Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал эхэллээ

2020-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ш.Батхүү нарт холбогдох долоон эрүүгийн хэргийг хэлэлцэж эхэллээ. “Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа юм.

Дараах долоон хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт гаргаж шүүхэд хүргүүлээд байна. Үүнд:

  1. Ш.Батхүү нь Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг Зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, төлбөр төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 зүйл ангиар,
  2. Ш.Батхүү нь О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амраа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Жаст групп” компаниас Хадгаламж банк /одоогийн Төрийн банк/-тай төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл ангиар,
  3. Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлээр Ш.Батхүү нь “Олон овоот гоулд” компанийн зээлийн төлбөрт Хадгаламж банк /одоогийн Төрийн банк/-наас төлбөр гаргах, тус банкийг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.1.1 зүйл ангиар,
  4. Эдуард Сүрэн нь Г.Алтан, Ш.Батхүү нартай үгсэн тохиролцож, бүлэглэн  Хадгаламж банк /одоогийн Төрийн банк/-ийг зээлийн батлан даагчаар оролцуулж зээлийн төлбөрийг төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3.2.2.1 зүйл ангиар,
  5. Ш.Батхүүгийн  зүгээс “Мах Маркет”, “Жаст Ойл”, “Олон овоо компанийн хувьцаа болон “Жаст групп компанийн өмчлөлийн 12 орон сууц, үл хөдлөх хөрөнгийг  бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан шилжүүлж өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дугаар зүйл ангиар,
  6. Ш.Батхүү нь “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг  үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 дүгээр зүйл ангиар,
  7. Ш.Батхүү нь баримт бичиг хуурамчаар үйлдсэн, Эрдэнэт үйлдвэрт  ноцтой хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2.2 зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.

Эх сурвалж:www.polit.mn

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 24 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 36 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 42 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 44 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 2 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 2 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18