Дундад зууны үеийн монгол булшийг Буриадаас олжээ

2020-09-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

-Монгол соёл иргэншлийн эх сурвалж амьдран суугаа нутаг оронд нь байна хэмээн Окийн районы оршин суугчид үзэж байна-

Дамдины ЭНХЭЭ

Эрхүүгийн үндэсний судалгаа шинжилгээний техникийн их сургуулийн археологчид Буриад улсын Тунк, Окийн районд дундад зууны үеийн булшнуудыг судлан шинжилжээ. Их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлснээр эрдэмтэд тэдгээр газраас цэрэг эрийн эд хэрэгсэл, хувцас хунар зэрэг зүйлийн заримыг олсон аж.

Уг нь эрдэмтэд энэ зун Монголын Хөвсгөл нуур орчмоор малтлага хийхээр төлөвлөсөн байж. Ингээд цар тахалтай холбогдуулан чиглэлээ өөрчилж, Буриад руу явцгаажээ. Тус бүгд найрамдах улсын баруун өмнөд хэсгийн нутаг дэвсгэр соёлын хийгээд газрын төлөв байдлын онцлогийн хувьд хөвсгөлийн нутаг дэвсгэртэй төстэй. Чухам энэ нутаг дэвсгэрт XIII- XIV зууны үеийн “эзэнт гүрний” булш байж болох учир эрдэмтдийн сонирхлыг татдаг газар ажээ.

Рерихийн гэр бүлийн Музей-институтын санхүүгийн дэмжлэгтэй уг экспедицийн ажил нэг сар орчим үргэлжилжээ.

Эрхүүгийн судалгааны багийнхан  Тункийн район дахь хилийн Монды тосгоны ойролцоо анх удаа 2,5 долоо хоног өнгөрүүлэв.

1920 оноос хойш буюу өөрөөр хэлбэл Эрхүүгийн археологийн дэг сургуулийг үндэслэгч Бернгард Петри ажиллаж байснаас хойш Тункийн хөндийд дундад зууны үеийн булшны судалгаа хийгдээгүй юм байна.

-Тэр үед Монды тосгоны ойролцоо хэд хэдэн булшинд Бернгард Эдуардовичийн хийсэн малтлагын материалын зарим нь Эрхүү мужийн орон нутгийн музейд хадгалагдаж байгаа. Малтлагын төлөвлөгөө, гэрэл зураг хадгалагдаагүй, тийм болохоор тэдний судалж байсан булш чухам ямар учиртай байсныг төсөөлөхөд нэлээд бэрх. Археологч Петригийн олж илрүүлсэн баримт сэлт 13-14 дүгээр зуунд хамаатай. Малтлагын явцад Монголын эзэнт гүрэн ид цэцэглэн хөгжиж байх тэртээх цаг үест энэхүү газар нутагт оршин амьдарч асан хүмүүсийн талаар нарийвчилсан мэдээлэл олж авах явдал бидний зорилт байсан. Бид Иркут голын дэргэд сүндэрлэх уулын бэлд орших “Монды-1” булшийг судалсан  хэмээн Эрхүүгийн үндэсний судалгаа шинжилгээний техникийн их сургуулийн Хойд Азийн үндэстэн ястны амьдрал үйл ажиллагааны тогтолцоо, палеоэколог, археологийн лабораторийн эрхлэгч, профессор Артур Харинский мэдээлсэн байна.

Эрт дээр үед эвдэрч сүйдсэн хоёр шарил олдсон байна. Гэсэн ч нэгэнд нь шарилын төгсгөл хэсэг буюу эрэгтэй хүнийх байж болох араг ясны тал хэсэг хадгалагдаж үлдсэн байв. Тэнд мөн цэрэг эрийн эд хэрэгсэл болох: хутга, сумны зэв, ясан чимэгтэй саадаг, морины тоногийн эд зүйл байжээ.

Хоёр дахь шарилаас эрдэмтэд нумын төв хэсэгт бэхлэгдэж, бат бөх, уян хатан чанарыг сайн болгодог эвэр наалт олсон байна. Чухам яг ийм эвэр наалт өнгөрсөн мянганы эхээр Монголын тал нутгийн оршин суугчдын дунд бий болж эхэлсэн бөгөөд яваандаа аажмаар Евроазийн нутгаар тархжээ.

Тункийн хөндийгөөс яс олдсон шарилын хүйс, нас, эрхэлж асан ажил хөдөлмөр зэргийг эрдэмтэд олж тогтооход байгалийн шинжлэлийн ухааны тусгайлсан хэд хэдэн цуврал шинжилгээ тус дөхөм болох аж.

Экспедицийн хоёр дахь хэсэг уулын үзэсгэлэн төгөлдөр нутаг болох Окийн районд ажиллажээ. Эрхүүгийн археологчид дээр Оросын ШУА-ийн Сибирийн салбарын монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн (Улаан-Үд) төлөөлөгчид, мөн Орлик тосгоны сургуулийн сурагчид, ажилтнууд нэмж оролцсон байна.

Артур Харинскийн хэлснээр Орлик тосгоны оршин суугчдын хувьд археологчдын ажил үйл тэдэнд онцгой ач холбогдолтой ажээ. Монголын соёл иргэншлийн эх сурвалж чухамхүү Окийн районд бий гэх таамаглалыг тэд дэвшүүлж баримталдаг юм байна. Энэ нутаг газарт эртний булш бунхны малтлагын тухай шинжлэх ухааны эх сурвалжид дурдсан зүйл бараг байхгүй байгаа нь нутгийн оршин суугчдын түүхийг сонирхож үзэх явдлыг нэмэгдүүлж байна.

-Тухайн оршуулгын хэсэг болох гурван овоолгод бид малтлага хийсэн. Судалж байгаа газарт маань ердөө ганцхан шарил байгаа нь удалгүй тодорхой болсон. Тэндээс бид XVIII-XIX зуунд хамаарах хүрэл товч олсон. Энэ бол нэг талдаа сонирхолтой, яагаад гэвэл энэ баримт бол тухайн цаг үед энэ газар нутагт амьдарч оршин сууж байсан буриадын хонгодор омгийнхны оршуулгын зан үйлийн талаар тодорхой төсөөлөл өгнө. Доор нь шарил олдоогүй нөгөө хоёр овоолго уулын энгэр, хормойн алинд ч биш, харин голын ойролцоо саравч маягийн тэгш талбайд байсан нь сонирхолтой. Овоолгын ийм байршил ёс заншлын зориулалтын талаар өгүүлж ч болох юм.

Чухам ямар ёс заншил гэдгийг харин бид тодруулах болно.

2020 онд Окийн районд хийсэн судалгааг үр бүтээлтэй хэмээн нэрлэж болно. Гэхдээ бидэнд байгаа олдворууд дараа дараагийн улиралд малтлагыг үргэлжлүүлэх шаардлагатай гэдгийг харуулж байна  хэмээн Артур Харинский www.baikal-daily.ru сайтад санаа бодлоо хуваалцсан байна.

Орлик тосгоны ажилтнууд археологчдын зусланг тохижуулж төвхнүүлэхэд тусалсан бол найм, есдүгээр ангийн сурагчид чулуун овоолгыг цэвэрлэх, нүх ухах зэрэгт туслацгаасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.8 МЯГМАР № 173 (6398)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

7 цаг 38 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

7 цаг 38 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

7 цаг 38 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

7 цаг 38 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

7 цаг 38 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

7 цаг 38 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

7 цаг 38 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

7 цаг 38 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

7 цаг 38 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

7 цаг 38 мин