Сөүл, Австралийн нэмэлт нислэгээр 690 иргэнийг татан авна

2020-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад дахь иргэдээ татах ажил үргэлжилж байгаа. Тэгвэл өчигдөр /2020.07.17/ гадаад дахь иргэдээ татан авахаар энэ сард нэмэлтээр гурван нислэг үйлдэхээр болсон талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тэрээр “-Улсын онцгой комиссын шийдвэрээр долдугаар сард 10 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байсан ч өнөөдрийн байдлаар 7 нислэг үйлдэж, 1927 иргэнээ эх орондоо татан авчирсан. Долдугаар сарын 20, 21, 27-ны өдрүүдэд нислэг хийхээр төлөвлөж, ажиллаж байна. Шинээр нэмэгдүүлж байгаа гурван нислэг нь Сөүл рүү хоёр удаа, Австрали руу нэг нислэг үйлдэж, 690 иргэнийг татан авчрахаар төлөвлөж байна. Гадаадаас иргэдээ авахдаа дотоодын нөхцөл байдал, тусгаарлах байрны нөөц, эрүүл мэндийн салбарын ажилчдын хүртээмж зэргийг бодолцож, хүмүүсээ татаж байгаа. Улсын онцгой комисст 10513 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьсан байгаа. Цаашид үе шаттай, дотоодын нөөц бололцоогоо харж, шалтгаан нөхцөлийг үндэслэж татан авах ажил үргэлжилнэ. Өнгөрсөн хоёр, гурав, дөрөвдүгээр сард 934-1400 орчим иргэдээ татан авч байсан бол тавдугаар сард 2300, зургадугаар сард 2433, долдугаар сард гурван нислэг хийсний дараа 1400 орчим иргэнээ татан авах нөхцөл бүрдэнэ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Zochinz
Turgen shuurhai ajillaj bui shadar said UOKt bayarlalaa
Баяраа
Иргэдээ татан авах тал дээр маш сайн ажиллаж байгаа шүү. УОК болон шадар сайддаа ажлын өндөр амжилт хүсье.
Зочны индэр
Зөв шийдвэр байна шүү шадар сайддаа ажлын амжилт
Zochin123
Zuv shiidver bn. Irgedee tatah ajillagaag turgen shuurhai hj bgd shadar said, UOK-t talarhal ilerhiilie
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 30 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 42 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 48 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 50 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 8 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18