Үерийн улмаас маш ховор нэг эвэрт хирс амь үрэгджээ

2020-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДОЛЖИНЖАВ

Энэтхэгийн зүүн хойд хэсэгт байрлах Казирангагийн цэцэрлэгт хүрээлэнд саяхан болсон үерийн улмаас 100 гаруй зэрлэг амьтан, түүний дотор маш ховор нэг эвэртэй хирс амь үрэгдсэн  талаар албаны хүмүүс мэдэгдлээ. Казиранга  цэцэрлэгт хүрээлэн бол  устаж үгүй болох дөхсөн нэг эвэрт хирсний өлгий нутаг юм.  Юнескогийн дэлхийн өвийн дурсгалт газарт бүртгэгдсэн энэ паркт  2400 нэг эвэртэй хирс байдаг. Гэвч саяны борооны улмаас найман нэг эвэрт хирс усанд живж, үрэгджээ. Үүнээс гадна буга, одос, гахай зэрэг олон амьтан усанд живжээ. Энэ жил борооны улмаас паркын 85 хувь нь усанд автаад байна. Үүнээс гадна үерийн улмаас Бангладеш, Непал, Ассамаас сая сая хүн дүрвэж, 200 гаруй хүн амь насаа алджээ. Борооны улирлаас хамааран Энэтхэг улсад  сүүлийн өдрүүдэд их хэмжээний бороо орж, үер буух эрсдэл өндөр байна.

Эх сурвалж: BBC

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 39 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 45 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 5 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 5 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18