“Буйд газрын кафе “Яагаад” номыг та заавал уншаарай

2020-06-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ш.НОМИНДЭЛГЭР

 

“Монсудар” хэвлэлийн газраас нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр “Зуныг номтой өнгөрүүлье” эвент зохион байгуулдаг. Энэ талаар Маркетингийн менежер Э.Мөнхзагартай ярилцлаа.

 

-“Зуныг номтой өнгөрүүлье” эвентийг хэдэн жил зохион байгуулж байна вэ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Манай хамт олон “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээг энэ сарын 26-28-нд 10 дахь жилдээ зохион байгуулна. Энэ үеэр хэд хэдэн сэдвээр лекц хэлэлцүүлэг явуулж мөн шинэ номын нээлт болно. Бид жил бүр тодорхой сэдвүүдийг барьж хөтөлбөрөө боловсруулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесийн “Тахлын үеийн дурлал” романаар нээлтээ хийж, “Шок номлол Монголд” сэдвээр Зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Ш.Энхбаяр лекц, хэлэлцүүлэг зохион байгуулсан. НЗДТГ, НИТХ, Нийгмийн бодлогын хороо, “Монсудар” хэвлэлийн газартай хамтран “Хүүхдэд зориулсан бүтээлийн уралдаан”-д оролцогчдод зориулсан мэдээлэл, Германы зурагт номын зураач Патрициа Тома зочноор оролцсон. Мөн “Сайн зурагт номууд яагаад борлогддоггүй вэ?”, Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, багш Кимико Такахаши “Насанд хүрэх шат: Үг, яриагаар харилцах чадвар” сэдвээр лекц, хэлэлцүүлэг зохион байгуулж уншигчидтайгаа санал бодлоо хуваалцаж байлаа.

Харин энэ жил хөл хориотой байгаа учраас “Зуныг номтой өнгөрүүлье” арга хэмжээний хүрээнд хүүхдийн насны ангилалд тохируулан номнуудыг ангилж зурагт ном хэрхэн унших вэ, зун яагаад ном унших хэрэгтэй вэ гэсэн асуудал гарч ирсэн. Учир нь манай эцэг эхчүүд хүүхдээ саатуулахын тулд зурагт ном өгөөд буланд суулгачихдаг. Тэгвэл энэ арга хэмжээ нь эсрэгээрээ эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт зурагт номын зургийн өгүүлэмжийг ойлгож, харилцан ярилцах аргад суралцана. Мөн хүүхдийн насны ангилалд тохирсон зурагт болон буддаг номыг сонгож аваад хэрхэн хамт унших сэдлийг төрүүлэх зорилготой юм. Өмнөх жилүүдэд эвент хийж уншигчдаа цуглуулаад хоорондоо ярилцан, хэлэлцүүлэг хийдэг байсан бол энэ цаг үед хэвлэл мэдээлэл, цахим орчинд хийхээр төлөвлөөд байна.

-Тэгвэл бүх насныхан хамрагдах боломжтой юм байна тийм үү?

-Соён гэгээрлийн өдөрт маань бүх насныхан хамрагдах боломжтой. Үүнээс гадна хүүхдийн насны онцлогт тохирсон, мөн эцэг эхчүүдэд зориулсан “Миний судалж тоглох ном”, “Гэдэс нь өлссөн авгалдай”, “Цөөхүүл ч гэсэн бидний индианчууд”, “Олж мэд: Ой мод, амьтад” гэсэн номыг онцолж байна. Түүх, нийгмийн чиглэлээр Японы зохиолч Сато Чиэгийн “Япон хүн гэж хэн бэ” шинэ номын нээлт болох бөгөөд энэ үеэр “Монгол хүн гэж хэн бэ” сэдвийн хүрээнд “Sapiens”, “Homo Dues”, “Монголчууд түүхэн цуврал”, “Газрын зураг”, “Атлас”-ыг онцолж байгаа. Уран зохиолын чиглэлээр гурван номыг онцолж зунжингаа унших 10 номын жагсаалтыг гаргасан. Тухайлбал,” Алдагдсан зүйлийн жагсаалт”, “Халуун шоколад шиг сэтгэл, “Буйд газрын кафе “Яагаад” номыг онцлон уншигчдад хүргэж байна.

-Номын жагсаалт гаргаж байгаа гэж хэллээ. Өмнө нь тухайн номыг уншиж үзээгүй уншигчдад унших сэдлийг яаж өгөх бодолтой байна вэ?

-Хүмүүс номоо өөрөө сонгохоос илүүтэй хүмүүсийн нийтлэг сонголтыг даган дуурайж сонгож авдаг тал бий. Өмнө нь уншсан хүмүүсийн сэтгэгдэл бидэнд ирснээр түүнтэй холбоотой бичвэр оруулдаг. Үүнээс гадна зун голын эрэг дээр, ой шугуйд ном унших ямар байдаг талаар сэдэлжүүлсэн зурагнууд нийтлэгдэж байгаа.

-Энэ зун ямар номыг онцолж нэрлэх вэ?

-“Буйд газрын кафе “Яагаад” номыг онцолмоор байна. Бид хувь хүний хөгжлийн олон хуудастай, асуулт хариулттай ном уншдаг. Харин энэ ном бол эсрэгээрээ чамаас асуулт асууна. Хариултыг чи өөрөө олох ёстой. Тэгэхээр бэлэн юман дээр биш өөрөө бодож, өөрийнхөө гаргалгааг гаргаж ирээд хэрэгжүүлэх боломж өгнө. “Буйд газрын кафе “Яагаад” хэмээх хувь хүний хөгжлийн ном нь зохиолч, уран илтгэгч Жон Стрелекийн анхны бүтээл. 2003 онд хэвлэгдэж, 35 хэлээр орчуулагдан хэвлэгдсэн. Хүний амьдралын зорилго, сэтгэл ханамж хийгээд түүнийг дагалдах мөнгө, эд хөрөнгө, алдар нэр, амжилт бүтээл, цөхрөл гутрал өдөр тутам учирдаг зүйлийн цогц хариулт, гаргалгааг эвлэгхэн хөнгөхөн өгүүлэх болно. Түүнчлэн бидний хэзээ нэгэн цагт бага ч болтугай бодолхийлж байсан тэр зүйлсийн гүн гүнзгийд нэвтэрч танд утга учир бүхий хариултыг өгч чадна.

-Яагаад заавал “Буйд газрын кафе “Яагаад” номыг унших ёстой гэж?

-Нийгмийн бужигнаан дундаас гарч амгалан тайван газар очиж, сэтгэлээ жаахан ч болов амрааж, эрч хүчээ нөхөж авахыг хүссэн эр амьдралд төөрсөн шигээ замдаа ч мөн төөрч явсаар ямар ч хүнгүй зэлүүд газар байх нэгэн кафед очдог. Тэрээр “Би яагаад энд ирсэн бэ” хэмээх ярвигтай, утга бүхий асуултын хариултыг мөн түүнд хүрэх аргыг сонирхолтой байдлаар олдог. Хүн энэ дэлхий дээр ямар зорилготой, юу хийж бүтээхээр ирсэн бэ гэдгээ олсноор амьдрал нь утга учиртай болно. Гагцхүү чин зүрхний дуудлагаа сонсож, тэр зүйлээ олно гэдэг амаргүй даваа. Тэрээр кафены зөөгч, тогоочтой сонирхолтой яриа өрнүүлснээр асуултынхаа хариуг олж чаддаг. Уншигч та ч мөн ажил, амьдралын завгүй хэмнэлээсээ бага ч болов чөлөөлөгдөн эзгүй, буйд газар очиж амьдралын зорилго, утга учрыг хайж олсон эр шиг өдөр тутмын амьдралаасаа түр завсарлан сэтгэлийнхээ мухарт хадаатай явдаг асуултынхаа хариуг олж, хүн болж төрснийхөө учрыг тунгаах буй за.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.17  ЛХАГВА № 118 (6343)

 

Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

50 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

55 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

1 цаг 4 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

1 цаг 9 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

1 цаг 21 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

1 цаг 23 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

1 цаг 44 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

1 цаг 46 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

10 цаг 0 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

10 цаг 0 мин