Сургууль, цэцэрлэгийн бүртгэл энэ долоо хоногт дуусна

2020-08-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 20 мянга орчим багш хөл хорионы дэглэмд хичээл заах бэлтгэлээ хангаж байна.  Энэ өдрүүдэд мөн үлдсэн найман аймаг нь багш нараа сургалтад хамруулж, нэгдсэн мэдээ, мэдээлэлтэй болох юм байна. Энэ хичээлийн жилд нийслэлээс гадна зургаан аймаг нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийнхээ бүртгэлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж байгаа аж. “Нийт 377 сургууль нэгдүгээр ангийн сурагчдыг цахим хэлбэрээр бүртгэж байна. Одоогоор хөдөө, орон нутгийн нэгдүгээр ангийн элсэлт 54 хувь, нийслэлд  60 хувьтай байна. Элсэлт бүртгэлийн үйл ажиллагаа наймдугаар сарын 28-ний өдөр гэхэд дуусна” гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлж байна.

 

Гэртээ үлдсэн 5000 гаруй хүүхдийг хувийн цэцэрлэгт хамруулна

 

УОК-оос улсын хэмжээнд хөл хорионы дэглэмийг есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлэн сунгахаар болсон. Тиймээс зарим эцэг, эхчүүд сургууль, цэцэрлэг хэвийн горимоор хичээллэх эсэхийг асууж, сураглаж байна. Энэ тухай  БШУЯ-ны  Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар дараах мэдээллийг өгсөн юм. Тэрээр “Цэцэрлэг бол хүүхдийн маш онцгой байгууллага. Бид өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургуулийг ажиллуулах гэж байгаа гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Тэр утгаараа гэр-цэцэрлэг-гэр гэсэн маршрутаар хүүхдээ авч явах, олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг эцэг, эхчүүдэд анхааруулж байна. Ээж, аавууд маань хүүхдээ цэцэрлэгт авч ирэхдээ, явахдаа амны хаалт заавал зүүлгэх шаардлагатай. Цэцэрлэг ажлын таван өдөр, хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана. Өмнө нь явж байсан 3-4 настай хүүхдээ цэцэрлэгт хамруулаад, анги танхим илүү байгаа бол зорилтот бүлгийн хүүхдүүдээ хамруулах сайдын тушаал гарсан. Бид сургууль, цэцэрлэгийн захиргаануудтай хамтран шаардлагатай байгаа хэрэгцээнүүдээ нарийвчлан гаргасан” гэлээ. Нөгөөтэйгүүр, энэ жилийн хувьд цар тахлын халдвар, хөл хорионы онцгой дэглэм, хүүхдүүдийн дархлаа зэрэг олон асуудлыг харгалзан үзэж, хоёр настнуудыг эцэг, эхийн халамж, асаргаан дор хүмүүжүүлэхээр болсон. Мөн нэг анги, бүлэгт 20-оос дээшгүй хүүхэд хүмүүжүүлэхээр заасны дагуу хүүхдийн тоо зэргээс шалтгаалан цэцэрлэгт орж чадахгүй байгаа хүүхдүүдийг буюу нийт 5087 хүүхдийг хувийн цэцэрлэгт хамруулж, холбогдох зардлыг төрөөс даахаар болсныг дуулгасан. Түүнчлэн анги танхимын хүрэлцээ  тааруу байгаа зарим цэцэрлэгт зориулалтын барилга байгууламжийг түрээсэлж ажиллуулах талаар Нийслэлийн Боловсролын байгууллагууд зохион байгуулалт хийн ажиллаж байгаа гэв. БСШУЯ-аас мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлаа хангаж байгаа эцэг эхчүүдэд анхааруулахад “Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт суралцаж байсан хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулахаар очихдоо хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч очиход болно.  Мөн хичээлийн хэрэглэгдэхүүнийг урьд жилүүдэд бүтэн жилээр нь өгөхийг шаарддаг байсан бол энэ жилийн хувьд улирлаар нь өгөх боломжтой” гэдгийг сануулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.26  ЛХАГВА № 164 (6389)

 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

34 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

1 цаг 4 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

1 цаг 39 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

4 цаг 50 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

5 цаг 0 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

5 цаг 0 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

22 цаг 20 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

22 цаг 36 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

23 цаг 30 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин