ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт дэмжлэгийн газрын дарга Д.Жаргалсайханы хэлсэн онцлох эшлэлүүд

2020-08-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт дэмжлэгийн газрын дарга Д.Жаргалсайханыг урьж,  ярилцлаа.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

  • Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болонгуутаа төмөр замын төслийг эхлүүлэхгүй бол нийгэм, эдийн засгийн байдал маш хүнд байна. Нэг сургууль, цэцэрлэг бариад асуудал шийдэгдэхгүй байна. Тиймээс баялгаа эдийн засагт эргэлтэд үе шат, үр ашигтайгаар оруулах, хооронд нь холбож үйлдвэржсэн орон болж ажлын байр, нийгмийн асуудлаа шийдвэрлэх урт хугацааны төлөвлөгөөг гаргасан. 

  • ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт дэмжлэгийн газар Монгол Улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг удирдах зорилгоор байгуулагдсан. Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард үүрэг даалгавар аваад энэ төслийг хариуцаж байна.

  • Анх бодож байснаар хялбар байгаагүй. Саад бэрхшээлтэй тулж, удааширсан зүйл бий. Ерөнхийлөгч өглөө бүр мессеж илгээж, орой болгон мэдээ авдаг. Өөрөөр хэлбэл, өдөр болгон анхаарал тавьж, санаа нь зовж ач холбогдол өгч байгаа хэрэг.

  • Энэ хугацаанд зарим аж ахуйн нэгжийн удирдлага байхгүй, хойрго, хариуцлагагүй  хандах зэргээр гацах янз бүрийн асуудал гарсан ч ойлголцсон. Тэр болгон дээр өдөр бүр очиж уулзаж, маргаантай талууд, мэргэжлийн инженерүүдийг байлцуулж байгаад гарц шийдлийг нь олж, араас нь төсөв мөнгөний асуудлыг шуурхай шийдвэрлэдэг.

  • Аж ахуйн нэгж, хяналтын байгууллагууд хоорондоо уялдаатай, харилцаа холбоотой ажиллаж чадвал монголчууд өөрсдөө чаддаг юм байна.

  • Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өдрийн 69 мянган төгрөгийн томилолттой. Үүнд байр, хоолны зардал орохгүй. Энхийг сахиулахын нормоор өндөр зэрэглэлийн хангамжтай. Орчин нөхцлийн хувьд боловсон ариун цэврийн өрөө, угаалгын газар, ар гэртэйгээ холбогдоход трассын дагуу юнителийн 2G сүлжээгээр хангахаас гадна эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд тогтмол хамрагддаг.

  • Шинэ төмөр зам олон улсын стандартын гуравдугаар зэрэглэлээр баригдаж байгаа. Төмөр замын дээд хэсэгтээ рейс төмөр угсрагдаж, баллас засагдаж үндсэн гол замаас хоёр тийш 2.5 метр, нийт өргөн 7.5 метр байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр урсгалтай авто зам гэсэн үг. Доод хэсгийн материалын хувьд 30 см-ээр нягт өгч байна.  416 км-т найман хэсэгт хяналтын байгууллага, аж ахуйн нэгжүүд 25 км-ын радиуст ажиллаж, олон улсын зэрэглэлээр барилаа. 

  • Хугацаат цэргийн алба хаагчид сард хоёр сая гаруй төгрөг авна. Мөн ажил хийгээд сурчихсан, амьдралаа аваад явах итгэл үнэмшилтэй чадвар, мэргэжилтэй болоод харьж байна. Шинэ төмөр замын төсөл түүхэн бүтээн байгуулалт болж үлдэнэ. Тэр ч утгаараа энэ ажилд оролцож байгаа хүмүүс бахархалтай, илүү итгэл үнэмшилтэй байдаг.

  • Монголчууд үнэхээр хийж чадаж байгааг харж, бахархаж, бидний ажилтай танилцахаар хүмүүс ч олон ирдэг. Мэргэжлийн хүмүүс ирээд чанарын өндөр түвшинд барьж байна гэж үнэлсэн. Хэдийгээр манай улс өөрсдөө төмөр зам барьж байгаагүй ч энэ төсөл дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилчид бол өмнө нь ийм бүтээн байгуулалтад оролцож байсан туршлагатай хүмүүс бий.

  • Төмөр замын төслийг ерөнхий зураглалаар нь харж, зовлон жаргалыг нь мэдэрч байхад судалгааны ажлыг маш  сайн хийх хэрэгтэйг ойлголоо. Тэгж байж зураг төслөө хийх нь үнэхээр чухал.

Эх сурвалж:www.polit.mn 

 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 18 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 30 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 36 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 38 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 56 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18