Б.Санжаа: Ажлыг эхлүүлсэн бол үр дүнг нь үз

2020-06-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ж.МИШЭЭЛ

 

Их, дээд сургуулиудын элсэлт, мэргэжил сонголтын үе эхэлж байгаатай холбогдуулан МУБИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Санжаатай ярилцлаа.

 

-Сургуулийнхаа шилдэг оюутан болсонд баяр хүргэе. Мөн нийгмийн ажилтан мэргэжлээр төгсөж байгаа юм байна. Өөрийн мэргэжлийн онцлог, яагаад энэ мэргэжлийг сонгосон талаар яриагаа эхэлье?

-Дунд сургуульд сурагчийн зөвлөлийн дарга хийж байхдаа сургуулийнхаа нийгмийн ажилтнаас их зүйлийг сурсан. Өөрийн хувийн амьдралаа орхиж хүний төлөө, хэн нэгэнд туслах юмсан гээд хүнд хүрч ажилладаг энэ мэргэжил их таалагдсан. Эндээс л миний ирээдүйн зам тод болсон. Өөрийн хүссэн зүйлээ хий, хүн хүссэн мэргэжлээ эзэмших хамгийн сайхан гэж нийгмийн ажилтан маань зөвлөдөг байсан. Би хүссэн мэргэжлээ эзэмшсэн. МУБИС-д анх оюутан болохдоо дөрвөн жилийн хугацаанд өөрийн хүч бололцоог дайчлан ажиллаж, их зүйл хийнэ гэж зорьсон. Би өөртөө “Аливаа ажлыг эхлүүлсэн бол үр дүнг нь үз” гэсэн шаардлага тавьдаг.

-Оюутнуудыг хэрхэн зөв хандлагатай болгож өөрчилсөн бэ. Энэ хамгийн чухал зүйл байх?

-Анх их сургуульд ирэхэд хүүхдүүд мөрлөж гарчихаад уучлалт гуйдаггүй, хогийн саванд хогоо хийдэггүй зүй ёсгүй үйлдэл ажиглагдсан. Үүнийг өөрчлөх, хүмүүс хоорондын харилцааг сайжруулах хэрэгтэйг ойлгосон. Тиймээс “Эерэг харилцаа, эерэг өөрчлөлт” аянг өрнүүлсэн. Өглөө бүр оюутан, багш нарыг орж ирэхэд “Сайхан амарсан уу, өглөөний мэнд” гэж угтаж авах, сургуулийнхаа хүрээнд ханан дээр харилцааны талаарх эерэг үгнүүдийг наасан. Үүнийг нэг сарын хугацаанд хийгээд харахад хүмүүсийн хандлагыг өөрчилж, тодорхой үр дүн гарч байсан. Хүмүүстэй харилцах, зөвлөх, чадваржуулах нь нийгмийн ажилтны мэргэжлийн гол тулгуур учир эдгээр ажлыг хийхэд мэргэжил маань их нөлөөлсөн. Мөн бид компанит ажлуудыг өрнүүлсэн. Гуравдугаар сарын 8-нд “Нэг тэрбумаараа тэмцэцгээе” жагсаалд нийгмийн ажилтны тэнхимийн бүх оюутан оролцож дуу хоолойгоо өргөж, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд хувь нэмрээ оруулж ажилласан. Үүнийг “Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран гурван жил дараалан зохион байгуулж байна. Мөн дөрөвдүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхгүй өдөр”-ийг сургуулийн нийгмийн ажилтан, Хүүхдийг ивээх сантай хамтран зохион байгуулсан. Бид энд урлагаар дамжуулан хүмүүст эерэг мессеж өгөхийг зорьсон. Хүүхдийг зодож болохгүй гэж яриа хийснээс урлагаар дамжуулах нь илүү үр дүнтэй байсан.

-Оюутнуудын дунд аян өрнүүлсэн гэлээ. Хэрхэн хүлээж авсан бэ. Дургүйцэх хүмүүс байсан уу?

-Аливаа зүйлийг хийж хэвшүүлэхэд үргэлж амжилттай байхгүй. Сайнтай, муутай байдаг. Гэхдээ хүнд нөлөөлөх ажлыг нэг л удаа хийгээд өнгөрөх биш давтамжтайгаар, үе шаттайгаар хүргэх нь илүү нөлөөтэй байсан. Хүн эхний удаа сонсоод тоохгүй байх ч, хоёр дахь удаагаа сонсоод арай өөрөөр хүлээж авдаг.

-Нийгмийн ажилтан мэргэжлээр төгсөөд ямар салбарт ажиллах вэ?

-Нийгмийн ажилтны ажлын байр сургууль, халамжийн байгууллага, хүүхэд хамгаалал, эмнэлэг, хорих байгууллага  гэсэн таван салбарт байдаг. Миний хувьд нийгмийн салбартаа ажиллахыг боддог. Нийгмийн салбарт бодлогын түвшинд ажиллаж, тухайн тогтолцоонд өөрчлөлт хийхүйц зүйлд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.

-Энэ мэргэжлийг эзэмшихээр шинээр элсэж байгаа хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ. Энэ мэргэжлийн юу нь хамгийн сайхан бэ?

-Энэ мэргэжлийг эзэмшсэнээр чадвар суулгадаг. Наад зах нь харилцааны, зохион байгуулах, манлайлах ур чадвар. Эдгээрийг танхимын сургалтаар сурдаг. Жишээ нь би нэгдүгээр курсдээ ярьж чаддаггүй, бүрэг хүүхэд байсан. Харин одоо харилцааны ур чадварыг бүрэн эзэмшсэн. Мэргэжлийн онол практикаас илүү хувь хүний хөгжилд суралцдаг гэж хэлж болно. Манай мэргэжил хөрвөх чадвартай нь давуу тал. Бид хүний нөөцийн сонгоны хичээл үздэг тул хүний нөөцийн мэргэжилтэн хийх боломжтой.

-Нийгмийн ажилтны ажлын байр бэлэн байдаг уу?

-Монгол Улсын хэмжээнд сэтгэлзүйч, нийгмийн ажилтан эрэлттэй байгаа. Байгууллага бүр энэ мэргэжилтнийг авч байна. Учир нь нийгэм сошиал орчинд хэт автагдаад, амьд харилцаагүй болчихсон. Хүмүүсийн харилцааг бэхжүүлэх, зөв хандлагад сургах нь мэргэжлийн маань онцлог. Сүүлийн үед гэр бүлүүд хоол идэхдээ хүртэл тойрч суугаад, халуун дулаанаар харилцахаа больчихсон. Эндээс гэр бүл салалт, хүчирхийллийн сөрөг үр дагавар гардаг. Нийгэмд гарч буй асуудлууд харилцаанаас болж үүсдэг.

-Хүүхдүүд өөрийн хүслээр бус, хэн нэгний хэлснээр мэргэжлээ сонгох тохиолдол байдаг. Гэтэл хүн хүссэн зүйлээ хийвэл илүү амжилт гаргах боломжтой шүү дээ?

-Өөрийн хүсээгүй, хэн нэгний зөвлөсөн, хүний шаардлагаар сонгосон мэргэжлийг хэдий сурч, эзэмшсэн ч ажил дээр гараад сэтгэл ханамжтай байж чадахгүй. Миний хувьд өөрийн хүссэнээр явж байгаа болохоор зорилго, тэмүүлэлтэй байна. Тиймээс өөрийн давуу тал, хүсэл мөрөөдөл дээрээ тулгуурлаж мэргэжлээ сонгох нь илүү зөв юм шүү гэдгийг дүү нартаа анхааруулж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.17  ЛХАГВА № 118 (6343)

 

otgontsetseg
wow mundag duu dee amjilt
wow mundag duu dee amjilt
Худлаа зантай юм худлаа ярихаасаа ичихгүй байна уу? Хийж бүтээсэн юм юу байгаа юм бэ?
Hun yaj iim hogiin hoyr nuurtei bj chddag bnaa. Mungu idsen humsaa nuusn muur shig zawaan garshd ene
amjilt, mundag idevhtei shine zaluu mergejilten ajliin talbart garch bgaad baharhaj bn
энэ ёстой жинхэнэ хогийн зантай хулгачдаа хүмүүсийн мөнгийг завшдаг балиар хүүхэн шиг хүүр
zochin
Ene hvbte yaj holbogdohuu
Ene hvbte yaaj holbogdoh uu
Zochin
Uuruu huntei mendlej suraarai daa. Bagsh huniig dairchih duhuud l gardag. Uur tenhimiin bagsh nar bagsh bish uu? Tsaashdaa uuruu ulaaniig uzej urvahgui shariig uzej sharvalzahgui yavaarai daa.
МУБИС
2020 оны "Шилдэг төгсөгч" Б.Санжаадаа амжилт хүсье
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

1 цаг 6 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

1 цаг 36 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

2 цаг 11 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

5 цаг 22 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

5 цаг 32 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

5 цаг 32 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

22 цаг 52 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

23 цаг 9 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Өчигдөр 11 цаг 29 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин