт хамрагдснаар та АНУ-д дөрвөн сарын xугацаанд тэтгэлэгтэй сурч, ажиллах боломжтой юм. Тодруулбал, энэ хөтөлбөр нь  эрчим хүч, хүрээлэн буй орчин, энх тайван,  улс нийгмийн зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх, ил тод байдал, хариуцлага, эмэгтэйчүүд, жендэртэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр суралцах мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр юм.  Хамгийн чухал нь  АНУ-д байх хугацаандаа болон АНУ-д байрладаг байгууллагынхаа тусламжтайгаар Олон нийтэд чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөрүүдийг  эх орондоо, бүс нутагтаа  хэрэгжүүлэх  боломжтой юм байна. “IREX” xөтөлбөрийн хүрээнд АНУ-д амьдрах хугацаанд орон байр, хоол болон бусад зардлыг хариуцдаг юм байна. 

“Оюутолгой” компани тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлалаа

“Оюутолгой” компани нь боловсрол болон  хүний хөгжилд чиглэсэн  олон үйл ажиллагааг явуулдаг билээ.  Тус компаниас зарласан тэтгэлэгт  хөтөлбөрт 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 2600 гаруй оюутан залуус  хамрагджээ.  Тиймээс их, дээд сургуулийн оюутан залуус ес, аравдугаар сард тус компаниас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийг чих тавин хүлээдэг. Иймд  2020-2021 оны хичээлийн жилд  оюутнуудад ямар боломжуудыг олгож байгааг дуулгая. “Оюу толгой” компани энэ жил таван төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.  Шинэ хичээлийн жилд  145 оюутан, сурагчдыг эдгээр хөтөлбөртөө  шалгаруулан авах юм байна.  Материал хүлээн авах хугацаа өнгөрсөн  есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэсэн бол  аравдугаар сарын 30-ныг  хүртэл үргэлжлэх аж. Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг товчхон дуулгая. 
Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр:   Энэ тэтгэлгийг дотоодын их, дээд сургуулийн 2-4 дүгээр  курст уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудад өгдөг , бүрэн тэтгэлэг юм.  2011 оноос нийт  315 оюутан энэ  хөтөлбөрт хамрагджээ.  Энэхүү тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрөөр хязгаарлагдахгүй сар бүр амьжиргааны зардал болон хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг мөн нэмэлтээр олгодог юм байна.  Хөтөлбөрт тэнцсэн оюутнууд “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т давхар хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжих боломжтой. Энэ жил 20 оюутан шалгаруулж, тэтгэлэг олгох юм байна. 
Геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр:  Энэ нь ШУТИС болон “Оюу толгой” компанийн хамтын ажиллагааны хүрээнд шинээр боловсруулж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд зарлагдаж буй тэтгэлэг.  Уг хөтөлбөр нь, уул уурхайн үйлдвэрлэлийн геотехникийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, эрсдэлээс хамгаалах, хянах чадвартай олон улсад өрсөлдөхүйц уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх зорилготой. Энэ хичээлийн жилд 20 оюутан шалгаруулж авахаар төлөвлөжээ. 
Шинэ төгсөгчийн хөтөлбөр:  Их сургуулиа төгсөөд удаагүй байгаа залууст ажлын туршлага хуримтлуулах, салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, суралцах боломж ийг олгодог “Рио Тинто” группийн жишиг хөтөлбөр юм.  Тус хөтөлбөр нь дөрвөн жилийн хугацаанд үргэлжилж, оролцогчдоо тухайн салбартаа тэргүүлэх мэргэжилтэн болоход нь шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж өгдөг онцлогтой. Энэхүү хөтөлбөр нь  энэ сард зарлагдахаар товлогджээ. 
Залуусын хөгжлийн хөтөлбөр:  ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг чадавхжуулах зорилготой хөтөлбөр. Уг хөтөлбөрт нийтдээ 1,096 гаруй оюутан, сурагчид хамрагдаад байгаа аж.  Хөтөлбөрт хамрагдсан сурагчид найман долоо хоногийн турш хувь хүний хөгжлийн сургалтад сууж, багаар хамтран төсөл хэрэгжүүлэх юм байна.  Энэ хичээлийн жилд 50 сурагчийг хамруулахаар болжээ. 
“Говийн Оюу”оюутны тэтгэлэгт хөтөлбөр: Энэ тэтгэлэг нь Өмнөговь аймгийн оюутан залуусыг дэмжих хөтөлбөр юм.  Энэ жил тус аймгийн харьяа  55 оюутанд тэтгэлэг олгохоос 30 оюутныг шинээр сонгон шалгаруулах юм байна. 

Эх сурвалж: www.polit.mn

Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

40 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

45 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

53 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

58 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

1 цаг 10 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

1 цаг 12 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

1 цаг 34 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

1 цаг 36 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

9 цаг 49 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

9 цаг 49 мин