Их Британи:Монгол Европт гацсан 2500 иргэнээ хэзээ авах вэ?

2020-08-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Их Британийн “The Guardian” сайт Европт гацсан монголчуудын тухай онцолсныг орчуулан хүргэж байна.

“Ковид-19”-ийн улмаас  дэлхий дахинаа олон сая хүн эх орон руугаа буцаж чадалгүй олон бэрхшээлтэй нүүр тулж байна. Хятадын оюутнууд, Монголын иргэд, Газын зурвас дахь палестинчууд бүгд гэр бүлийнхнээсээ хол хүний нутагт эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд орж, ирээдүй нь тун бүрхэг байна. Тэр дундаа монголчууд бүүр хэцүү байдалтай байна. Энэ хавар Унгарын Будапештийн их сургуулийг төгссөн Пүүжээ эх орон болох Монгол руугаа буцаж чадахгүйд хүрээд олон сар боллоо. Уг нь Улаанбаатар хотод түүнийг ажил нь хүлээж байгаа.  Гэвч гуравдугаар сард Монгол Улс хилээ хааж одоог хүртэл нээгээгүй учраас гадаадад байгаа иргэд нь очих боломж алга. Одоо 26 настай Пүүжээ Европт гацсан мянга мянган монголчуудын төлөөлөл юм. Монголоос Засгийн газрын зөвшөөрөлтэй тусгай үүргийн онгоц Франкфурт, Истанбул руу сард ганцхан удаа нисдэг. Тасалбар нь үнэтэйгээс гадна зорчигчид нутагтаа очоод 21 хоног тусгаарлагдах мөнгө төлөх ёстой. Энэ нь зөвхөн мөнгөтэй хүмүүст давуу эрх олгож буй хэрэг юм. Энэ онгоцонд багтах хүсэлтэй мянга мянган хүн өргөдлөө өгсөн ч ихэнх нь нислэгтээ багтаж чадахгүй байна. Үүнээс болж Засгийн газрын давуу эрх олгосон хүмүүс багтаж байна гэх цуу яриа гарчээ. Эцэст нь Пүүжээ нутаг буцах бодлоо хаялаа. Тэр Будапештын хагас цагийн зөөгчийн ажлаасаа гарчихсан. Учир нь түүнийг метронд суух үед Ази хүн байна хэмээн нэг эмэгтэй түүн рүү дайрч, шүхрээр зоджээ.  “Манай их сургуулийн тэтгэлэг зогссон. Энд ажил олоход хэцүү. Визний хугацаа дууссан. Амьдрах газар алга. Би гэрлүүгээ явахыг хүсч байна” хэмээн тэр ярилаа. Тусгай үүргийн нислэгт багтах иргэддээ нарийн шаардлага тавьж байгаа нь Европт гацсан монголчууд хүний нутагт орхигдон амь зогоох өөр боломж эрэлхийлэхэд хүргэж  байна. “Европт байгаа 2500 Монгол иргэн сардаа нисэх хоёрхон тусгай үүргийн  онгоцыг хүлээнэ гээд төсөөлөөд үздээ” хэмээн урам нь ихэд хугарсан Унгарын Пекст хотод гацсан Монгол иргэн Л.Оюунаа “Евровт гацсан Монголчууд” хэмээх цахим хуудсанд бичжээ. Зарим оюутан мөнгөгүй болж, гуравдугаар сард нислэг цуцлагдснаас  зарим иргэдийн визний хугацаа дуусчээ. Унгар улсаас нэг онгоц чартерын нислэгээр иргэдийг нь хүргэж өгье гэсэн боловч Монголын эрх баригчид зөвшөөрөөгүй. Тиймээс Оросын дээгүүр хэдэн өдөр нисээд Монголын хилийн ойролцоо газардахаар төлөвлөжээ.  

Мөн Ухань хотод хөл хорио тогтоосноос хойш Хятадын оюутнууд гэр лүүгээ харьж чадахгүй гацаад байна. Одоо хөл хориогоо сулруулж нислэг үйлдэх боломжтой боловч тасалбарын үнэ хэд дахин нэмэгдсэн нь  оюутнуудын уур бухимдлыг хүргэж байна. Тэдний эцэг эх Хятадын дипломат газраасаа тусламж гуйсан захидал бичиж, зарим нь олон нийтийн сүлжээнд иргэддээ туслах үйл ажиллагаа явуулахыг уриалах болжээ. Харин АНУ-д суугаа Хятадын Элчин сайдын яам дөрөвдүгээр сарын 11-нээс зургадугаар сарын 5-ны хооронд чартер нислэгээр 7000 гаруй оюутнаа татсан. Цаашид үргэлжлүүлэн нислэг хийж оюутнуудаа авчирна гэж мэдэгдсэн.

Эх сурвалж:The Guardian

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 51 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 57 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 59 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 17 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 17 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18