Т.Ням-Очир: Бүх хүүхдийн сурах бичгийг түрээсийн журмаар хангана

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

А.МАРАЛМАА

 

2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил ямар байгаа талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.

 

-ЕБС-ийн сурах бичгийн хэвлэл, түгээлтийн талаар яриагаа эхлэе гэж бодож байна?

-Өнгөрсөн хичээлийн жилээс эхэлж бүх сурах бичиг номын сангаар дамжиж сурагчдын гар дээр очдог болсон. Ингэхдээ бага ангийн сурах бичгүүд 100 хувь үнэ төлбөргүй олгогдоно. Дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг хөнгөлнө. Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журмыг өнгөрсөн жил баталсан. Ингэснээр дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувьд нь түрээсийн журмаар ном сурах бичгийг ашиглуулсан байна. Ирэх хичээлийн жилд ч гэсэн энэ журмын дагуу бүх хүүхдийг сурах бичгээр хангах юм. Олон жил хэрэглэж, ашиглах боломжгүй болсон сурах бичгүүдийг акталж, нөхөн хангалт хийх ажлыг БСШУСЯ зохион байгуулж байна. 90 гаруй нэр төрлийн нэг сая 383 мянган сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлүүлж байгаа. Хэвлэсэн сурах бичгүүдийг энэ долоо хоногоос орон нутгийн боловсрол соёлын газарт хүргүүлнэ.

-Сурах бичгийн агуулгад өөрчлөлт орсон уу?

-2019-2020 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөртөө сайжруулалт хийсэн. Энэ сайжруулалтыг хийх явцад зарим хичээлийн агуулгад анги хооронд шилжиж, зарим нь нэгтгэгдсэн байгаа.

-Бага ангийн сурах бичгийг хүнд жинтэй, хүүхдийн бие бялдарт сөргөөр нөлөөлж байна гэсэн гомдол их гардаг. Үүнтэй холбогдуулан ямар нэгэн зохицуулалт, өөрчлөлт хийв үү?

-Энэ бол тухайн сургууль дээр зохицуулах боломжтой асуудал. Нарийвчилбал, хичээлийн хуваарийг зохион байгуулж болно. Магадгүй эцэг эхчүүдтэй хамтарч анги танхимдаа ном хадгалах шүүгээ хийж болно. Тэгэхээр бүх зүйлийг төр хийх ёстой гэсэн байр сууринаас харахаас өмнө эцэг эх, сургуулийн удирдлагууд хамтарч хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт нийцсэн зохицуулалтыг хийх боломжтой юм.

-Улс орнууд цахим технологийг ашиглаж сургалт үйлчилгээ, сургалтын материалаа хуваалцдаг жишиг тогтлоо. Манай улсын боловсролын салбарт ямар цахим дэвшлийг ашиглаж байна вэ?

-Энэ жил дэлхийг хамарсан цар тахал гарсантай холбогдуулан бүх хичээлийг видео контент байдлаар телевизүүдээр цацсан. Хэвлэмэл сурах бичгүүд цахим хэлбэрээрээ БСШУСЯ-ны цахим хуудаст байршсан байгаа. Цаашид сурах бичиг, хичээлийн сургалтын агуулгын дагуу багш нарын тусламжтай теле хичээлүүдийг бэлтгэж цахимаар хүргэж байна. Шинэ хичээлийн жилийн I, II улирлын хичээлийг ч теле хичээлийн хуваарьт шилжүүлсэн. Хүүхэд сурах бичиг, хичээлээ ч цахим хэлбэрээр үзэх боломжтой платформыг хөгжүүлж байна.

-Теле хичээлийг бэлтгэхэд хэдэн багш хамтран ажилласан бэ?

-Давхардсан тоогоор 600 багш оролцсон. Өдөрт 170 гаруй багш теле хичээлийг бэлтгэсэн. Бид багш нарыг сонгохдоо тэргүүний, чадварлаг гэхээсээ илүү цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед өөрийнхөө хувь нэмрийг оруулъя гэсэн сэтгэл, зүтгэлтэй багш нараа оруулсан. Монголын телевизүүдийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн шаардлага шахалт, болзолгүйгээр дэмжиж ажилласан. Энэ ч утгаараа сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн бүх түвшинд ямар ч судлагдахуун хөтөлбөр, агуулга, хичээлийг орхигдуулахгүйгээр заасан. Телевизийн холбооны 18 телевиз, үнэ төлбөргүй байршуулсан цахим хуудсууд хамтарч ажилласанд талархаж байна.

-ЭЕШ-ын оноо гарч шалгуулагчдын дүн сайжирсан гэж гарлаа. Энэ талаар таны бодол? 

-Хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар явах боломжгүй болсонтой холбогдуулан XII ангийн сурагчдад зориулж тусгайлсан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн. Яагаад гэвэл энэ хүүхдүүд дараагийн түвшний боловсрол эзэмших чухал цаг үе юм. Бидний зохион байгуулсан ажлуудыг сургуулиудын удирдлага, зохицуулалтаар сайн хангаж ажилласны үр дүнд сайн үнэлгээ гарлаа. Хүүхэд өөртөө зорилго тавиад, хичээгээд суралцвал боломж байгаа гэдгийг саяын ЭЕШ-ын оноо харуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.8  ЛХАГВА № 132 (6357)

 

Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

34 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

38 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

47 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

52 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

1 цаг 4 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

1 цаг 6 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

1 цаг 27 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

1 цаг 29 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

9 цаг 43 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

9 цаг 43 мин