“Early birds”- Өглөөний номын сан

2020-07-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.НАМУУН

 

Улаанбаатар хотын хөл, хөдөлгөөн эхлэхээс өмнө үүдээ нээдэг номын сан байдаг гэвэл та итгэх үү? Ажил, хичээлдээ явахаас өмнө кофе уунгаа ном уншиж, ажлаа амжуулах тохилог орчин хайх хэрэггүй болжээ. Учир нь, “Early birds” номын сангийн хамт олон таныг өглөөний 6:30-д хүлээгээд сууж байх болно. Тийм ч учраас энэ номын санг “Өглөөний номын сан” хэмээн нэрлэдэг аж.

 “Эртэч шувуухай”-нуудад зориулсан энэ номын санг анх А.Солонго хэмээх бүсгүй өөрийнхөө уншсан номоор баяжуулж, үүдээ нээж байсан гэдэг. Тэгвэл өнөөдөр 450 гаруй монгол номтой, 150 гаруй англи номтой, 580 гаруй үйлчлүүлэгчтэй, номонд дурлагсдын очих дуртай газрын нэг болжээ. “Өглөөний номын сан” байгуулагдаад нэг жил болж байгаа ч өнөөдөр өсвөр насныхан, оюутан залуучууд, ахмад үеийнхэн гээд жил үйлчлүүлэгчид нь хүрээгээ тэлсээр, зуны амралт, аялал зугаалгын ид оргил үед ч гэсэн ном унших хүсэлтэй хүнээр дүүрэн байна. Хамгийн сонирхолтой нь, энд нийгмийн идэвхтэй, бусдын төлөө хийж бүтээх хүсэлтэй сайхан сэтгэлтэй хүмүүс нэгдэн ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, энд хүмүүсийг номонд дурлуулж, бусдыг сайн сайхан зүйлд хөтлөх хүсэлтэй сайн дурын номын санчид хүсэл зорилгоо нэгтгэн ажилладаг аж. Энд ирж ном уншиж, тархи оюунаа цэнэглэхыг хүссэн хэн бүхэн  5000 төгрөг төлөөд өдөрт хүссэн цагаараа сонирхсон номоо уншиж, амттай цай, кофегоор үнэгүй дайлуулах боломжтой юм байна. Мөн номын сангийн катологийг сонирхвол, сүүлийн үед бидний сонирхон уншдаг хувь хүний хөгжлийн номууд, монгол болоод гадаадын шилдэг уран зохиолын номууд,  англи хэл дээрх эрэлттэй бүх төрлийн номыг энд байршуулжээ. Тус номын сангийн хамт олон итгэл даасан уншигчиддаа долоо хоногийн хугацаатай гэрээр ном унших боломжийг бас бүрдүүлж өгсөн байна.

Өглөөний номын сан анх 2019 оны аравдугаар сард үүдээ нээж байсан гэж үүсгэн байгуулагч А.Солонго хэлж байсан юм. Тэрээр “Бидний гол зорилго бол соёл түгээх. Заавал манай номын санд ном уншаарай гэхээс илүү хүн бүр номыг амьдралынхаа өдөр тутмын салшгүй хэрэгцээ болгоосой гэж уриалах зорилгоор номын сангаа нээж байсан” гэв. Мөн анх номын сангаа тохижуулахдаа аль болох гэртээ байгаа мэт халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээсэн гэж байв. Энэ бүхэн нь номын сангийн тохилог орчингоос илт харагдах ажээ.  “Early Birds” буюу “Өглөөний номын сан” нь жижигхэн хувийн номын сан ч гэсэн өдгөө хоёр салбартай, 10 номын санчтай, ашгийн бус үйл ажиллагаатай, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг мини номын сан юм. Уншигчид нь энэ номын санг “Монголын хамгийн анхны бие даасан хувийн номын сан” хэмээн тодорхойлдог. Мөн цахим орчинд “Миний хамгийн дуртай орчин”, “Миний ирэх дуртай газруудын нэг” хэмээн номтой зурагаа тавин жиргэсэн байдаг. Зориод ирэхэд, тус номын сангийнхан үнэхээр уншигчдынхаа тав тухыг бүрдүүлсэн орчинтой юм. Өдөржин суугаад ном уншихад зориулагдсан зөөлөн буйдан, том сэлүүхэн ширээ, цай уух,  хичээл хийх хэсэг, жижиг ширээ, зөөлөн сандал байрлуулсан байна. Мөн  зууны алдарт роман “Тахлын үеийн дурлал”, “TED TALKS” “Хайрлагдах нууц” “Титэм үг” зэрэг олон төрлийн шинэ, шилдэг номоор тавиураа чимэглэжээ.

 

ЭНД ТА АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛЖ, КИНО ҮЗЭХ БОЛОМЖТОЙ

 

Эдний хоёр салбар нь, “Хүүхдийн 100”, “Дүнжингарав”-т байрладаг. Өдөр бүр 06:30-18:30 цаг хүртэл ажилладаг ч амралтын өдрүүдэд үйлчлүүлэгчдийнхээ дунд сонирхолтой арга хэмжээг зохион байгуулдаг. Номын сангийн үйл ажиллагаатай танилцахад бүтэн сайн өдөр болгон кино ертөнцөөр аялах “Movie Night” арга хэмжээ, гадаад хэлээ сайжруулахад чиглэсэн анхан, дунд шатны англи хэлний сургалт, “Speaking club”-ын арга хэмжээг зохион байгуулдаг юм байна.  Номын сангийн үүсгэн байгуулагч А.Солонго “Өглөө 6:30 цагт үйл ажиллагаагаа эхэлнэ гэдэг биднээс маш их хариуцлага, хувийн зохион байгуулалт шаарддаг. Тийм учраас  баг хамт олноо аль болох шаардлага өндөртэйгөөр сонгож авдаг. Бусдаас шаарддаг зүйлээ өөрөө хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Тиймээс бидний хувьд  өглөө эрт босох нь өдөр тутмын дадал болсон зүйл” гэсэн юм. Түүний хувьд, ном уншихын ач тус, өөрийгөө хөгжүүлэх, төлөвшүүлэх, хүмүүжих гээд номын ач тусаар ажил амьдралдаа сайн сайхан зүйлс ихийх хийж бүтээж болно гэдгийг мэдэрсэн учраас хүүхдүүдийг багаас нь номонд дурлуулж, өдөр тутмынх нь хэрэгцээ болгохын тулд энд ирсэн бяцхан уншигчиддаа сонирхолд нь нийцсэн ном бэлэглэдэг. Энэ нь бас тэднийг урамшуулж, ном унших хүсэл сонирхолтой болгодог гэж байв.

“Бүх сайн номнуудыг унших нь өнгөрсөн зуунуудын хамгийн ухаалаг хүмүүстэй ярилцаж суух мэт” хэмээн Францын философич Рене Декарт хэлсэн байдаг. Та ч бас шинэ мэдлэг өгч, амьдралыг тань амттай болгох ном хайж байгаа бол “Early birds” номын санг зориорой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.22 № 139 (6364)

 

Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

46 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

51 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

1 цаг 0 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

1 цаг 5 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

1 цаг 17 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

1 цаг 19 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

1 цаг 40 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

1 цаг 42 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

9 цаг 56 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

9 цаг 56 мин