Хятадын Шинжаан муж халдварын шинэ голомт болжээ

2020-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр манай улсад шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Харин 333 хүн ажиглалтад шинээр орж, 80 хүн ажиглалтаас гарснаар нийт 3395 хүн ажиглалтад байна. Энэ талаар  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 21-нд гурван лабораторид 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 74 хүний 60-ынх нь биеийн байдал хөнгөн, 14 нь хүндэвтэр байна.  Сөүл-Улаанбаатарын онгоцоор  болон Австралиас ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулан шинжэлж байна” гэлээ. Мөн тэрээр “Эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа нь биднийг гайхшруулж байна. Гэхдээ эдгэрсэн хүн цааш вирус тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байгаа. Тиймээс бид сувиллын ажиглалтын хугацааг сунгасан” гэв.

 Коронавируст халдвараар дэлхий дахинаа 14.8 сая хүн өвчилж, 617 мянган хүн нас баржээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НарангэрэлСүүлийн 24 цагт 213 мянган хүн шинээр халдвар авч, дөрвөн мянга гаруй хүн эндлээ. Дэлхийн олон эрдэмтэн судлаач хүн амынхаа 90 хувийг амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаахыг хэвшил болговол томоохон хэмжээний халдвар дэгдэхээс сэргийлж чадаж байна гэж үзэж байна. Мөн Хятадын Шинжаан мужийн Өрөмч хотод халдвар голомтлон гарсантай холбогдуулан тус хотын захиргаанаас 3.5 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан” гэлээ.  Энэтхэгийн Дели хотын хүн амын дөрөвний нэг нь коронавируст халдвар авсан байсныг тогтоожээ.

Эх сурвалж: www.polit.mn

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 30 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 42 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 48 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 50 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 8 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18