“Мотор” унасан жижиг “Ням”

2020-07-21
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.Дамдин-Очир

 

УИХ-ын сонгууль болоод өнгөрлөө. Ялсан МАН засгаа байгууллаа.

30 дахь Ерөнхий сайдаар ажиллаж, 31 рүү улирсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын ХЗДХ-ийн сайдаар Х.Нямбаатар томилогдлоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж томилогдсон сайд нарыг хүлээж авах үеэрээ “Х.Нямбаатар сайд аа, Ц.Нямдоржийн хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь тоохгүй шүү” хэмээсэн.

Ерөнхийлөгч түүнд зөвлөсөн үү, сануулсан уу, бүр анхааруулсан уу, бүү мэд. Алин боловч Ц.Нямдоржийг залгаж, суудалд нь суух гэж буй Х.Нямбаатарт үнэнийг л хэллээ гэж олон нийт шуугилаа.

Үнэндээ Ц.Нямдорж хэн бэ, Х.Нямбаатар хэн бэ гэдгийг нийтээрээ мэднэ л дээ. Ц.Нямдорж бол сайн муугаараа дуудуулж энэ улс төр, хууль зүйн салбарт 30 гаруй жил зүтгэсэн парламентч, улстөрч, хуульч, бас сайд хүн юм.

Харин Х.Нямбаатарын тухайд бакалаврын зэргийг 2000 онд “Орхон” их сургуульд эрхзүйч мэргэжлээр, магистрын зэргийг “Орхон” их сургуульдаа боловсрол судлал, мөн Цагдаагийн академид хууль зүйн ухааны чиглэлээр эзэмшжээ. Х.Нямбаатар докторын зэрэг горилон хоёр сургуульд сурч байна. 2012 оноос Удирдлагын академид төрийн удирдлага, 2017 оноос ХСИС-д хууль зүйн ухааны докторант болжээ.     

Тэрээр 2000 оноос “Орхон” их сургуульд багш, 2005 оноос өмгөөлөгч, 2009 оноос СХД-ийн ТЗУХ-ийн дарга, 2012 оноос СХД-ийн ИТХ-ын даргаар ажилласан.

Ингээд 2016 онд МАН-аас УИХ-д нэр дэвшиж сонгогдов. 2020 онд дахин нэр дэвшээд сонгогдов.

УИХ-д хоёр сонгогдсон Х.Нямбаатар шиг гишүүд бол байж л байдаг юм. Олон бий.  Харин түүн шиг мотортой юм шиг дээшилж, од нь гүйсэн бөх шиг давж явдаг нь ховор.

Ердөө анх удаа сонгогдоод л УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар 2019-2020 онд ажиллачихсан. Уг нь Монголын парламентын уламжилж ирсэн бичигдээгүй жаягт анх сонгогдсон гишүүн Байнгын хорооны даргын албан тушаалыг зүүдлээд ч нэмэргүй байлаа. Одоо цаг ч өөр болж, тэр жил Х.Нямбаатарт ч боломж гарчээ. Ингээд зогсоогүй. 2020 оны сонгуульд дахин ялалт байгуулж, гишүүн болж орж ирүүтээ ХЗДХ-ийн сайдаар томилогдчихлоо.

Ийн дөрөвхөн жилийн өмнө дүүргийн ИТХ-ын дарга байсан Х.Нямбаатар мотортой юм шиг ниссээр өнөөдрийг хүрлээ. Өндөрлөгт хүргэсэн моторынхоо талаар Х.Нямбаатар өөрөө л мэднэ.

Яг үнэнийг хэлэхэд Х.Нямбаатар бол У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газрын ХЗДХ-ийн сайдад яригдаж байсан хоёр дахь хувилбар байв. Эхнийх нь Ц.Нямдорж байлаа. Гэвч Ерөнхий сайдын шийдвэр гарч танилцуулахад Х.Нямбаатарыг сонгосон байв. Үнэн хэрэгтээ сайд байсан “Ням”, сайд болсон “Ням” хоёр хоорондоо сайнгүй харилцаатай.

Хүмүүс мартаагүй байх, нэг ийм хэрүүл байдаг юм. 2019 оны тавдугаар сарын 23-ны чуулган дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “...400 хуульч цуглаж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар ярьсан гэдэг худлаа. Х.Нямбаатар надаас гуйж байж Зөрчлийн хуулиар ХСИС дээр зөвлөгөөн хийсэн санал нь над дээр ирсэн. Түүнд хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Иймэрхүү юм ярьдгаа боль. Нэг асуудал гарахаар эсвэл гоморхохоороо өөрөө хийж чадаагүй, буруу хийчихсэн зүйлийнхээ эзнийг өөр тийшээ хайдгаа боль. Чиний тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү. Одоо зогс. Юу гэж ойлгоно уу, ойлго” гээд хэлчихсэн. Маргааш нь Х.Нямбаатар “...Нямдорж сайд “Чиний амь насанд халдана. Хохь чинь шүү” гэж хэллээ. Миний хувьд айх, гайхах зэрэгцэж байна. Мөн намайг хуульчдын зөвлөгөөн хийгээгүй гэлээ. “...Гуйгаад байхаар чинь чамаар Зөрчлийн хуулиар зөвлөгөөн хийлгэсэн” гэж байна. Ц.Нямдорж нэг бол зөнөж, нэг бол гүжирдэж байна” гэсэн. Эндээс нь харвал Ц.Нямдорж өөрөө мэддэг байсан бол сайдынхаа суудлыг лав Х.Нямбаатарт үлдээхгүй байсан биз.

Харин 2020 оны сонгуулийн өмнө намын даалгавраар найрамдацгаасан бололтой. Том “Ням” нь жижиг “Ням”-ыгаа учиргүй магтаж ярьжээ. Ц.Нямдорж 2020 оны зургадугаар сарын 6-нд “...Шударга ёсыг сэргээн тогтоох, мафизм бүлгийг саармагжуулахад Х.Нямбаатар гишүүний оролцоо их байсан. Үүнийг бид зүй ёсоор үнэлэх ёстой. Нөгөө талаар Х.Нямбаатар хуульч хүн. Багшилж байсан. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын дарга байсан. Энэ утгаараа хуулийн болоод нутгийн өөрөө удирдах талаасаа ч бэлтгэгдсэн хүн гэж би үнэлдэг. Ийм туршлага байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хууль гэсэн хуулийн төсөл дээр Ажлын хэсгийг ахалж, нэлээд идэвхтэй ажилласан. УИХ-ын гишүүнээр сонгогдсон эхний дөрвөн жил суралцах жилүүд байдаг. Гэхдээ би Х.Нямбаатарыг залуу хүн ч гэлээ Ажлын хэсэг ахалж, хууль батлан гаргахад маш сайн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлнэ. Сүүлд Байнгын хорооны даргаар ажиллаж энэ парламентын хууль тогтоох ажлуудад Х.Нямбаатар идэвхтэй оролцсон гишүүдийн нэг л дээ. Одоо тэр туршлагатай улстөрч боллоо” гэсэн байдаг.

Үнэхээр ч том “Ням”-ын хэлчсэнчлэн жижиг “Ням” өнгөрсөн дөрвөн жилд УИХ-аар орсон томоохон хуулиудад гар бие оролцсон. Үнэн. Хууль эрх зүйтэй холбоотой асуудлаар дуугардаг гарын таван хуруунд багтах хуульч гишүүдийн нэг нь тэр байсан. Бас үнэн. Гэхдээ Х.Нямбаатар яриад байдаг хууль эрх зүй, шударга ёсондоо тээглэх үйлээ өөрөө хийчихсэн. Хамгийн түрүүнд ЖДҮ-гийн асуудлыг ярих хэрэгтэй. “Өгөдэй Ази” ХХК яаж яваад ЖДҮХС-гаас 950 сая төгрөг авчихсан бэ гээд ХЗДХ-ийн сайдаас асуувал юу гэх нь сонин шүү.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл заалттай холбоотой асуудлаар Х.Нямбаатарыг баалж л байдаг. Өөрийнх нь өмөөрөл, бусдын буруутгал хоёр зэрэгцэн түгсээр өнөөдрийг хүрч байгаа юм.

Юутай ч жижиг “Ням” гэгдээд том салбарын сайд боллоо. Гэхдээ эхний тушаалаараа хууль зүйн салбарын том зүтгэлтэн С.Нарангэрэл академичийг зөвлөхөөрөө томилсон нь тун дажгүй сонголт болов.

Сайд Х.Нямбаатарт амжилт хүсье. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх болтугай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.21 № 138 (6363)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 40 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 40 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 40 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 40 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 40 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 40 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 40 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 40 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 40 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 40 мин