Залуу эрдэмтдэд 100 сая төгрөгийн инновацийн тэтгэлэг олголоо

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Докторын дараах судалгаанд олгодог шинжлэх ухааны асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гардууллаа. 2011 оноос хойш нийтдээ 106 судлаач энэхүү тэтгэлгийг хүртсэн юм. Тэд тэтгэлгийг гардан авснаар бүтээлч санаагаа хэрэгжүүлэх боломжоор хангагдсаны хүчинд тодорхой үр дүнд хүрч шинэ мэдлэг, инновацийг бий болгоход хувь нэмрээ оруулсаар иржээ.

Тэтгэлэг авсан дээрх судлаачид өнгөрсөн хугацаанд ном бүтээл-13,  нэг сэдэвт бүтээл-2-ыг туурвиж, шинэ бүтээгдэхүүн-5, тоног төхөөрөмж- 4-ийг бүтээж, патент 4, ашигтай загвар 2-ыг батлуулж, шинэ онол, теорем 5-ыг дэвшүүлжээ.  Түүнчлэн эрдэм шинжилгээний өгүүлэл 137-г дотоод, гадаадын шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, 86 удаа эшлэгдсэн бөгөөд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 169 илтгэл хэлэлцэгдсэн байна.Энэ жилийн хувьд тэтгэлгийн уралдаанд шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагаас нийтдээ 52 судлаач төслөө ирүүлсэн байна.

2020 оны Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит  докторын дараах судалгаанд инновацийн тэтгэлэг хүртсэн залуу судлаачид:

Дашдоржийн Золзаяа (Хиймэл оюун ухаан болон их өгөгдлийн шинжилгээнд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чатбот хөгжүүлэлт)

Амгалангийн Солонго (Талимон бэлдмэлийн түүхий эдийн хоруу чанар, технологи, стандарт)

Оюунбилэгийн Нандин-Эрдэнэ (Жирэмсэн эхчүүдийн төмрийн ба төмөр дутлын цус багадалтын судалгаа)

Бямбасүхийн Оюунтөгс (Таргалалтыг оношлох, биеийн өөхлөг эдийг хэмжих аргуудын лавламж хэмжээг Монгол хүний бие махбодийн онцлогт тохируулан өөрчлөх нь)

Лувсангийн Лхагвасүрэн (Таримал ургамлын үрийг нарийвчлалтай суулгах хянах ухаалаг систем боловсруулах)

Жуковын Аззаяа (In situ болон Ex situ орчинд ургаж буй дэрэвгэр жиргэрүү (saposhnikovia divaricata (turcz.) schischk.)- ын биологийн идэвхт нэгдлийн харьцуулсан судалгаа, уушги хамгаалах нэмэлт бүтээгдэхүүн гарган авах технологи)

Доржсүрэнгийн Батсүрэн (Газар доорх усны баланс тооцоход цэвдэгт үеийн дээрх усны хажуугийн урсгалыг тооцох нь)

Цэндийн Жавзмаа (Сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн чиг хандлага, нийгэмд үзүүлэх нөлөөг кластер аргаар тандан судлах)

Шагдарсүрэнгийн Доржпагма (Говийн бүсэд тэжээлийн эрдэнэшишийн үр үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа)   

Төмөрбаатарын Ганбаатар (Хичээлийн чанарыг үнэлэх арга зүйн нэгэн хувилбар боловсруулах)

Эх сурвалж: www.polit.mn

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

1 цаг 9 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

1 цаг 39 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

2 цаг 14 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

5 цаг 25 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

5 цаг 35 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

5 цаг 35 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

22 цаг 54 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

23 цаг 11 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Өчигдөр 11 цаг 29 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин