Тээврийн жолооч нарыг “Ногоон гарц”-аар нэвтрүүлнэ

2020-07-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийн талаар Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Монгол Улс, БНХАУ хоорондын хилийн боомтуудыг хаасан. Харин хоёрдугаар сарын 26-ны өдрийн УОК-ын шийдвэрээр уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой нөхцөл байдалд тухай үүрэг даалгавар өгсөн байдаг. Эхний хагас жилийн байдлаар уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний экспорт их хэмжээгээр тасалдаж байгаа. Оны эцэст экспортын гүйцэтгэл нэлээд тасалдах төлөв үүссэн. Тиймээс 2020 оны долдугаар сарын 20-22-нд УИХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэгт Зам, тээврийн хөгжлийн сайд болон миний бие багтан Дорноговь, Өмнөговь аймагт ажиллан бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээ Гашуунсухайт боомтод ажилласан. Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ЭСЯ-ны яриа хэлэлцээр, хамтын ажиллагааны үр дүнд наймдугаар сарын 1-нээс "Ногоон гарц"-ын журам үйлчилж эхлэхээр болж байна. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх хүрээнд жолооч нарын орох, гарах хөдөлгөөнийг зохицуулах тодорхой заалтууд багтсан журам юм. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт мэдэгдэхүйц нэмэгдэх нөхцөл байдал харагдаж байна" гэлээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 42 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 54 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 0 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 2 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 20 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 20 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18